Токиог зорих 20 шалтгаан

Япон бол маш олон хүний очихыг хүсдэг орнуудын жагсаалтанд үргэлж дээгүүрт бичигддэг улс билээ. Мэдээж энэ нь үзэсгэлэнт байгаль, Фүжи уултай холбоотой. Гэхдээ Япон бол Америк эсвэл Европын бусад орноос тэс өөр өнгө төрхтэйн дээр маш сонирхолтой амьдралын хэв маягтай. Хэрвээ та Токиог зоривол сакура дэлгэрсэн үеэр "Ueno Park"-д зочилж, уламжлалт аргаар бэлтгэсэн сушиг заавал идэж үзээрэй. Ингээд бид танд арлын орон Японы нийслэл Токио хотын хамгийн сонирхолтой 20 газрыг санал болгож байна. 

Токиог зорих 20 шалтгаан
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Одайба

Одайбад та гэр бүлээрээ зугаалж, хооллож, шинэ содон зүйлүүд харах боломжтой. Мөн "Rainbow Bridge" гүүрний хаанаас ч хот бүхэлдээ харагдана. Токио хотын төвөөс 20-хон минут яваад хүрэх зайтай хэдий ч далайн сайхныг та эндээс мэдэрч болно. Аяллын зөвлөгөө өгдөг алдартай сайт "Trip Advisor"-ын нэгэн хэрэглэгч  "Одайба бол Токиод очсон хүний заавал очих ёстой газар. Олоход амархан, метроны буудлаас холгүйн дээр "Rainbow Bridge" гүүрэн дээр алхахад маш сайхан мэдрэмж төрнө. Мөн томоохон худалдааны төвүүд энд ойрхон байдаг" гэж бичжээ. 

Одайба

2 Сэно Жи сүм

Токиод очсон хүн Сэно Жи сүмд очихгүй байж болохгүй. Энэхүү сүмийг 645 онд нигүүлсэнгүй сэтгэлт бурхан Канноны дурсгалд зориулан барьж дуусгасан бөгөөд Токиогийн хамгийн эртний сүмд тооцогддог. "Энэ алдартай сүмд очиж үзэхгүй бол та лав харамсана. Маш том хэмжээтэй уг байгууламж руу гудамжнаас шууд орж болдог. Шашны эд зүйл, суварга, мухлаг гээд маш олон зүйлсийг тэндээс харж болно" хэмээн "Trip Advisor"-ын нэгэн хэрэглэгч дурдсан байна. 

Сэно Жи сүм

3 Токио дахь Тэнгэрийн мод

Хэрвээ та хотыг бүхэлд нь харахыг хүсвэл Токиогийн Тэнгэрийн модыг сонгоорой. Эхлээд харахад Парисын Эйфелийн цамхгийг дуурайсан мэт санагдах ч үнэн хэрэгтээ энэ нь телевизийн өргөн нэвтрүүлгийн болон ажиглалтын цамхаг юм. 2010 онд Токиогийн хамгийн өндөр байгууламж болж байсан түүхтэй. "Trip Advisor" аяллын мэдээлэл солилцдог цахим хуудсанд "Токиог алган дээр дэлгэсэн юм шиг харахыг хүсвэл хамгийн тохиромжтой газар. Орой харанхуйд очвол бүр гайхалтай. Хамгийн ойрхон галт тэрэгний буудалтай ойрхон байсан нь их таалагдсан. Токиог бүхэлд нь харахыг хүсвэл тавцангийнх нь тасалбарыг худалдаж аваарай" гэж нэгэн хэрэглэгч зөвлөсөн байна шүү. 

Токио дахь Тэнгэрийн мод

4 Токио дахь "Диснейлэнд"

"Диснейлэнд"-гүйгээр энэ жагсаалт ямар ч утгагүй. Калифорни, Флоридад байдаг "Диснейлэнд"-д очиж үзсэн байсан гээд тоохгүй үлдээж болохгүй, япон хувилбарыг нь заавал сонирхоорой.

"Энэ газар үнэхээр миний хүлээлтийг давж чадсан шүү. Японы "Дисней"-д Лос-Анжелесийн Анахеймд байдаггүй тоглоомнууд маш олон байсны дээр зөвхөн Леонардо да Винчид зориулсан үзэсгэлэн хүртэл гарсан байсан. Үзэсгэлэн нь яг л Будафешт дахь загасчны цамхаг шиг л харагдсан. Бүхэлд нь тойрч үзнэ гэвэл хэдэн цаг зарцуулагдах юм байна лээ" гэж нэгэн аялагч өгүүлжээ. 

Токио дахь "Диснейлэнд"

5 "Цукижи" зах

Хэрвээ та барууны орноос Токиод ирвэл эхний хэд хоног цагийн зөрүү гарахгүй хэцүү л байх болов уу. Шөнө унтаж чадахгүй эсвэл өглөө эрт сэрчихвэл Токиогийн алдарт "Цукижи" захыг зорьж, туна загасны дуудлага худалдаанд оролцоорой. "Travel US News" сайтынхан үүнийг "Та сушинд дурлагч биш байсан ч "Цукижи" зах танд мартагдахааргүй дурсамж үлдээнэ. Энэ бол өдөрт 1800 тонноос илүү хэмжээний далайн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг дэлхийн хамгийн том, хамгийн удаан оршиж байгаа загасны зах юм" гэжээ. 

"Цукижи" зах

6 Харри зарааны кафе

Халуун капучино оочингоо зараатай тоглох ямар байдаг бол гэж гайхаж байсан бол Токио яг танд зориулсан газар. Токиод өхөөрдөм зараатай тоглож, кофе уух боломжтой кафе олон байдаг. Хэдийгээр кафе ч гэсэн эртхэн очихгүй бол нэлээд урт дараалал таныг хүлээж байх болно шүү. "Би өмнө нь хэзээ ч зараа барьж үзэж байгаагүй. Ёстой гоё байсан. Бас дээр нь нэмээд хэлэхэд тэнд гүзээлзгэний амттай халуун уух зүйл байдаг юм байна лээ. Их хөгжилтэй байсан" гэж 10 настай аялагч цахим хуудсанд бичжээ. 

Харри зарааны кафе

7 Муурны кафе

Хэрвээ та зараанд дургүй бол Токиод бас нэгэн сонирхолтой газар бий. Мууртай кафе дэлхийн томоохон орнуудад алдартай болж байгаа ч Токиод хамгийн олон байдаг. "Cat Café Calico", "the Cat Café MoCHA" зэрэг газруудыг сонирхоод үзээрэй.

Нэгэн хэрэглэгч "Google Reviews" сайт дээр "Муурнууд нь үнэхээр хөөрхөн байсан. Анх удаа мууртай кафед орж үзсэн болохоор яг юу хүлээх ёстойгоо мэдээгүй. Энд ундаа, цай, кофе гээд уух бүх зүйл зардаг ч хоол байдаггүй гэдгийг санаарай" гэсэн байна. 

Муурны кафе

8 Хааны ордон

Японы эзэн хааны амьдардаг Хааны ордон нь Токиогийн яг төв хэсэг болох Чиёода тойрогт байрладаг. Нэвтрэхэд үнэ төлбөргүй. "Үзэсгэлэнтэй, зай талбай ихтэй, амар амгалан. Жилд хоёр удаа буюу хавар, намар олон нийтийг ордон руу оруулдаг. Би сакура дэлгэрэх хаврын цагт очсон. Үнэхээр гайхамшигтай байсан. Хэрвээ боломжтой бол ажлын өдөр тэнд очоорой. Учир нь амралтын өдрөөр маш их хүнтэй байдаг гэж сонссон" хэмээн нэгэн аялагч "Google Reviews" дээр бичиж үлдээсэн байна. 

Хааны ордон

9 Токиогийн үндэсний музей

Хэрвээ та Японд зуны ид халуун байх үед очоод гадаа гарахаас халгаж байгаа бол Токиогийн үндэсний музейг зориорой. Энэ бол Япон болон Азийн бусад улс орны түүх, соёл урлаг, эртний эдлэлийг дэлгэн харуулсан томоохон цогцолбор музей юм. 1872 онд байгуулагдсан, бөгөөд Японы эртний музейнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Эндээс та үндэсний үнэт бүтээлүүд, соёлын олдворуудыг харах болно. "Google Reviews"-ийн хэрэглэгч музейн талаар "Маш их мэдлэг олгох, сонирхолтой музей байсны дээр түүхийн үнэт олдворуудыг харсан. Мөн "Канагавагийн агуу давалгаа" зургийг бодитоор харж мөрөөдлөө биелүүлсэн" гэж сэтгэгдэл үлдээжээ. 

Токиогийн үндэсний музей

10 Мэйжи хийд

Мэйжи хийд рүү явах замдаа төөрчихсөн мэт санагдаж болох юм. Учир нь уг хийд нь яг ой модон дунд байрладаг. Гэхдээ та санаа бүү зовоорой. Бүх зам нь хаан Мэйжи болон түүний хатан Шокэнд зориулан барьсан хийд рүү очдог.

"Миний Токиод очсон газруудаас хамгийн гоё нь энэ. Замаар нь алхах тусам яг л цаг хугацааны машинд суугаад 100 жилийн өмнөх өтгөн ой модонд оччихсон юм шиг мэдрэмж төрсөн" хэмээн тус музейд зочилсон аялагчдын нэг нь "Google Reviews" дээр бичсэн байна. 

Мэйжи хийд

11 "Ниссан Кроссинг"

"Жирийн нэг машины үйлдвэрт очих юу нь сонирхолтой гэж" хэмээн та бодож байвал бидэнд итгээд сонирхоод үзээрэй. Гинза дүүрэгт байдаг "Ниссан Кроссинг" үйлдвэрт очиж тэдний шинэхэн гаргасан загваруудын хамгийн түрүүнд харах боломжтой. Энэ хангалтгүй байвал өөрийн тань зураг дээр нь хөвсөн кофе захиалж уугаарай. "Trip Advisor"-ын нэгэн хэрэглэгч "Техник, автомотив сонирхогчдод тохирсон гайхалтай газар. Ажилчид нь маш эелдэг бөгөөд англиар ч давгүй ярьчихдаг" гэж бичжээ. 

"Ниссан Кроссинг"

12 Акихабара

Видео тоглоомонд дуртай бол Акихабара таны мөрөөдлийн газар байх болно. Японыг бүрэн дүүрэн мэдрэхийг хүссэн танд Акихабара яг л өөр ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Токиогийн сүм хийд, цэцэрлэгээс тэс өөр, энэ газраас та техник технологийн өндөр хөгжлийг өөрийн биеэр мэдэрнэ. "Тrip Advisor"-ын нэгэн хэрэглэгч "Маш их шуугиантай, неон гэрлээр дүүрэн ч үнэхээр сонирхолтой. Манга, анимэ болон сега тоглоомнууднаас гадна өөр хачин сонин тоглоом зөндөө байдаг юм билээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Акихабара

13 Роппонги

Роппонги дүүрэг шөнийн клубууд дээд зэргээр хөгжсөн гэдгээрээ алдартай. Та энд алдарт Токиогийн шөнийг бүрэн утгаар нь мэдэрч, 2003 онд олны хүртээл болсон "Lost in Translation" кино зураг авалт болсон газрыг үзэж сонирхох боломжтой.

"Роппонги руу метрогоор хүрэх боломжтой. Тэнд үзэж харах зүйл маш олон. Ресторан, баар ихтэй. Мөн үнэтэй ч гэсэн дэлгүүр цөөнгүй байдаг. "Almond Café"-д хүмүүс их орох дуртай байдаг" гэж нэгэн аялагч "Trip Advisor" дээр тэмдэглэн үлдээжээ. 

Роппонги

14 Эдо цайз

Токио бол орхигдуулж болохооргүй, түүхийн нандин өв уламжлалтай хот юм. Эдо буюу Чиёода цайз нь заавал үзэх ёстой газруудын нэг. "Google Reviews" сайтын нэг хэрэглэгч "Цайзын туурь, ойролцоох цэцэрлэгт хүрээлэн зэрэг нь үнэхээр үзэсгэлэнтэй. Бид тэнд хэдэн цаг болохдоо гайхалтай мэдрэмж авсан. Нэг зүйл сануулж хэлэхэд долоо хоногийн хоёр өдөр нь хаалттай байдаг учраас урьдчилан лавлах хэрэгтэй. Хэрвээ та алхах дуртай бол энд заавал ирээрэй. Мөн хананууд нь үнэхээр адармаатай хэв загвараар баригдсан байсан" хэмээжээ.

Эдо цайз

15 Үэно парк, амьтны хүрээлэн

Үэно амьтны хүрээлэн нь япончуудын хамгийн их очдог газрын нэг бөгөөд ялангуяа сакура дэлгэрэх цагаар хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Та эндээс хачирхалтай сонин, нэн ховор амьтдыг харах боломжтой. Уг парк нь Үэно метроны буудлын гарцнаас таван минут алхаад очих зайтай. 530 мянган кв.м талбайтай, хэд хэдэн барилга байгууламжаас бүрдсэн энэхүү цогцолборт музей, уран зургийн галерей хүртэл бий. "Амьтны хүрээлэнд маш олон төрлийн амьтан байсан нь намайг гайхашруулж чадсан. Тэднийг маш сайн хооллож, анхаарал тавьдаг нь харагдаж байсан. Өөрийнхөө дуртай хэд хэдэн амьтныг ойроос харж, тоглосон. Мөн амьтдын талаарх мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийж чадсан" хэмээн нэгэн хэрэглэгч "Google Reviews" дээр бичсэн байна. 

Үэно парк, амьтны хүрээлэн

16 МариКар

Та өмнө нь Марио шиг хувцаслаад Токиогийн гудамжаар салхи татуулан давхихыг хүсдэг байсан бол та азтай нэгэн юм аа. МариКарт очсон хэнд боловч бодитоор видео тоглоом тоглох боломжийг олгодог бөгөөд маш хөгжилтэй, бас хурднаар Токиог харах боломжтой. "Энэ үнэхээр гоё байсан. Урьдчилаад олон улсын жолооны үнэмлэх авсан байх хэрэгтэй. Гадаа их халуун байсан болохоор хувцсыг нь өмсөөгүй ч гайхалтай байсан. Орой хотын замаар явах ёстой янзтай юм байна лээ. Токиогийн гудамжаар ийм машинтай явна гэдэг амьдралд ганц л тохиох боломж байх" гэж "Trip Advisor"-ийн хэрэглэгч бичжээ. 

МариКар

17 Такешита гудамж

Токиод дэлгүүр хэсэхийг хүсэж байвал Такешита гудамж яг тохирно. Энд таны хүссэн бүхэн бий. Мөн энд та содон хувцаслалттай хүмүүсийг хаа сайгүй олж харах боломжтой. Өнгө өнгийн зүйл харахдаа бэлдээрэй. "Trip Advisor" сайтын хэрэглэгч "Хувцас загвар, содон сонин зүйлд дурлагчид энд заавал ирэх хэрэгтэй. Хувцасны дэлгүүр, чихрийн дэлгүүр, нохой, муур, шар шувуутай кафе гээд өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлсээр дүүрэн байсан" гэж бичжээ. 

Такешита гудамж

18 Санрио Пуроланд

Токиод очсон хүн Хелло Киттитэй холбогдохгүй байна гэж үгүй. Хэрвээ та Диснейд дургүй бол Санрио Пуроландыг очоорой. Энэ нь Токиогийн Тама Нью таун гэх газар байдаг, жилд 1.5 сая жуулчин очдог парк юм. "Миний бодлоор их гоё газар. Дөрвөн давхар барилга тэр чигтээ хоол, зугаатай зүйлсээр дүүрэн. Үнэ өртгийн хувьд Диснейгээс хямд. Гэр бүлээрээ очиход тохиромжтойн дээр үзүүлбэрүүд нь ч сонирхолтой. Энд заавал очиж үзээрэй гэж санал болгомоор байна" гэж "Google Reviews" дээр хэн нэгэн дүгнэжээ. 

Санрио Пуроланд

19 Жоёполис

Токио бол ерөнхийдөө видео тоглоомчдын хувьд диваажин гэж хэлж болно. Жоёполис нь Япон, Хятад зэрэг улсын томоохон хотуудад салбартай тоглоомын сүлжээ төв юм. Эндхийн гол давуу тал нь бүх тоглоом нь сүүлийн үеийнх байдаг. Тэнд очиж үзсэн нэгэн эрхэм "Манай 12 настай охинд энэ газар үнэхээр таалагдсан. Олон янзын гэрлэн чимэглэл, гэрэлтүүлэгтэй байсан нь түүнд маш гоё санагдсан гэсэн. Уйтгартай бороотой өдрүүдэд энд ирж видео тоглоом тоглоход тохиромжтой"  гэж сэтгэгдлээ бичжээ.

Жоёполис

20 Нэзу хийд болон Тори хаалга

Нэзу хийд нь Токиогийн Бункёо дүүрэгт орших хийд бөгөөд нэлээд зайтай хэдий ч алдартай газар. Мөн тэнд Шинтогийн архитектор болон Торигийн олон хаалга бий.

"Үзэсгэлэнтэй, сайхан уур амьсгалтай хийд. Орой очвол хүн бага байх болно. Нар жаргах үеэр тэнд маш сайхан байдаг. Хөл хөдөлгөөнтэй хотын амьдралаас холдохыг хүссэн хүн бүрт тийш очихыг санал болгомоор байна. Зарим хүн эндхийг Токио дахь Кёото гэдэг" хэмээн аяллын сайтын нэгэн хэрэглэгч бичжээ. 

Нэзу хийд болон Тори хаалга

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()