Дэлхийн хамгийн өндөр гүүрнүүд

Гүүр бол хүн төрөлхтний хувьд хамгийн чухал байгууламж билээ. Гэвч зарим тохиолдолд гүүр эрсдэлтэй нөхцөл байдал бий болгодог. Магадгүй та өндрөөс айдаг бол гүүрээр зорчино гэдэг таны хувьд төдийлөн тааламжтай санагдахгүй л байх. Тэр тусмаа маш өндөрт байрласан гүүр жинхэнэ аймшиг л гэсэн үг. Тэгвэл энэ удаа танд дэлхийн хамгийн өндөр долоон гүүрийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн өндөр гүүрнүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 "Engelberg" гүүр, Швейцарь

Швейцарийн "Энгелберг" (Engelberg) цанын баазын ​​гүүр нь дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Өнгөрсөн зууны эхэнд нээгдсэн энэ байгууламж руу зөвхөн агаарын лифтээр аялдаг байсан бол 2011 онд тийшээ алхаж хүрэх боломжтой болжээ. 

"Engelberg"  гүүр, Швейцарь

2 "Grand Canyon Skywalk", АНУ

АНУ-ын Аризона мужид байрладаг "Grand Canyon Skywalk" гүүр баруун тийш нумарсан тагт шиг хэлбэртэй гэдгээрээ онцлог. Та өндрөөс айхгүй бол эндээс Гранд Канион хавцлын гайхалтай үзэмжийг мэдэрч чадна. Тус гүүрийг 2012 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн юм.

"Grand Canyon Skywalk", АНУ

3 "Alpspitze" гүүр, Герман

Германы "Альпситз" (Alpspitze) уулан дээрх ажиглалтын цэг одоогоос найман жилийн өмнө нээгджээ. Хоёр метрийн өргөн, 13 метрийн урттай нуман хэлбэртэй тагтан гүүрэн дээр гарснаар та доор байгаа уул толгод, алслагдсан тосгодын үзэсгэлэнт төрхийг чөлөөтэй харна. 

"Alpspitze" гүүр, Герман

4 Шилэн зам, Хятад

Хятадын Хунань мужийн Тианмэн уулын хавцалд орших "Шилэн зам" нь (Glass walkway) нь бүхэлдээ шилээр хийгдсэн байгууламж юм. Энэ гүүрийг аялал жуулчлалын зориулалтаар 2015 онд барьжээ. 60 метрийн урттай, газраас 1.5 км-ийн өндөрт байрлах энэ гүүрийг зорьж очих хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа.

Шилэн зам, Хятад

5 Диваажнгийн гүүр, Малайз

Малайз улсын Лангкави мужид "Диваажингийн гүүр" (Heavenly Bridge) нэртэй байгууламж бий. Хоёр уулыг холбосон энэ гүүр бүхэлдээ ганцхан тулгуур багана дээр тогтдог бөгөөд гүүрээр зорчихын тулд ойролцоо байгаа тосгонд байрлах цахилгаан шатанд суух шаардлага гарна. "Диваажнгийн гүүр" нь дээр дурдсан "Grand Canyon Skywalk"-тай адил нуман хэлбэртэй юм.  

Диваажнгийн гүүр, Малайз

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()