Эрдэмтэд эрүүл, урт удаан наслах 10 нууцыг илрүүлжээ

2018-08-01, 18:15
14,431

Хоёр зуун жилийн өмнө хүний дундаж наслалт ердөө 37 байсан гэдэг. Өдгөө өндөр хөгжилтэй орны иргэдийн дундаж наслалт 79 болсон гэх судалгаа бий. Мөн дэлхий дээр хагас сая хүн 100 насалсан тухай баримт байдаг. Гэхдээ эрдэмтэн судлаачид хүн хэд наслах боломжтойг одоог хэр нь олж судалж чадаагүй байна. Ингээд танд эрдэмтдийн зөвлөсөн, урт наслах арван нууцыг дэлгэе. 

Эрдэмтэд эрүүл, урт удаан наслах 10 нууцыг илрүүлжээ
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Улаан чинжүү

Хүний хэд наслах нь юу идэж байгаатай салшгүй холбоотой нь үнэн. Аль болох эрүүл хооллосноор хүн удаан амьдарна гэж үздэг ч эрүүл хооллох нь маш уйтгартай гэж зарим хүн боддог. Гэхдээ улаан чинжүү идэх нь нэгдүгээрт амттай, хоёрдугаарт урт наслуулах ид шидтэй ажээ.

Хагас сая хятад хүн дээр хийсэн судалгаагаар долоо хоногт 6-7 удаа халуун ногоотой хоол иддэг хүн урт наслах боломж нь 14 хувиар нэмэгддэг болохыг тогтоосон байна. Тиймээс хоолондоо бага зэрэг хачир нэмэх үүднээс улаан чинжүү хольж идвэл та өөрийн эрүүл мэндэд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.

Улаан чинжүү

2 Мацаг барих

Зөв хооллох нь эрүүл мэндэд маш их тустай бөгөөд нэг дор хэр их хэмжээтэй идэх нь ч мөн адил чухал юм. Харвардын их сургуулиас гаргасан сүүлийн үеийн судалгаагаар тогтмол хугацаагаар мацаг барих нь хөгшрөлтийн явцыг удаашруулдгийг тогтоосон байна.

Бие махбодь өлсөөд ирэхээрээ хэрхэн шим тэжээлээ нөхөх боломжтой горимд өөрийн эрхгүй шилждэг ажээ. Өлссөн үед элэг, бөөр болон дархлааны систем бүгд агшдаг юм. Харин хоол идсэний дараа эдгээр эрхтэн эргээд хэвэндээ орохдоо хуучин эсээ шинээр сэлбэж, сольдог байна. 

Гэхдээ мацаг барих нь маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Тиймээс өөрт тохироогүй мацаг баривал бие махбодид тус болохоосоо нэрмээс болох нь илүү гэдгийг санаарай.

3 Шинэ цус сэлбэх

Дээхнэ үед залуу хүний цус уувал залууждаг гэсэн домог яриа гарч байсан. Чухам энэ л домгоос үүдэн олон зуун жил амьдардаг, мөнх настай цус сорогчдын үлгэр бий болсон. Гэхдээ энэ ч бас оргүй хоосон яриа биш шүү.

Орчин үеийн судалгаагаар залуу хүний шинэхэн цусыг өөртөө сэлбэснээр аливаа зүйлээс айх мэдрэмж багасаж, аливааг богино хугацаанд сурч мэдэх чадвартай болж, ой санамж сайжирдаг болохыг тогтоожээ.

Шинэ цус сэлбэх

4 Өдөрт долоон цагийн нойр авах

Хүн дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэсэн  судалгаа байдаг.  Хүн яагаад заавал унтах ёстой вэ?" гэсэн асуултад та мэдээж "Эрч хүчээ нөхөх" гэж хариулах нь лавтай. Гэвч энэ асуултын хариуг эрдэмтэд одоо хэр нь тайлбарлаж чаддаггүй ажээ. Мөн хүнд зайлшгүй унтаж амрах ёстой тодорхой хугацаа байдаг.

Бага насны хүүхэд болон өсвөр үеийнхэн олон цаг унтах ёстой. Харин өндөр настнууд бага унтаж, бусад насныхан өдөрт долоогоос доошгүй цаг нойр авах шаардлагатай гэсэн судалгаа бий. Хэрвээ өдөр бүр яг долоон цаг унтаж сурвал та урт насалж чадна.

Судалгаагаар зургаа болон түүнээс бага цаг унтдаг хүн бусдаас 12 хувиар богино насалдаг гэнэ. Харин долоогоос дээш буюу есөн цаг унтдаг хүн ий хорвоод амьдрах хугацаа бусдаас 30 хувиар бага байдаг ажээ.

Өдөрт долоон цагийн нойр авах

5 Шүдээ сайн угааж, чигчлэх

Шүдний эмч бидэнд шүдээ дор хаяж хоёр минут угаах ёстой гэж зөвлөдөг. Өдөр бүр гурван удаа шүдээ ийм хугацаатай угаах нь түвэгтэй гэж та бодож магадгүй. Гэхдээ энэ зөвлөгөөг дагавал гайхалтай үр дүн үзүүлнэ гэдэгт та итгээрэй. Мөн шүдээ зориулалтын утсаар байнга чигчлэх ёстой.

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг юутай үнэн бэ? Та шүдээ байнга хоёр минут угааж, бас зориулалтын утсаар чигчлээд хэвших юм бол маш олон өвчнөөс сэргийлж, амьдрах хугацаагаа уртасгаж чадна.

Шүдээ сайн угааж, чигчлэх

6 Өндөрт амьдрах

Төв Африкийн нам дор газар байрладаг Чад улсын иргэд дунджаар 53 насалдаг. Ядуурал ихтэй энэ улсын хүн амын дундаж наслалт ийм бага байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Хэдий амьдралын хэв маяг хүний наслалтад нөлөөлдөг боловч газарзүйн байршил бас нөлөөлдөг байна.

Далайн түвшнээс хэр өндөр газар амьдарна төдий чинээ хүн урт насалдаг гэх судалгааг Америкийн “JAMA Internal Medicine” байгууллага гаргажээ. Учир нь хүчилтөрөгч багатай  өндөрлөг газарт амьдарснаар хорт хавдар болон зүрх судасны өвчин тусах эрсдэл бага байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Өндөрт амьдрах

7 Гадаад хэл сурах

Хүний тархи бол хамгийн нууцлаг эрхтэн юм. Хэрвээ бид хүний тархины нарийн нууцыг тайлж чадвал хийж чадахгүй зүйл үгүй болно гэж эрдэмтэд үздэг.

Хүний тархи 22 нас хүртлээ богино хугацаанд гадаад хэл сурах чадвартай байдаг бөгөөд энэ наснаас хойш энэ чадвараа бага багаар алддаг. Хэдий тийм ч хүн хөгшрөх тусмаа өөр хэл сурахаар эрмэлзэх ёстой гэнэ. Учир нь судалгаагаар хоёр буюу түүнээс дээш хэл мэддэг хүн зөнөглөх өвчин тусах нь бага байдаг аж.

Гадаад хэл сурах

8 Тогтмол кофе уух

Кофены зах зээл жилд 20 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг бөгөөд өдөр бүр 2.25 тэрбум аяга кофе дэлхий даяар зарагддаг байна. Кофе тогтмол уудаг хүн зүрх судасны өвчин тусах нь бага, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа нь асуудалгүй байдаг аж.  Өдөр бүр дор хаяж гурван аяга кофе уух нь таны амьдралыг есөн минутаар уртасгадаг гэх судалгаа ч бий. Тиймээс урт наслахыг хүсвэл хар кофе тогтмол уухыг хичээгээрэй.

Тогтмол кофе уух

9 Олон нийттэй харилцах

Хүн маш ээдрээтэй амьдралыг даван туулдаг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг юм. Тэдгээрийн дундаас бидэнд маш ихээр нөлөөлдөг гаднын хүчин зүйл бол нийгмийн амьдралд идэвхтэй оролцох явдал юм. 

Хүн бол нийгмийн амьтан билээ. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ идэвхтэй найрсаг харилцаатай байх нь бидний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг. Хэрвээ та урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсвэл сайхан дурсамжийг бий болгоорой.

Нэгэн судалгаагаар хүмүүстэй байнгын эерэг харилцаатай байх нь архаг тамхичин өдөрт 15 ширхэг тамхинаас татгалзаж байгаатай дүйцэхүйц хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж.

Олон нийттэй харилцах

10 Гэрийн тэжээвэр амьтантай байх

Гэрийн тэжээвэр амьтантай хүн бусдаас илүү эрүүл, удаан амьдардаг гэсэн судалгаа бий. Ихэнх хүнд энэ нь тийм ч гайхмаар зүйл биш. Тухайлбал, хүн өглөө бүр нохойгоо салхилуулахаар гадагш гарч, алхан эрүүл мэнддээ анхаарал тавьдаг. Гэхдээ амьтан тэжээх нь үүнээс ч илүү ач тустай. Муур тэжээдэг хүн зүрх судасны өвчин, тэр тусмаа зүрхний шигдээс болох магадлал бага байдаг аж. Мөн аквариумд сэлж буй загаснуудаа ажиглах нь хүний цусны даралтыг бууруулж, толгойн өвчнийг арилгадаг юм байна.

Гэрийн тэжээвэр амьтантай байх

48
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()