Францын алдартай стилистийн бидэнд өгсөн гайхалтай зөвлөгөө

Сайхан харагдахын тулд шүүгээндээ заавал их хувцастай байх албагүй ээ. Цагаан футболка, жийнс өмсөөд ч хүн загварлаг, сайхан харагдаж болдог. Хамгийн гол нь хувцсаа зөв хослуулж өмсөх нь чухал юм. Франц стилист Виктория Лунина (Victoria Lunina) шүүгээндээ байгаа өдөр тутмын хувцсаа хэрхэн зохицуулж өмсөх болон загварлаг сайхан харагдаж болох талаар охид, бүсгүйчүүдэд ингэж зөвлөжээ.

Францын алдартай стилистийн бидэнд өгсөн гайхалтай зөвлөгөө
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Үндсэн хувцас

Хүн бүрийн шүүгээнд хэдийд ч өмсөх боломжтой, өдөр тутмын чөлөөт загварын хувцас байдаг. Үүнийг үндсэн хувцас гэдэг. Тэдгээр нь таны биеийн хэлбэр, гадаад төрхөнд яг тохирох ёстой.

Үндсэн хувцсанд:

  • Жийнсэн өмд, хүрэм
  • Шорт, энгийн загвартай өмд
  • Спорт гутал, өндөр өсгийт
  • Энгийн футболка, цамц
  • Даавуун даашинз
  • Ноосон цамц
  • Гар цүнх зэрэг багтана.

Үндсэн хувцас

2 Хувцасны чимэг

Хувцасны чимэг нь үндсэн хувцсыг тодотгож илүү загварлаг харуулдаг. Заавал үнэтэй эсвэл содон зүйл байх албагүй бөгөөд таныг олны дундаас илүү содон харагдахад туслах юм. Үүнд гоёл чимэглэл, загварлаг хувцаснаас гадна нүүр будалтыг ч хамааруулж ойлгож болно. Тухайлбал, уруулаа улаанаар будах нь таныг бусдаас онцгой харагдахад тусалдаг давуу талтай.

Хувцасны чимэгт дараах зүйлс орно:

  • Содон гутал, энгийн өндөр өсгийт
  • Содон загвартай цүнх
  • Тод өнгийн том ээмэг
  • Хатгамалтай даашинз
  • Үдшийн даашинз, цамц
  • Гоёмсог хээтэй цамц, даашинз
  • Загварлагт тооцогдож буй жижиг гоёл чимэглэл гэх мэт...

Хувцасны чимэг

3 Зөв хослуулах

Загварлаг харагдах хамгийн том нууц бол үндсэн хувцсаа гоёл чимэглэлтэйгээ зөв хослуулж өмсөх юм. Жишээ нь: Үндсэн хувцасныхаа доор чамин гутал өмссөн бол та илүү энгийн цүнх сонгох хэрэгтэй. Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй, донжийг нь тааруулах нь хамгийн чухал.

Зөв хослуулах

Хэрвээ та хэт эрээн эсвэл элдэв янзын хээтэй цамц, даашинз, банзал өмсөхөөр шийдсэн бол аль болох энгийн нэг өнгийн цүнх, гуталтай хослуулбал илүү дэгжин хээнцэр харагдана. 

Мөн та дээгүүрээ энгийн цамц сонгосон бол өмд эсвэл банзал тань бусдын анхаарлыг татам өнгөлөг эсвэл дэгжин загвартай байж болно. Нэг үгээр хэлбэл, доогуураа энгийн харин дээгүүрээ өмсөх хувцсаа содон, өнгөлөг зүйлийг сонгох нь илүү тохиромжтой юм.

4 Заавал үнэтэй эд зүйл байх албагүй

Дээрх зөвлөгөөг дагаж сайхан хувцаслахын тулд:

  • Найз нөхөдтэйгөө уулзахдаа энгийн хувцаслаад харин содон гутал, загварлаг цүнх барьж байгаарай.

  • Шүүгээнд тань өдөр тутам өмсөж болох хувцас хангалттай байгаа эсэхийг шалгаарай.

  • Таны гадаад төрхийг илүү загварлаг харагдуулах зүйлс тань хэт үнэтэй эсвэл содон, том байх албагүй гэдгийг санаарай. Хүзүүний алчуур, тод өнгийн энгийн загвартай өсгийтэй гутал, энгэрийн тэмдэг, гарын бугуйвч ч таны гадаад төрхөнд гайхалтай нөлөөлж, илүү загварлаг харагдуулах болно.

Заавал үнэтэй эд зүйл байх албагүй

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()