Та ямар байрлалаар унтдаг вэ? (Сонжоо)

2018-08-04, 16:08
4,711

Та ихэвчлэн хаашаа харж унтдаг вэ? Баруун, зүүн хажуу талаараа, эсвэл дээшээ, нэг бол түрүүлгээ харж гэхчилэн хүн бүрийн унтдаг байрлал өөр өөр байдаг. Тэгвэл унтах дуртай байрлал нь тухайн хүний ааш зан, эрүүл мэндийн тань талаар мэдээлж байдаг гэвэл итгэх үү? Энэ тухай сонирхож байвал мэргэжилтнүүдийн өгсөн хариултыг сонирхоорой. 

Та ямар байрлалаар унтдаг вэ? (Сонжоо)
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Орон доторх биеийн хэл

Биеийн хэл нь таны оюун бодол, зан аашийг илэрхийлж байдаг. Бүр биднийг унтаж байхад хүртэл биеийн хэл харагддаг гэнэ шүү. Нью- Йорк хотын мэс засалчдын холбооны дарга, мэргэжилтэн Дэвид Греунер "Ихэнх хүн өдөрт зургаа болон түүнээс дээш цагийг унтаж өнгөрүүлдэг. Тэгэхээр ямар байрлалаар унтдаг эсэх нь таны талаар олон зүйлийг илэрхийлэх боломжтой" гэсэн байна. Мөн эмч Мичел Робин "Ямар байрлалтай унтах нь эрүүл мэндэд мөн нөлөөлдөг. Хэрвээ та нэг байрлалаараа удаан унтвал шөрмөс татах, хүзүү хөших, гар бадайрах зэрэг сөрөг тал үүсэж болно" гэжээ. Сайн мэдээ нь бид унтах байрлалаа өөрчилснөөр, эрүүл мэнддээ хөрөнгө оруулах боломжтой. 

Орон доторх биеийн хэл

2 Хүүхэд шиг эвхэрч унтдаг бол

"Ихэнх хүн хажуу талаараа харж эвхэрч унтдаг. Энэ нь хүмүүс уг байрлалаас аюулгүй байдлыг мэдэрдэгтэй холбоотой" хэмээн матрасны дизайнер Сузанне Флотер өгүүлжээ. 2013 онд эрдэмтэн Харрис Поллын явуулсан судалгаагаар ихэнх хүн ийм байрлалаар унтдаг болох нь тогтоогджээ. "Хажуугаараа эвхэрч унтдаг хүмүүс маш эмзэг мэдрэмтгий байдаг боловч гаднаа их хатуу чанга харагддаг" гэж доктор Крис Идзиковски "BBC" телевизэд биеийн хэлний талаар ярилцлага өгөхдөө дурдсан байна. Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд ийм байрлалаар унтах нь хоёр дахин их байдаг гэнэ. 

Хүүхэд шиг эвхэрч унтдаг бол

3 Мод шиг байрлалаар унтдаг бол

Хоёр гараа биетэйгээ нэг түвшинд тавьж унтдаг хүмүүс магадгүй учраа ололцоход амар, нийгэмшсэн, танихгүй хүмүүст ч итгэдэг нэгэн байдаг гэж доктор Идзиковски ярьжээ. Мод шиг байрлалаар унтдаг хүмүүсийн тоо эвхэрч унтдаг хүмүүсээс бага ч бас ч тийм цөөхөн бас биш аж. 

Мод шиг байрлалаар унтдаг бол

4 Мод шиг хэрнээ гараа дэлгэж унтдаг бол

Энэ нь урагшаа хоёр гараа дэлгэж унтах байрлал бөгөөд нээлттэй байдлыг илэрхийлдэг гэж Идзиковски хэлсэн байна. Та аливаа зүйлд амархан цөхөрч, бууж өгдөггүй. Мөн шийдвэр гаргахдаа удаан боловч нэг гаргасан шийдвэртээ бат зогсдог. Хүмүүсийн дунд нэлээд түгээмэл байдаг байрлал. 

Мод шиг хэрнээ гараа дэлгэж унтдаг бол

5 Хажуугаараа харж унтдаг бол

Хажуугаараа харж унтах нь хамгийн тухтай байрлал гэж тогтоогдсон байна. Гэхдээ хамгийн тав тухтайгаар унтахын тулд янз бүрийн байрлалаар унтах хэрэгтэй гэж Робин зөвлөжээ. 

  • Өвдгөө бага зэрэг нугална
  • Хоёр өвдөгнийхөө завсар жижиг дэр хийнэ
  • Гараараа дэрээ тэвэрч, бага зэрэг сунгаж өгнө

Хажуугаараа харж унтдаг бол

6 Аль талаараа харж унтах вэ?

Англи улсын матрас үйлдвэрлэгч компаниас явуулсан судалгаагаар маркетинг, зар сурталчилгааны салбарт ажилладаг, өндөр боловсролтой 45-54 насны хүмүүс ихэвчлэн зүүн талаараа харж унтдаг бол баруун талаараа харж унтдаг хүмүүс тээвэрлэлт, үйлдвэрлэлийн салбарт ажилладаг байжээ. 

  • Зүүн талаараа харж унтдаг хүмүүс - Энэ байрлалаар унтах нь зүрхний өвчинд өртөх асуудлыг бууруулдаг гэж "SleepScore Labs" байгууллагын зөвлөх Майкл Бреус (Michael Breus) хэлжээ. "Учир нь баруун тал руугаа харж унтахад гэдэсний хүчил даван гарч, таагүй байдал үүсгэдэг. Мөн жирэмсний үед зүүн тал руугаа харж унтсанаар цусны эргэлт сайжирч, хүүхдэд шим тэжээлийн бодис хүрдэг" гэж тайлбарлажээ. 
  • Баруун талаараа харж унтдаг хүмүүс - Зүрхний эрүүл мэндэд сайн байж болох бөгөөд үүний шалтгаан нь зүрхэнд ямар нэг ачаалал өгдөггүй явдал юм. 

Аль талаараа харж унтах вэ?

7 Түрүүлгээ харж унтдаг бол

Доошоо харж унтах нь жирэмсэн, том хөхтэй бүсгүйчүүд болон хүзүү, нурууны гэмтэлтэй хүмүүст хамгийн тохиромжгүй байрлал билээ. Учир нь энэ байрлал нь нурууны муруйлт үүсгэдэг аж. Мөн энэ байрлалд удаан хэвтэх үед хүзүү хөшиж, тухтай амарсан санагддаггүй. Дээрх судалгааны үр дүнгээр доош харж унтдаг хүмүүс ихэвчлэн хөдөө аж ахуйн салбарт ажилладаг, 45-54 насны, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг хүмүүс байдаг гэнэ. Харин доктор Идзиковскигийн хэлснээр хэрвээ та доош харж, толгойгоо хажуу тийш нь эргүүлээд, дэрээ хоёр гартаа барьж унтдаг бол шүүмжлүүлэх дургүй хүн ажээ. Мөн экстрим нөхцөл байдлаас хол байх гэж хичээдэг. 

Түрүүлгээ харж унтдаг бол

8 Дээшээ харж унтдаг бол

Дээш харж унтдаг хүмүүс тээврийн салбарт ажилладаг, 25-34 насныхан гэж судалгаагаар дүгнэжээ. Мөн тэд маш их хурхирдаг. Үүнийг тайлбарлахдаа мэргэжилтнүүд "Дээш харж унтахад хоолой илүү нарийсаж, хурхирах чимээ чанга бөгөөд олон давтамжтай сонсогддог. Үүнээс сэргийлж хатуу зүйл дэрлэхийг зөвлөдөг" гэсэн байна. 

Дээшээ харж унтдаг бол

9 Чөлөөтэй байрлалаар унтдаг бол

Идзиковскигийн судалгаагаар заим хүмүүс шөнийн туршид байрлалаа янз бүрээр өөрчилж унтдаг гэсэн байна. Чөлөөтэй байрлалаар унтдаг хүмүүс ихэвчлэн 35-44 насныхан байдаг гэнэ. Яг ийм чөлөөтэй байрлалаар унтдаг Протер хэмээх хүн "Бид шөнө бүр 50-80 удаа хөдөлдөг. Энэ нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Хэрвээ бид ямар ч хөдөлгөөнгүй унтвал урт хугацааны нислэгийн дунд талын суудалд сууж яваа юм шиг л хэцүү байх болно. Энэхүү хөдөлгөөн нь бидний булчинг суллаж, шим тэжээлийн бодис, гормонуудыг биеийн хэрэгтэй хэсэг рүү зөөж байдаг. Мөн цусны урсгал хүрдэггүй газруудад хүртэл цус тараадаг байна" хэмээн ярьсан юм.

Чөлөөтэй байрлалаар унтдаг бол

10
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()