Сурталчилгаа (15)
Хаах

Байшингаасаа их хэмжээний мөнгө, үнэт зүйлс олсон хүмүүс

Сохор аз гэж зарим хүн ярьдаг даа. Хэрэглэхээ больсон, тэгсэн хэрнээ хаячихаж чаддаггүй хуучин эд зүйлсээ агуулдаг харанхуй өрөө, эсвэл амбаар танайд бий юү? Хэзээ салхи оруулсан нь мэдэгдэхгүй мартаж орхисон хайрцагтай эд зүйлс айл болгонд бий гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Тэгвэл зарим хүн хуучин эд зүйлээ цэгцэлж байгаад хэмжээлшгүй үнэ цэнэтэй зүйлс, тэр байтугай алт эрдэнэс хүртэл олдог ажээ. Яг ийм азтай тохиолдлуудыг бид танд дараах мэдээллээрээ хүргэж байна. 

Байшингаасаа их хэмжээний мөнгө, үнэт зүйлс олсон хүмүүс

1 Буйдангийн доороос олсон олз

Гэрт тань ямар нэгэн зүйл алга болчихвол хамгийн түрүүнд та буйдан доогуураа үздэг үү? Берлинд амьдардаг нэгэн залуу буйдан доороо юм хайж байгаад захын худалдаан дээрээс 215 ам.доллараар авч байсан "Preparation to Escape to Egypt" нэртэй зургаа олсон байна. Тэрээр шинжээчдэд аваачиж үзүүлтэл энэхүү зургийн жинхэнэ зураачийг олж тогтоож чадаагүй ч 27.630 ам.доллараар үнэлэгдэх эд болохыг нь хэлсэн аж.

Буйдангийн доороос олсон олз

2 100 долларын дэвсгэртээр дүүрэн чемодан

Дөнгөж худалдаж авсан байшингийнхаа дээврээс чемодан дүүрэн мөнгө олсон гэр бүлийнхэн ямар азтай гээч. Ингээд зогсохгүй 1951 оны сонины цаасаар боосон 20-100-тын дэвсгэрт бүхий долларуудыг мөн олжээ. Үнэт цаас, хуучны гэдэг утгаараа мэргэжилтнүүд 23 мянган долларын ханш тогтоосон байна. Хуульчид тэднийг мөнгөө өөртөө хадгалж болно гэсэн шийдвэр гаргаснаар тэд байшин авахдаа тавьсан өрөө дарж дуусгажээ. 

100 долларын дэвсгэртээр дүүрэн чемодан

3 Алдарт бүтээлийн нэг хувь шатаагүй байжээ

Ирландын зураач Харри МкАрдл техасчуудын тусгаар тогтнолыг тэмдэглэж буй ханын зургуудыг 1800-гаад оны үеэс туурвиж эхэлсэн гэдэг. Түүнийг Сан Жакинтогийн тулааныг харуулсан хамгийн алдартай бүтээлээ хоёр хувь туурвисан гэж эх сурвалж мэдээлдэг боловч нэг нь галд устсан хэмээн хүмүүс итгэж иржээ. Хэдэн зууны дараа МкАрдлын ачинцар эмээгийнхээ хувийн эд зүйлс дундаас устсан гэх тэрхүү бүтээлийг олсон байна. Хэдийгээр үнэ хүрэхгүй байх гэж бодсон ч дуудлага худалдаагаар 334 мянган ам.доллараар зарагджээ. 

Алдарт бүтээлийн нэг хувь шатаагүй байжээ

4 Хуучны кинонуудын плакат

100 жилийн настай плакат хэр үнэ хүрэх бол? Канадын иргэн Блайр Питре кино театр ажиллуулдаг байсан нэгэн эрийн байшинг худалдан авчээ. Тэрбээр засвар хийж байгаад таазанд хавчуулсан 40 гаруй киноны зурагт хуудас буюу плакатыг санамсаргүй олсон байна. Гэхдээ ганцхан плакат нь л 5000 ам.доллар хүрнэ гэхээр түүний нийт цуглуулга 50 мянган ам.доллар өлхөн хүрэх нь ээ. 

Хуучны кинонуудын плакат

5 Алдарт зураачийн анхны бүтээл

Зарим хүн зургийн утга санааг бүрэн гүйцэд ойлголгүйгээр зүгээр л худалдаад авчихдаг. Тэгвэл нэг хэсэг нь чухам хэний, ямар бүтээл вэ гэдгийг нь ч тоолгүйгээр зарж орхидог. "Ухаангүй өвчтөн" зургийг анх Нью Жерсигийн дуудлага худалдааны газрын эздийг нас барсны дараа гэрийнх нь доод давхрын өрөөнөөс олсон байна. Хэдэн зуун долларын л үнэ хүрэх байх гэж бодож байсан эл зургийг мэргэжилтнүүд алдарт зураач Рембрантын дөнгөж зурж эхэлж байх үеийн бүтээл хэмээн дүгнэж, 870 мянган ам.долларын ханш тогтоожээ.

Алдарт зураачийн анхны бүтээл

6 Хуучны комик номнууд

Майкл Роррер гэгч залуу өөрийн авга эгчээсээ 345 ширхэг хуучны комик ном өвлөн авсан бөгөөд үүнд нь "Супермэн", "Бэтмэн"  зэрэг алдартай комикуудын хамгийн эхний цувралууд багтжээ. Тэрээр энэхүү цуглуулгыг дуудлага худалдаанд оруулж 3.5 сая ам.доллар олсон байна. Эдгээрээс хамгийн өндөр үнээр буюу 523 мянган ам.доллараар "Detective Comics 27"-г зарсан гэнэ.

Хуучны комик номнууд

7 Хэд хэдэн алдартай зураачдын бүтээл

Америкийн нөлөө бүхий зураач Жексон Поллокийн бүтээлүүдийг мөн эсэхийг нь тогтооход хэцүү байдаг ч мэргэжилтнүүд түүний бүтээлүүдэд маш өндөр ханш хэлдэг. Аризона мужид амьдардаг нэгэн эр нүүхээр болж, дуудлага худалдааны мэргэжилтнүүдийг дуудаж, зарах зүйл байгаа эсэхийг шинжлүүлэхэд тэд дан ганц Поллокийн ч биш, алдартай бусад зураачийн бүтээлүүдийг ч бас олжээ. Нарийн учрыг нь судлахад тухайн эрийн эгч нь урлагийн бүтээл цуглуулагч алдарт Гуггенхеймийн найз байсан бөгөөд дээрх зургуудыг бэлэг болгон авч байсан аж. Тэдгээр зургууд бүгд нийлээд хэд болохыг нь тогтоогоогүй байгаа ч Поллокийн зураг л гэхэд дангаараа 15 сая ам.доллар хүрнэ. 

Хэд хэдэн алдартай зураачдын бүтээл

8 Нэг центийн зоос хэдэн мянган доллартай тэнцэв

Ийм бага ханштай мөнгөн тэмдэгт байх хэрэгтэй юү, үгүй юү гэсэн маргаан өнөө ч байдаг. Тэгвэл цент 250 мянган ам.доллар хүрсэн тохиолдол гарчээ. Гол учир нь "1974D" гэж дээр нь бичсэн энэхүү зоосон мөнгийг энгийн зэсээр бус, хөнгөн цагаанаар хийсэн байна. Аавынхаа шургуулганаас ийм зоос олсон Ранди Лавренс гэгч эр мэргэжлийн хүнд шалгуулж, ямар ховор байдгийг нь мэдэж авчээ. 

Нэг центийн зоос хэдэн мянган доллартай тэнцэв

9 Караваггиогийн бүтээл мөн үү, биш үү?

Хуучны бүтээлүүдийн зураачийг олоход хүндрэлтэй байдаг. Гурван мэргэжилтний хоёр нь дараах “Judith Beheading Holofernes” зургийг алдарт зураач Караваггиогийнх биш харин түүний шавь нарын нэг нь зурсан гэж үздэг. Ямартай ч эл бүтээлийг Франц дахь нэгэн агуулахад 400 гаруй жил хадгалагдсан болохыг тогтоосон байна. Зураач олдохоос нааш зургийг зарахыг Францын Засгийн газраас хойшлуулсан аж. Харин дуудлага худалгаагаар зарагдвал 130 сая ам.доллар хүрч магадгүй гэж үзжээ.

Караваггиогийн бүтээл мөн үү, биш үү?

10 Абрахам Линкольний гарын үсэг, зураг

Зарим хүн Абрахам Линкольний Ерөнхийлөгч байх үеийн бодит гэрэл зургийг харах боломжгүй гэж итгэдэг ч энэ нь худлаа юм. Эмээгийнхээ эд зүйлсийг үзэж байсан нэгэн эмэгтэй маш чухал баримт олжээ. Тэрээр Линкольний гарын үсэг, он сартай, түүний хар цагаан зураг, мөн тухайн үед Ерөнхийлөгчийн амьдарч байсан өрөөг харуулсан зургуудыг олжээ. Тэр эмэгтэй "PBS" телевизийн "Antique’s Roadshow" нэвтрүүлэгт оролцож, энэхүү цуглуулгаа 75-100 мянган ам.доллараар худалджээ. 

Абрахам Линкольний гарын үсэг, зураг

11 "Титаник"-аас үлдсэн хийл

"Титаник"-ийн эд зүйлс өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэхэд итгэмээргүй санагдана. Гайхалтай нь, онгоцыг живж байх үед хийлчдийн тоглож байсан хийл болон бусад эд зүйлс одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Хэдийгээр хамтлагийн ахлагч Валлас Хартли тэр үед нас барсан ч түүний цогцсыг, хийлтэй нь хожим олж илрүүлсэн юм. Усанд удаан байсны улмаас дахин тоглож болохгүй болсон ч түүхийн нотолгоо гэдэг утгаараа 1.8 сая ам.долларын үнэ хүрчээ. 

"Титаник"-аас үлдсэн хийл

12 Энгийн нэг шар шувуу биш

Урлагийн чиглэлийн хичээл заадаг багш Жэйн Кордери өөрийн эд зүйлс дундаас цагаан шар шувууны зураг олоод өндөр үнэ хүрнэ гэдгийг нь мэджээ. Мэргэжилтнүүдэд шалгуулаад үзтэл энэхүү бүтээл зураач Виллиам Жеймс Веббегийн "Цагаан шар шувуу" хэмээх  XIX зуунаас хойш олдоогүй зураг болохыг тогтоожээ. Бүсгүйн хадам ээж бэлэг болгон нөхөрт нь өгсөн аж. Ээжийнх нь өгсөн бэлэг  951 мянган ам.доллар хүрнэ гэж хэн санах вэ дээ. 

Энгийн нэг шар шувуу биш

13 Аавынхаа эд хогшил дундаас ховор бичлэг олжээ

1960 оны поп хөгжим сонирхогчид  Силла Блэк гэдэг нэрийг лав сонссон байх. Тэгвэл "Битлз" түүхэн дэх хамгийн алдартай хамтлаг болохоосоо өмнө бусад уран бүтээлчдэд дуу бичиж өгдөг байсөн бөгөөд үүний нэг нь Силла Блэкийн “It’s for You” дууны ая юм. "Битлз"-ийн түүхийг судалдаг хүмүүс уг дууны эх хувь нь устаж алга болсон гэж итгэж байжээ. Харин Силла Блэкийн зээ хүү аавынхаа эд хогшил дундаас нэгэн бичлэг олж, өнөөх дууны анхны хувилбар нь байх гэж бодоод тоглуулаад үзтэл Паул МкКартнигийн хоолой сонсогджээ. Гэсэн ч эл бичлэгийн ханш нь 23.5 мянган ам.доллар болтлоо өссөн байна. 

Аавынхаа эд хогшил дундаас ховор бичлэг олжээ

14 Анди Уорхолын бүтээл

Орчин үеийн поп арт урсгалын томоохон төлөөлөгч, Америкийн хамгийн этгээд уран бүтээлчдийн нэг Анди Уорхол найз нөхөд, гэр бүлийнхэндээ өөрийн бүтээлээсээ бэлэглэх дуртай нэгэн  байжээ. Харриет Гоулд гэх эмэгтэй саяхан хүүгийнхээ эд хогшил дундаас Вархолын ховор нандин бүтээлийг олсон аж. Түүний хүү Анди Вархолын хүү Жон Вархолтой найзууд байсан бөгөөд хүүгээ 33 насандаа хорвоог орхисны дараа ээж нь түүний эд зүйлсэд хүрэлгүй орхисон байжээ. Харин зургийг олсон хойноо ханшийг нь тогтоолгоход 500 мянгаас 1 сая ам.доллар хүрнэ гэдгийг нь олж мэдсэн гэнэ. 

Анди Уорхолын бүтээл

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()