"Plus size" моделиуд ингэж зөвлөж байна

Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг билээ. Харин сайхан харагдахад таны биеийн жин, харьцаа огтхон ч хамаагүй бөгөөд хамгийн гол нь өөрийн давуу талыг харуулахад л хангалттай. Өөрийн давуу талыг хэрхэн гаргах талаар "Plus size" моделиуд сайн мэддэг бөгөөд энэ зөвлөгөөгөө ч тантай харамгүй хуваалцахаар шийдсэн байна. Ингээд орон орны бүсгүйчүүд танд дараах зөвлөгөөг хүргэж байгааг хүлээн авна уу.

"Plus size" моделиуд ингэж зөвлөж байна
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн анхны "Plus size" модель Татьяна Мацкевич

  • “Элсэн цаг”, “лийр” хэлбэртэй бүсгүйчүүд өөрийн бэлхүүсийг тодотгох хэрэгтэй. Энэ тохиолдолд загварлаг бүс, өөрийн галбирт тохирсон даашинз, эсвэл кoрсет ч өмсөж болно.
  • Даашинз, банзал, пальтоны урт нь өвдөг хүрсэн эсвэл өвдөгнөөс доор байх шаардлагатай. Олон махлаг эмэгтэйчүүд өөрийн өвдөгнөөс их ичдэг учир урт хормойтой зүйл өмсөх нь нэн тохиромжтой.
  • Бариу даашинз өмсөхийг хүсэж байгаа боловч гэдэс тань төвийгөөд байна уу? Энэ тохиолдолд дэрвэгэр даашинз болон гэдэсний даруулга эсвэл өргөн бүстэй хувцас таныг аврах болно. Гэдэсний даруулгатай бүс нь харвинг нууж, таныг илүү эмэгтэйлэг харагдуулна.

Хамгийн анхны "Plus size" модель Татьяна Мацкевич

  • Урт түрийтэй өндөр өсгийтэй гутал сонгох нь зүгээр. Харин богино түрийтэй гутал битгий өмсөөрэй. Учир нь богино түрийтэй гутал таны хөлийг богинохон харагдуулж, таны биеийн галбиртай авцалдаагүй харагдах болно.  Хэрвээ трико өмсөж байвал гутлынхаа өнгөний дагуу сонгоорой. Энэ нь таны хөлийг илүү урт харагдуулна.  Гэхдээ та шар гутал өмссөн байлаа гээд шар трико хайх хэрэггүй. Бараан өнгийн гуталтай бол бараан трико өмсөж, цайвар гуталтай бол цайвар трико өмсөхөд л хангалттай.
  • Дэрвэгэр хормойтой хэрнээ шулуун банзал огт өмсөх хэрэггүй.
  • Тэгш өнцөгт галбиртай (өргөн мөртэй, бэлхүүсгүй) бүсгүйчүүдэд бүх төрлийн өмд зохино. Энэ төрлийн галбиртай эмэгтэйчүүд ихэнхдээ урт хөлтэй байдаг.

2 "Plus size" модель Эшли Грэм

  • Хэрвээ та өргөн ташаатай бол доошоогоо өргөссөн өмд сонгох хэрэгтэй хэмээн "Plus size" модель Эшли Грэм (Ashley Graham) зөвлөж байна. Энэ нь ташаа болон гэдэсний харьцааг жигд болгож өгнө. Үүнээс гадна хээ хуар, хатгамалтай өмдийг сонгох хэрэггүй.  Учир нь таны сул талыг ил гаргах болно.
  • Та нарийхан бэлхүүстэй, өргөн ташаатай бол гэдэс гарсан богино цамцнаас татгалзах шаардлагагүй.  Өндөр суудалтай өмдтэй хослуулахад та төгс харагдах болно.
  • Эшли Грэмийн үзэж байгаагаар хажуу талдаа цахилгаантай савхин хүрэм таныг гоолиг харагдахад туслах болно.

"Plus size" модель Эшли Грэм

3 "Модель XL” нэвтрүүлгийн оролцогч Ольга Евса

"Модель XL” нэвтрүүлгийн оролцогч Ольга Евсагийн үзэж байгаагаар plus size бүсгүйчүүд хувцсаа яг өөрийн хэмжээнд тохируулан сонгох хэрэгтэй гэжээ. Ингээд тэрээр доорх зөвлөгөөг охид, бүсгүйчүүдэд хүргэж байна.

  • Том биетэй хүнд жижиг размерын хувцас ямар ч тохиолдолд инээдтэй харагдана. Харин томдсон хувцас нь махлаг бүсгүйчүүдийг галбиргүй харагдуулах болно.
  • Махлаг бүсгүйчүүдэд богино ханцуйтай хувцас зохидог.
  • Та өөрт тохирсон хувцсаа олох хүртлээ битгий зогсоорой.

"Модель XL” нэвтрүүлгийн оролцогч Ольга Евса

4 “Модель XL” нэвтрүүлгийн оролцогч Ирина Демчук

Өөрийнхөө давуу талыг олох хэрэгтэй. Оросын plus size модель Юлия Рыбакова нарийхан бэлхүүстэй учир бэлхүүсээ тодотгосон хувцсыг сонгодог. Харин “Модель XL” нэвтрүүлгийн оролцогч Ирина Демчук хамгийн гол нь өөрт таалагддаг биеийн хэсгээ олох нь чухал гэж үзжээ.

  • Тодотгохыг хүссэн газраа тод өнгийн хувцас өмсөхөд л хангалттай. Харин нуухыг хүсэж буй газраараа бараан өнгийн хувцас өмс. Жишээлбэл: тод өнгийн цамцыг бариу хар банзалтай хослуулах, эсвэл бэлхүүс тодотгосон, зузаан материалтай даашинзыг сонго.
  •  Махлаг охид сул хувцас өмсөх хэрэггүй. Хэрвээ сул хувцас өмсөхөөр шийдсэн бол нэг мөр ил гарсан, тод өнгийн зурагтай хувцсыг сонгоорой.

“Модель XL” нэвтрүүлгийн оролцогч Ирина Демчук

Дараах хувцаснаас татгалзаарай

  • Том сүлжмэлтэй цамцнаас татгалзах. Энэ нь таны галбирыг аварга том харагдуулна. Үүний оронд нарийхан ширхэгтэй утсаар нэхсэн цамцыг сонгоорой.
  • Сул хувцас сонгох хэрэггүй. Хэдийгээр таны дутагдлыг нуух ч галбиргүй харагдах болно. Хэрвээ том толбо мэт харагдахыг хүсэхгүй байвал өөрийн размерын хувцсыг сонгоорой.
  • Алаг эрээн хувцас сонгохгүй байх. Энэ төрлийн хувцас нь таныг илүү хөвсгөр харагдуулах учир нэг өнгийн эсвэл геометрийн хэлбэр дүрстэй хувцсыг сонгох нь зүйтэй. Илүү чамин харагдахыг хүсэж байвал тод цүнх, хүзүүний ороолтын аль нэгийг хослуулж болно.

Өөрийн сул талыг ч сайн зүйл болгож ашиглах боломжтой юм. Жишээлбэл, хэрвээ дэлгүүрт танд таарах хувцас олдохгүй байвал та өөрийн давуу талыг тодотгосон өвөрмөц загварыг бүтээж болно шүү дээ.

Дараах хувцаснаас татгалзаарай

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()