Сурталчилгаа (15)
Хаах

Угаалгын машинд аспирин хийвэл юу болох вэ?

2018-08-04, 14:12
10,956

Угаалга хийх нь гэрийн эзэгтэй нарын хувьд хамгийн их цаг зав барсан, дуусдаггүй ажлын нэгд тооцогддог байсан цаг бий. Техник технологийн хөгжил дэвшлийн ачаар шинэ загварын "ухаалаг" угаалгын машинууд үйлдвэрлэсээр байгаа билээ. Эмэгтэйчүүд өдөрт 17 минутыг угаалга хийхэд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Ингээд бид танд хэрхэн богино хугацаанд угаалга хийх болон хувцсаа шинэ мэт өнгө оруулах талаар мэдээлэл хүргэе. 

Угаалгын машинд аспирин хийвэл юу болох вэ?

1 Угаалгын машинаа цэвэрлэхдээ ам зайлагч ашиглаарай

Угаалгын машины ажиллагааг сайн хэвээр нь байлгахын тулд цэвэрлэж, халдваргүйжүүлэх шаардлагатай. Үүнд зориулсан тусгай угаалгын нунтаг байдаг боловч та энгийн ам зайлагчийг ашиглах боломжтой. Ингэхийн тулд угаалгын нунтаг хийдэг хэсэгтээ тал стакан ам зайлагч хийгээд угаалгын машинаа асаахад л хангалттай. Мөөгөнцөр, хөгц, бусад бактериуд арилах болно. 

Угаалгын машинаа цэвэрлэхдээ ам зайлагч ашиглаарай

2 Оймс угаахдаа уут ашиглах

Угаалгын машинд угаасан оймс тань алга болох тохиолдол гарч байсан уу? Үүнээс сэрэмжилж хүн бүрийн оймсонд зориулсан тусгай уут авахыг туршлагатай гэрийн эзэгтэй нар зөвлөж байна. Ингэснээр дахиж оймс алга болох асуудал танд хэзээ ч үүсэхгүй. 

Оймс угаахдаа уут ашиглах

3 Хувцсаа удаан хатаах хэрэггүй

Удаан хатаасан хувцсыг индүүдэхэд хүндрэлтэй байдаг нь хувцасны материал дулаанд тэсвэртэй болсон байдагтай холбоотой. Зарим тохиолдолд уурын индүү ч нэмэр болдоггүй. Ямар ч хувцсыг бага зэрэг чийгтэй байхад нь индүүдэхэд тохиромжтой байдаг. Хэрвээ хувцас тань хэт хуурай болоод индүүдлэг авахгүй байвал бага зэргийн ус цацаад индүүдээрэй. 

Хувцсаа удаан хатаах хэрэггүй

4 Агшсан хувцсыг сунгах арга

Хэдийгээр хачирхалтай сонсогдож магадгүй ч хүүхдийн шампунь, ангижруулагч таны агшсан хувцсыг хуучин хэвэнд нь оруулахад тусална. Бага зэрэг шампунь, ангижруулагч нэмж хийсэн бүлээн усандаа хувцсаа 10-15 минут байлгана. Дараа нь сулхан мужгиж, уртааш нь өлгөж тавиад хатаагаарай. Ангижруулагч утсанд  үйлчилж, хувцсыг тань сунгана. 

Агшсан хувцсыг сунгах арга

5 Хувцсаа цайруулахын тулд аспирин хийх

Цагаан хувцас амархан өнгөө алдаж, шарладаг шүү дээ. Тэгвэл хувцсаа үргэлж цасан цагаан, шинэ мэтээр нь байлгахын тулд хувцсаа угаахдаа угаалгын машиндаа хэдэн ширхэг аспирин хийгээрэй. Аспириний салицилийн хүчил нь таны цамцыг цайруулах үйлчилгээтэй аж. 

Хувцсаа цайруулахын тулд аспирин хийх

6 Цагаан өнгийн зүйлд ангижруулагч бүү хэрэглэ

Туршлагатай гэрийн эзэгтэй нар цагаан өнгийн эд зүйлс угаахдаа хувцас зайлагч байснаар улам илүү цагаан болно гэж зөвлөж байна. Хэрвээ та хувцсаа цасан цагаан байлгахыг хүсдэг бол жирийн угаалгын нунтагны оронд цайруулагч хэрэглээрэй. Мөн цайруулагчийг дангаар нь хэрэглэснээр илүү үр дүнд хүрнэ. Учир нь угаалгын нунтаг, ангижруулагч, зайлагчны найрлага дахь бусад бодисууд цайруулах чанарыг бууруулдаг.

Цагаан өнгийн зүйлд ангижруулагч бүү хэрэглэ

7 Хувцсаа өнгөөр бүү ялга

Хувцсаа угаахдаа өнгөөр нь бус материалных нь байдлаар ангилаарай. Зузаан хувцаснууд илүү их ус шингээдэг учраас зарим хувцасны саван нь арилдаггүй. Гэхдээ та доорх хоёр зүйлийг анхаарна уу.

  • Цагаан хувцсыг үргэлж тусад нь угаана.
  • Усны температур 30 градусаас их байж болохгүй. Энэ нь хувцасны будаг урсахаас сэргийлнэ.

Хувцсаа өнгөөр бүү ялга

8 Тугалган бөмбөг угаалгын машинд хийх

Хувцсаа цахилгаанжуулахгүй байлгахын тул хэдэн ширхэг тугалган цаасаар хийсэн бөмбөлгийг угаалгын машиндаа хийж хувцсаа угаагаарай. 

Тугалган бөмбөг угаалгын машинд хийх

9 Нүүрний будагнаас үлдсэн толбыг сахлын хөөсөөр арилгах

Зарим нүүрний крем, уруулын будгийг угаасан ч толбо үлдээд байдаг. Тэгвэл үүнийг арилгахын тулд та сахлын хөөс ашиглаж болно. Тухайн толбон дээр бага зэрэг сахлын хөөс шахаад, угаагаарай. 

Нүүрний будагнаас үлдсэн толбыг сахлын хөөсөөр арилгах

10 Саравчтай малгайг аяга таваг угаагч машинд угаах

Саравчтай малгайныхаа хэвийг алдагдуулахгүйгээр цэвэрлэхийн тулд угаалгын машинд бус аяга таваг угаагч машинд угаахад хангалттай. 

Саравчтай малгайг аяга таваг угаагч машинд угаах

11 Хиртэй оймсыг хүйтэн усаар угаах

Дийлэнх хир толбо нь халуун усанд тэсвэртэй байдаг. Тийм учраас хүйтэн усаар угаагаад үзээрэй. 

Хиртэй оймсыг хүйтэн усаар угаах

12 Арилдаггүй толбыг үс хатаагчаар арилгах

Жимс, жүүс зэргээс үлдсэн арилгахад хэцүү толбон дээр бага зэрэг угаалгын нунтаг асгаад халуун сэнсээр үлээлгээрэй. Харин дараа нь угаалгын машинд хийж угаана. Толбыг халааснаар угаалгын нунтагны үйлчлэл сайжирна. 

Арилдаггүй толбыг үс хатаагчаар арилгах

13 Хуурай алчуураар илүү хурдан хатаах

Дэлгэсэн нойтон хувцасны хооронд хуурай алчуур дэлгэснээр хувцас хурдан хатдаг. Хэрвээ та хувцсаа хурдан хатаах хэрэгтэй байгаа бол хуурай алчууранд ороогоод угаалгын машиныхаа сэгсрэгчинд хийгээд өмсөөрэй. 

Хуурай алчуураар илүү хурдан хатаах

31
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()