Сурталчилгаа (15)
Хаах

Агуу хайрын дэргэд өндрийн зөрүү юу ч биш гэдгийг баталсан хосууд

2018-08-04, 16:00
9,187

Биеийн өндрийг хэмжиж болох ч хайр дурлал хэмжээлшгүй билээ. Гэхдээ эрэгтэй хүн өөрөөсөө намхан нуруутай бүсгүйг эхнэрээрээ сонгодог гэсэн түгээмэл ойлголт хүмүүсийн дунд байдаг. Харин бодит амьдрал дээр тийм биш гэдгийг та бид олонтаа харж байсан. Агуу хайрынх нь дэргэд өндрийн зөрүү чухал биш гэдгийг баталсан олны танил хосуудын тухай мэдээллийг энэ удаа танд хүргэе. 

Агуу хайрын дэргэд өндрийн зөрүү юу ч биш гэдгийг баталсан хосууд

1 Саша Барон Коэн болон Айла Фишер: 190см, 160см

Холливудын хос маань нэлээд ээдрээтэй зам туулсан ч аз жаргалтайгаар харилцаагаа үргэлжлүүлсээр байна. Айла Фишер (Isla Fisher) өндрийн ялгаандаа нэг их санаа зовдоггүй бололтой. Харин Саша Барон Коэн (Sacha Baron Cohen)-ы хувьд үзэсгэлэнт эхнэртээ тун сэтгэл хангалуун явдаг гэсэн шүү. 

Саша Барон Коэн болон Айла Фишер: 190см, 160см

2 Жерар Пике болон Шакира: 193см, 152см

30 гаруй см-ийн өндрийн зөрүү тэднийг төгс төгөлдөр хос байхад нь нөлөөлж чадахгүй бололтой. 2010 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “Waka Waka”-г Шакира (Shakira) дуулж, дэлхий даяар нэр хүндээ улам өсгөсөн билэ. Харин түүний хайрт Жерар Пике (Gerard Pique) нь баян, царайлаг, хөлбөмбөгийн од" билээ. 

Жерар Пике болон Шакира: 193см, 152см

3 Леброн Жэймс болон Саванна Бринсон: 203см, 170см

Леброн (Lebron), Саванна (Savannah) нар ахлах сургуульд байхдаа л болзож эхэлсэн бөгөөд одоог хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарч байна. Леброн тэр үед ч гэсэн хамгийн өндөр нь байсан байж таарна. Харин Саванна "NBA"-гийн домогт тоглогчтой гэрлэнэ гэдгээ тааварлаж байсан болов уу?

Леброн Жэймс болон Саванна Бринсон: 203см, 170см

4 Шакил О'Нил болон Латисиа Ролле: 215см, 167см

Домогт сагсан бөмбөгчин Шакил О'Нил (Shaquille O’Neal)-ын спортын карьерт өндөр, жин нь давуу тал болдог байсан юм. Түүний хажууд зогссон хэн ч болов жижиг харагдах бөгөөд түүний найз бүсгүй Латисиа Ролле (Laticia Rolle) 167 см байна. Тохиолдлоор ч гэх юм уу, хувь тавилангаар ч юм уу, Латисиа ахлах сургууль, коллежид байхдаа сагсан бөмбөг тоглодог байжээ. 

Шакил О'Нил болон Латисиа Ролле: 215см, 167см

5 Николь Кидман болон Кейт Урбан: 180cm, 177см

Николь Кидман (Nicole Kidman), Кейт Урбан (Keith Urban) нар долдугаар сарын эхээр гэрлэлтийнхээ 12 жилийн ойг тэмдэглэсэн. Оддын хувьд харилцаагаа урт хугацаанд авч үлдэнэ гэдэг амар биш. Ялангуяа Николь шиг алдартай одуудад бүр ч хэцүү. Ямартай ч хосуудын өндрийн зөрүү тийм ч их биш юм. 

Николь Кидман болон Кейт Урбан: 180cm, 177см

6 Жэйсон Момоа болон Лиса Бонет: 193см, 157см

2004 онд жүжигчин Жэйсон Момао (Jason Momoa)-тай танилцахаасаа өмнө Лиса Бонет (Lisa Bonet) 12 жилийн туршид ганц бие ээж байсан юм. Ленни Кравитз (Lenny Kravitz)-тай өнгөрүүлсэн хэсэгхэн хугацааны амьдрал нь сургамж болсон гэдэг. Харин одоо тэрээр бүх насны хайраа олж, аз жаргалтай амьдарч байна. 

Жэйсон Момоа болон Лиса Бонет: 193см, 157см

7 Петер Динклэйж болон Эрика Шмидт:134см, 167см

"Game of Thrones" киноны жүжигчин Петер Динклэйж (Peter Dinklage) нь театрын найруулагч Эрика Шмидт (Erica Schmidt)-тэй амьдралаа холбожээ. Хэдийгээр тэр эхнэрээсээ нэлээд намхан боловч түүний хайр сэтгэл хэмжээлшгүй. Тэд олны нүдэн дээр ч бие биенээ энхрийлэхээс эмээдэггүй.  

Петер Динклэйж болон Эрика Шмидт:134см, 167см

8 Вилл Смит болон Жада Пинкет Смит: 187см, 152см

Жада (Jada Pinkett Smith), Вилл (Will Smith) нарын учрал нэлээд романтик түүхтэй. Жада "The Fresh Prince of Bel-Air" цувралд Виллийн найз бүсгүйн дүрд тоглохоор сонгон шалгаруулалтанд оролцсон байна. Биеийнхээ өндрөөс болоод дүрдээ тэнцээгүй ч бодит амьдрал дээр эхнэр нь болжээ. 

Вилл Смит болон Жада Пинкет Смит: 187см, 152см

9 Кэйти Холмес болон Том Круз: 179см, 173см

Том Круз (Tom Cruise) өндөр эмэгтэй сонирхдог бололтой. Түүний анхны эхнэр Мими Рожерс (Mimi Rogers) болон хоёр дахь эхнэр Николь Кидман нар түүнээс хэдэн см өндөр байсан нь Кэйти Холмес (Katie Holmes) дээр ч мөн адил байв. Хосууд салаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. 

Кэйти Холмес болон Том Круз: 179см, 173см

10 Мэри-Кейт Олсен болон Оливиер Саркози: 158см, 190см

"Full House" киноны жүжигчин Мэри-Кейт Олсен (Mary-Kate Olsen) болон Францын банкны ажилтан Оливиер Саркози (Olivier Sarkozy) нар 2015 онд гэрлэсэн нь олныг гайхашруулсан билээ. Магадгүй тэдний өндрийн харьцаанаас бусад яг таардаг байх. Сонирхолтой мэдээлэл хүргэхэд, Оливиер Саркози нь Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози (Nicolas Sarkozy)-гийн дүү ажээ. 

Мэри-Кейт Олсен болон Оливиер Саркози: 158см, 190см

11 Владимир Кличко болон Хэйдэн Панеттьер: 198см, 152см

Жүжигчин Хэйдэн Панеттьер (Hayden Panettiere) болон түүний боксчин найз залуу (Владимир Кличко) нар өндрийн хувьд нэлээд ялгаатайгаас гадна 13 насны зөрүүтэй. Гэсэн хайр дурлалын амьдралд нь энэ бүхэн саад болдоггүй гэсэн шүү. 

Владимир Кличко болон Хэйдэн Панеттьер: 198см, 152см

12 Род Стеварт болон Пенни Ланкастар: 177см, 185см

Британийн рок од Род Стеварт (Rod Stewart) нь загвар өмсөгч асан Пенни Ланкастар (Penny Lancaster)-тай гурав дахь амьдралаа эхлүүлжээ. Дуучин эр урт хөлний шүтэн бишрэгч бололтой. Өндрийн ялгаанаас гадна тэдний насны зөрүү олон хүнийг гайхашруулсан билээ. Род эхнэрийнхээ аавтай нь чацуу гээд бод доо. 

Род Стеварт болон Пенни Ланкастар: 177см, 185см

13 Фергие болон Жош Духамел: 157см, 190см

Дуучин Ферги (Fergie)  болон жүжигчин Жош Духамел (Josh Duhamel)  нар 2017 онд салсан билээ. Найман удаагийн "Грэмми"-ийн шагналт алдарт дуучин бүсгүй нэгэн цагт өндрийн зөрүүг үл харгалзан дурлалт залуутайгаа хаа ч цугтаа явж, хамгийн халуухан хосууд гэгдэж байсныг танд сануулах гэсэн юм.

Фергие болон Жош Духамел: 157см, 190см

14 Крис Хемсворд болон Элса Патаки: 190см, 160см

Тэд 2010 онд гэрлэсэн бөгөөд үүнээс хойш нэг жил ч болоогүй байхад Крис "Марвел"-ийн кинонд Торрын дүрийг бүтээх боломж олджээ. Хосууд өдгөө хүүхэдтэй. Хэдийгээр тэдний өндрийн зөрүү багасаагүй ч хайр дурлал нь улам бэхэжсэн билээ. 

Крис Хемсворд болон Элса Патаки: 190см, 160см

15 Рийс Видерспүн болон Жим Тод: 154см, 185см

Бас нэгэн сайхан хос. Шаргал үст жүжигчин Рийс Видерспүн (Reese Witherspoon) "Legally Blonde", "Walk the Line", "Big Little Lies" зэрэг кинонуудаараа алдартай. Харин түүний нөхөр Жим Тод (Jim Toth) бол авьяастнуудыг нээн илрүүлдэг агентлагийн төлөөлөгч бөгөөд эхнэрээ цаг ямагт дэмждэг. 

Рийс Видерспүн болон Жим Тод: 154см, 185см

25
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()