Америкийн түүхэн дэх хожим илчлэгдсэн дуулиант үйл явдлууд

Дэлхийн түүхэнд болж өрнөсөн, анхаарал татсан үйл явдлын талаар хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж, өнөө ч маргаан нь эцэслэн шийдэгдээгүй байх нь бий. Зарим судлаач, түүхчид санаанд багтамгүй таамаг гаргадаг ч хачирхалтай нь тэдний зөв байсан тохиолдол байдаг. Ингээд бид та бүхэнд таамаглалд тооцогдож байгаад үнэн болох нь нотлогдсон түүхэн үйл явдлуудын талаар танилцуулъя. 

Америкийн түүхэн дэх хожим илчлэгдсэн дуулиант үйл явдлууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 “Нарны гэрэл” төсөл

АНУ-ын Атомын энергийн комисс болон Агаарын нисэх хүчин хамтран “Нарны гэрэл” төслийг 1940-өөд оны үед боловсруулсан юм. Энэ нь цөмийн бөмбөгийн цацраг идэвхт бодис хүн болон байгаль орчинд ямар нөлөө үзүүлдгийг судлах төсөл ажээ. Төслийн багийн гишүүд олон нийтээс нууцаар, нас барсан бага насны хүүхэд, нярайн бие, эд эрхтэн дээр туршилт явуулахын тулд булш ухаж байсан гэнэ. Бага насны хүүхдийн ясанд стронци хэмээх элемент насанд хүрсэн хүнийхээс илүү байдаг тул цацраг идэвхт туяанд өртөхдөө хурдан байдаг аж. Хүүхдүүдийн цогцсыг эрэмдэглэсэн туршилт хийсэн талаараа уг судалгаан дээр ажилласан хүний тэмдэглэл 1995 онд анх олонд ил болжээ. Өдийг хүртэл энэ төслийн туршилтын үйл явцын тухай ямар нэгэн баримт гарч ирээгүй нь олон арван жилийн өмнө баримтаа  ул мөр үлдээлгүй устгасных юм.

“Нарны гэрэл” төсөл

2 “MKULTRA” төсөл

“MKULTRA” бол Америкийн ард иргэдийн дунд олон таамаг дэвшүүлсэн аймшигт төсөл юм. Энэ төслийн хүрээнд олонд мэдэгдэлгүйгээр гэм зэмгүй жирийн иргэд болон цэргүүд дээр эмийн туршилт хийсэн байна. Эм уусан хүмүүс хий юмс харж, хар тамхинд мансуурсан юм шиг болдог байжээ. Ийнхүү тэд хүний зан авир хэрхэн өөрчлөгддөг талаар судалж, хожим ЗХУ-ын цэргүүдийн эсрэг "зэвсэг" болгон ашиглах санаатай байсан гэнэ. Хүйтэн дайнд ялахыг хүссэн АНУ-ын Засгийн газар өөрийн иргэд дээр ой ухаан самууруулдаг хөнөөлт эм туршиж, эрүүл мэндээр нь хохироосон гэхээр санаанд багтамгүй.

Тус төслийг 1953 онд хаасан гэдэг боловч 1967 оныг хүртэл үргэлжилж, албан ёсоор 1973 онд бүрэн зогсоожээ.

“MKULTRA” төсөл

3 Иргэдээ архинаас гаргах гэсэн биш үй олноор нь хөнөөжээ

1920-иод онд АНУ-ын Засгийн газраас иргэдийнхээ дунд архины хорио цээр тогтоож байсан юм. Ингэхдээ тухайн үед үйлдвэрлэж байсан архинд метилийн спирт хольж, иргэдээ архинаас гаргах оролдлого хийсэн аж. Гэхдээ хэр их метилийн спирт хольсон нь тодорхойгүй ч ийм архинд хордож үхсэн хүний тоо 10.000 хол давсан байна.

Иргэдээ архинаас гаргах гэсэн биш үй олноор нь хөнөөжээ

4 АНУ-ын Засгийн газар иргэдийг тагнаж байна

Америкийн Тагнуулын ерөнхий газрын ажилтан Эдвард Сноуден (Edward Snowden) хэмээх залуу 2013 оны зургадугаар сард нууц албаны материалыг олон нийтэд анх дэлгэсэн. Тус материалуудад Тагнуулын төв газрын архив болон бусад улсад хийгдэж байгаа нууц ажиллагаануудын талаар дурдсаны дээр иргэдээ тагнадаг талаарх мэдээлэл олныг айдаст автуулсан билээ. 

Тэгвэл 2016 онд АНУ-ын Засгийн газрын ажилтнууд фэйсбүүкээс 50.000, “Google”-ээс 28.000, “Apple”-ээс 9000 гаруй өгөгдөл буюу хүмүүсийн хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд авсан нь илэрсэн билээ.

АНУ-ын Засгийн газар иргэдийг тагнаж байна

5 Тонкины буланд болсон хэрэг

Вьетнамын дайны үед 1964 оны наймдугаар сарын 2-ны өдөр "USS Maddox” байлдааны хөлөг онгоц Хойд Вьетнамын эрэгт тагнуул хийж явжээ. Тэгтэл араас нь Вьетнамын байлдааны хөлөг онгоц гэтэж явааг мэдээд америкчууд түрүүлж гал нээсэн нь дайнд өдөөн турхирсан явдал болсон аж. Гэхдээ тэд үүнийгээ санамсаргүй үйлдэл байсан гэж тайлбарладаг юм. Харин энэ явдлаас хоёр хоногийн дараа Хойд Вьетнамын онгоц “USS Maddox” хөлөг рүү эргүүлэн дайрсан юм.

Харин 2005 онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг наймдугаар сарын 4-нд “Maddox” хөлөг рүү ямар ч усан онгоц халдаагүй гэж мэдээлсэн байна. Олон нийт үүнийг үгүйсгэж Америк Вьетнамын харилцааг сайжруулахын тулд Засгийн газар болсон үйл явдлыг нуун дарагдуулж байна хэмээн үзсэн юм.

Тонкины буланд болсон хэрэг

6 Улс орныг удирдсан тэргүүн хатагтай

1919 оны аравдугаар сард АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вудро Уильсон (Woodrow Wilson) зүрхний шигдээс болж, улс орноо удирдах боломжгүй болсон юм. Энэ явдлаас болж түүний эхнэр АНУ-ын тэргүүн хатагтай Эдит Уильсон (Edith Wilson) дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол буюу 1921 оныг хүртэл нөхрийнхөө ажлыг хийсэн түүхтэй. Америкийн ард иргэд энэ талаар мэдээгүй нь Засгийн газраас энэ явдлыг нуун дарагдуулахыг хүссэнтэй холбоотой. Америкчууд 1920 онд л Ерөнхийлөгчөө зүрхний шигдээс болсныг мэдсэн бөгөөд Засгийн газрын шийдвэр, ажлыг хянадаг сүүдрийн Засгийн газар байдаг юм байна гэх ойлголттой болсон юм. Гэхдээ энэ нь хэзээ ч нотлогдоогүй ээ.

Улс орныг удирдсан тэргүүн хатагтай

7 АНУ-ын Засгийн газар цаг агаарыг хянадаг байсан уу?

1993 онд Батлан хамгаалах яамны нарийвчилсан судалгааны төсөл хариуцсан агентлаг, Аляскийн их сургууль хамтран “HAARP” нэртэй төсөл хэрэгжүүлжээ. Энэ нь цаг агаарыг өөрт ашигтайгаар өөрчлөх боломжтой эсэхийг судлах төсөл юм. Мөн сансрын станцыг ашиглан дэлхий дээр газар хөдлөлт хиймлээр үүсгэх зэрэг байж боломгүй зүйлс санаачилж байжээ.

Уг төслийг санаачлахаас бүр өмнө Вьетнамын дайны үед цаг агаарыг өөрт ашигтайгаар өөрчилж байсан гэх баримт бий. Тухайн үед энэ явдлыг “Popeye” ажиллагаа гэж нэрлэжээ. Хойд Вьетнамын борооны улирлын үеэр орох хур тунадасны хэмжээг ихэсгэхийн тулд үүлэнд зориудаар нөлөөлж, дайсандаа саад учруулсан гэдэг. 

АНУ-ын Засгийн газар цаг агаарыг хянадаг байсан уу?

8 Канадын жимсний машин

1960-аад онд  Канадын Засгийн газар Карлтон их сургуулийн Фрэнк Роберт Уэйк (Frank Robert Wake) хэмээх профессорыг хөлслөн “Gaydar” буюу “Жимсний машин” зохион бүтээлгэжээ. Ижил хүйстнүүдийг дүрсэлсэн эротик зураг үзүүлээд тухайн хүний судасны цохилт, хүүхэн хараа томорч, хөлс нь гарч буй эсэхийг энэ машинаар хэмждэг байна.

Энэ машины тусламжтайгаар төрийн албанд ижил хүйстэн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, илрүүлэн ажлаас нь халдаг байсан юм. 1960- аад оны сүүлээр энэ ажиллагааг зогсоосон бөгөөд тухайн үед ижил хүйстэн 9000 ажилтан илэрчээ.

Канадын жимсний машин

9 Далай лам жил бүр 180 мянган доллар АНУ-аас авдаг байжээ

1998 онд АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын олон нийтэд дэлгэсэн мэдээллээр 1960-1970-аад онд Далай лам болон түүний шавь нарт Америкийн Засгийн газраас олон сая ам.доллар өгч байсан нь ил болсон билээ. Энэ нь цаагуураа социалист дэглэмтэй Хятад улсыг эсэргүүцэж, тус улсаас салан тусгаарлах хүсэлтэй Төвдийн ард иргэдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн явдал байсан юм. Дээрх мэдээллээр Төвдийн лам нарт жилд 500 мянга, Далай ламд 180 мянган ам.доллар хандивладаг байжээ.

Гэхдээ 1970-аад оны эхээр АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон (Richard Nixon) засгийн эрхэнд гарч, Хятад улстай харилцаагаа сайжруулах бодлого баримталж эхэлжээ. Тэгснээр Далай ламд тусламжийн мөнгө өгөхөө зогсоосон юм. Далай лам энэ явдлын талаар өөрийн намтартаа “Төвдийн тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэг бус, харин Хятадын эсрэг зогсохыг хүссэндээ АНУ мөнгө хандивлаж байсан” гэж бичсэн байна.

Далай лам жил бүр 180 мянган доллар АНУ-аас авдаг байжээ

10 “Дуут шувуу” төсөл

1950-иад онд мэдээллийн сувгаар дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдож Тагнуулын ерөнхий газар “Дуут шувуу” төслийг хэрэгжүүлжээ. Харин АНУ-ын тагнуулын алба дотоодын болон гадаадын мэдээний сувгуудаар дамжуулан иргэдийн тархийг угаах суртал ухуулга хийдэг нь 1976 оны дөрөвдүгээр сард анх олонд ил болсон юм. Сонин сэтгүүл, ном, зохиол, радио, зурагт, мэдээллийн агентлаг гэх мэт хэвлэл мэдээллийн нийт 50 байгууллагатай Тагнуулын ерөнхий газар хамтран ажилладаг байжээ.

“Дуут шувуу” төсөл

10
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()