Сурталчилгаа (15)
Хаах

"Титаник"-тай хамт ямар үнэт эдлэл далайн гүнд хадгалагдаж байна вэ?

105 жилийн өмнө алдарт "Титаник" хөлөг онгоц сүүлчийн аялалдаа гарсан билээ. Тухайн үед энэ хөлгөөр нийгмийн дээд давхаргын гэгдэх чинээлэг хүмүүс ихэвчлэн зорчиж явсан учраас хөлөг онгоцон дээр их хэмжээний үнэт эдлэл, чамин тансаг эд зүйлс байсан юм. Тэгвэл Атлантикийн далайн гүнд "Титаник" хөлөг онгоцтой хамт ямар үнэт эдлэл хадгалагдаж байгаа талаар сонирхоцгооё.

"Титаник"-тай хамт ямар үнэт эдлэл далайн гүнд хадгалагдаж байна вэ?

1 Нэг тэрбум доллар хүрэх магадлалтай

1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд “Титаник” хөлөг онгоц Английн томоохон хот болох Саутгемптоноос АНУ-ын Нью-Йоркийг зорин аян замдаа гарсан билээ. Хөлөг онгоцны тавцан дээр 1317 зорчигч, 908 ажилтан явсан юм. Ийнхүү тооцооллоос харахад зорчигч бүр үнэт эдлэл авч явсан байх магадлалтай учир орчин үеийн үнэлгээгээр нийтдээ нэг тэрбум доллар хүрэх  аж.

Нэг тэрбум доллар хүрэх магадлалтай

2 АНУ-д худалдаалах зориулалттай нэг тонн үнэт ачаа

"Титаник" онгоц зорчигчдоос гадна 60.000 захидал, мөн АНУ-д худалдаалах зориулалттай 10 сая долларын үнэ бүхий ачаа тээвэрлэж явжээ. Хөлөг онгоцны агуулахад үслэг эдлэл, дарс, оргилуун дарс, хоол хүнс, ном, анагаахын багаж төхөөрөмж болон хоёр сав мөнгөн ус байсан гэнэ.

АНУ-д худалдаалах зориулалттай нэг тонн үнэт ачаа

3 Үнэт чулуу

"Титаник"-ийн талаар түүхээс харахад хөлөг онгоцонд 300 сая долларын үнэ бүхий үнэт чулуу байсан аж.

Үнэт чулуу

4 Нууцлаг гар бичмэл

"Титаник" хөлөгт байсан хамгийн үнэтэй зүйлсийн нэг бол XI зууны үеийн Персийн философич, эрдэмтэн Омар Хайямагийн гар бичмэл юм. Энэхүү гар бичмэлийг олон тооны үнэт чулуугаар чимэглэсэн байжээ.

Нууцлаг гар бичмэл

5 Урлагийн бүтээл

Хөлөг онгоцонд байсан эд зүйлсийн талаарх мэдээллийг онгоцны ослоос амьд үлдсэн иргэдийн мэдүүлгээс олж мэдсэн  байна. Хамгийн үнэтэй урлагийн бүтээл бол Францын зураач Мерри-Жозеф Блонделийн “La Circassienne au bain” хэмээх зураг байжээ. Мерри өөрийн бүтээлийг 100 доллараар үнэлсэн бөгөөд орчин үеийн үнэлгээгээр энэ нь 2.4 сая долларын үнэ хүрнэ.

Урлагийн бүтээл

6 “Луугийн цус”

"Титаник"-ийн ачаанд 76 чингэлэг “Луугийн цус” байсан аж. Канарын арал дахь моддоос ихэвчлэн гаргаж авдаг модны давирхайг ийнхүү нэрлэдэг.  Үүнийг ихэнхдээ анагаах ухаанд ашигладаг байжээ.

“Луугийн цус”

7 Муми

Хөлөг онгоцны ачаанд бас нэгэн гайхалтай үнэт зүйл байсан нь Египетийн фараон Аменхотеп IV-ийн үеийн зөнчийн занданшуулсан цогцос юм. Түүнтэй цуг Осирис хэмээх бурхны сахиус байсан аж. Уг сахиусан дээр “Замд чинь саад болсон хүн бүхний өөдөөс сөрж бос” гэж бичсэн байжээ. Зарим эрдэмтний үзэж байгаагаар энэхүү мумигээс болж онгоц сүйрсэн байх магадлалтай гэнэ. Харин зарим нь  хөлөг онгоцон дээр муми байгаагүй гэж ярьдаг. 

Муми

8 Алдарт автомашин

"Титаник" хөлөг онгоцонд байсан бас нэг үнэт зүйлсийн нэг нь задаргаанд орсон "Renault Type CB Coupe de Ville" загварын машин юм. Машины эзэн гэр бүлийнхээ хамт амьд гарч чадсан бөгөөд тэрээр хөлөг  онгоцын эздээс машины нөхөн төлбөр гэж 5000 доллар, хоёр нохойны нөхөн төлбөрт 300 доллар нэхэмжилж байсан гэнэ.

Алдарт автомашин

9 "Титаник"-ийг яагаад тухайн үед эрэг дээр гаргаагүй вэ?

Чинээлэг зорчигчдын гэр бүлийнхэн "Титаник"-ийг далайн гүнээс гаргахын тулд өргөхөд хэдий хэр жинтэй болох, юугаар өргөх талаар тухайн үед ярилцжээ. Гэвч хөлөг онгоц 3750 метр орчим гүнд байсан учир 1912 оны үед түүнийг далайгаас гаргах техникийн боломжгүй байв.

"Титаник"-ийг яагаад тухайн үед эрэг дээр гаргаагүй вэ?

10 Онгоцыг далайгаас гаргах анхны санаачилгууд

1950-иад оны сүүл үеэс хөлөг онгоцыг дахин далайн эрэг дээр гаргах ажлыг эхлүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй аж.  

1966 онд эрдэмтэд хөлөг онгоцны дотор талыг хөлдөөсний дараа мөс мэт дээшээ хөвөн гарах боломжтой гэж үзсэн байна. Мөн олон тооны пинг-понгийн бөмбөлгөөр онгоцыг дүүргэх эсвэл 100 тонн шингэн лав хийх санал ч гарчээ. Гэвч энэхүү бүх аргыг хэрэгжүүлээгүй үлдсэн байна.

Онгоцыг далайгаас гаргах анхны санаачилгууд

11 1985 онд тодорхой байршлыг нь нарийн олжээ

“Титаник” дээр байгаа үнэт эдлэлийг олохын тулд маш олон техник технологи ашиглаж, 33 жилийн дараа л тодорхой байршлыг нь нарийн олж илрүүлжээ. Шумбагч төхөөрөмж 1985 онд анх далайн гүн дэх хөлөг онгоцон дээр очсон байна. Гэвч шаазан эдлэл, монет болон зорчигчдын зарим нэг хувцас хэрэглэлийг л олсон аж. 

1985 онд тодорхой байршлыг нь нарийн олжээ

12 6000 орчим эд зүйлийг далайгаас гаргажээ

1987 онд Америкийн "RMS Titanic" байгууллагынхан "Титаник" хөлөг онгоцны хэсгүүдийг далайн гүнээс гаргах албан ёсны эрхийг авчээ. 2002 он хүртэлх хугацаанд тэд судалгаа шинжилгээний ажил, техник хэрэгсэлд нийт 11 сая доллар зарцуулсан бөгөөд 6000 орчим эд зүйлийг далайгаас гаргасан байна. Бүх олдвор нийт 110 сая долларын үнэ хүрэх аж. Гэхдээ эдгээр олдворын ихэнх нь зорчигчдын хувийн эд хөрөнгө, хөлөг онгоцны тавилга, эд анги зэрэг зүйл байсан боловч эртний үнэт эдлэлүүд олоогүй гэнэ. 

6000 орчим эд зүйлийг далайгаас гаргажээ

13 Далайн ёроолд байх тавилантай хөлөг онгоц

“Титаник” өөрийн үнэт эдлэлтэйгээ далайн гүнд л байх тавилантай бололтой. Уг хөлөг онгоц давстай ёроолд урт удаан хугацааны турш байгаа учир ямар ч төхөөрөмж ашигласан бай, ялгаагүй, өргөсөн даруйд шууд нурах магадлалтай аж.

Далайн ёроолд байх тавилантай хөлөг онгоц

14

Хэдэн жилийн өмнө ЮНЕСКО-гоос сүйрсэн хөлөг онгоцыг өөрийн хамгаалалтанд авсан байна. Тиймээс "Титаник"-т хэн дуртай нь хүрэх эрхгүй, бас хэзээ ч далайн эрэг дээр гарахгүй л болов уу.

 

15 Хэдэн арван жилийн дараа онгоцноос юу ч үлдэхгүй

Судлаачдын үзэж байгаагаар хэдэн арван жилийн дараа хөлөг онгоцноос юу ч үлдэхгүй гэнэ. Усан доорх биетүүд, далайн давстай ус онгоцыг бүхэлд нь сүйрүүлэх магадлалтай аж. Харин та алдарт “Титаник”-ийг бодитоор харахыг хүсэж байна уу? 2004 онд хийсэн энэхүү бичлэгээс та далайн ёроолд "унтсан" "Титаник" онгоцыг харах боломжтой.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()