Сурталчилгаа (15)
Хаах

Төрсөн оныхоо сүүлчийн тоогоор өөрийгөө хэрхэн шинжих вэ?

2018-08-05, 12:32
6,606

Төрсөн оны сүүлчийн тоо хувь хүний талаар ихийг өгүүлдгийг та мэдэх үү? Мөн тоо бүр байгалийн таван махбодьтой холбоотой ажээ. Жишээ нь та 1986 онд төрсөн бол 6 гэсэн тооны зурхайг харах хэрэгтэй. Судлаачид эдгээр махбодь нь хүний өдөр тутмын амьдралдаа хийж буй сонголтод нөлөөлдөг гэж үздэг юм. Ингээд та өөрийнхөө талаар зарим нэг сонирхолтой зүйлийг олж мэдээрэй.

Төрсөн оныхоо сүүлчийн тоогоор өөрийгөө хэрхэн шинжих вэ?

1 Төмөр махбодь - 0, 1

Төмөр махбодь нь хүний хатуужилтай, уян зөөлөн, дуулгавартайг илэрхийлж байгаа юм. 1990, 2001 зэрэг онуудад төрсөн хүмүүс байгалиасаа амьдралын баяр баясгалантай, аливаа зүйлд бууж өгдөггүй юм. Зарим төмөр хэлбэрт ордогтой адил эдгээр хүмүүс ч мөн адил нөхцөл байдалд дасан зохицох чадвартай ажээ. Мөн бүх зүйлийг төгс хийхийг эрмэлзэж, үргэлж бусдаас илүү, манлайлагч байхыг хүсдэг.

Төмөр махбодь - 0, 1

2 Ус махбодь - 2, 3

Дээрх тоогоор төгссөн онуудад төрсөн хүмүүс уран бүтээлч, гоо зүйн өндөр мэдрэмжтэй байдаг. Тэд бусадтай хэл амаа сайн олдог, тусламж хүссэн ямар ч хүнд сэтгэлээсээ тусалж чаддаг юм. Гэхдээ ус тогтонги байдаггүйтэй адил ус махбодьтой хүмүүс ч мөн адил үргэлж өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг байна.

Ус махбодь - 2, 3

3 Мод махбодь - 4, 5

1984, 1995 гэх мэт онуудад төрсөн хүмүүс хурц ухаантай нэгэн байдаг. Тэд үргэлж шинэ соргог мэдээлэл олж, бусдадаа түгээдэг юм. Мөн логик сэтгэлгээ сайтай учир үргэлж зөв шийдвэр гаргаж байдгаараа найзууд дундаа алдартай. Тиймээс хүмүүс үргэлж зөвлөгөө авахдаа тэдэн рүү ханддаг.

Мод махбодь - 4, 5

4 Гал махбодь - 6, 7

Эдгээр онд хүсэл тэмүүлэлдээ автсан нэгэн төржээ. Яг л гал шиг тэд үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг учир адал явдлыг эрэлхийлдэг байна. Мөн тэд гадаад үзэмжээрээ, бодож сэтгэж байгаагаараа олны дундаас ялгарч чаддаг. Хэрвээ тэд хүнд дурлавал нөгөө хүндээ бүхнээ зориулахад ч бэлэн байдаг юм.

Гал махбодь - 6, 7

5 Шороо махбодь - 8, 9

Шороо махбодийн жилд төрөгсөд хамгийн тууштай хүмүүс ажээ. Тэд тэвчээртэй, сэрэмжтэй, найдвартай нэгэн юм. Аливаа зүйлд логик, прагматик сэтгэлгээгээр ханддаг. Эдгээр чанарууд нь тэднийг амжилтад хүрэхэд асар их нөлөөлдөг. Гэхдээ тэд хүнд итгэж чаддаггүй сул талтай.

Шороо махбодь - 8, 9

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()