Сурталчилгаа (15)
Хаах

"Zombie boy" амиа хорлосон уу?

Канадын загвар өмсөгч Рик Женест (Rick Genest) буюу Зомби бой (Zombie Boy) энэ сарын 1-нд Канадын Монреаль хот дахь гэрийнхээ тагтнаас унаж нас баржээ. Түүнийг өөрөө амиа егүүтгэсэн, эсвэл санаатай хэн нэгний аллага байсан эсэх нь одоогоор тодорхойгүй юм. Түргэний машин ирж авах үед Рик Женестийн зүрх нь цохилж байсан ч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан ажээ.  

"Zombie boy" амиа хорлосон уу?

Бие дээрх олон шивээсээрээ нэрд гарсан тэрээр Америкийн дуучин Леди Гагагийн “Born This Way” дууны клипэнд тоглосноор дэлхий нийтээрээ түүнийг мэдэх болсон билээ.

Рик Женест шавьжны дүрстэй 176, араг ясны зураг бүхий 139 шивээс хийлгэснээрээ биедээ хамгийн олон шивээстэй хүнээр тодорч, Гиннесийн номонд бичигдэж байжээ. Түүний биеийн 90 хувь нь шивээстэй аж.

Тэрээр анх 15 настайдаа тархины хавдартай болохоо мэджээ. Тиймээс тэр анхныхаа шивээсийг тархины хавдрын хагалгаанд орсныхоо дараа толгойдоо хийлгэсэн аж. Түүний 3.5 метр өндөр хүрэл хөшөөг Лондон хотын музейд босгох бодолтой байгаагаа Их Британийн зураач Марк Куинн өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Рик Женест загвар өмсөгч мэргэжилтэй бөгөөд 2011 оны Парис болон Нью-Йорк хотын загварын долоо хоногт оролцож "GQ", "Vanity Fair" , "Vogue Hommes" зэрэг загварын сэтгүүлүүд дээр гарч байжээ.  

Нас бараад тав хонож буй Рик Женестийн гэр бүлийнхэн болон найз охин нь түүнийг амиа хорлосон гэдэгт  итгэхгүй байгаа аж. 

"Рик Женест оройн 17.00 цагийн үед тамхиллаа хэмээн тагтан дээрээ гарсан. Тэр цоо эрүүл байсны дээр сэтгэл гутралд орсон гэх ямар ч ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй" хэмээн найз охин нь сэтгүүлчдэд хэлжээ.

Дээрх шалтгааны улмаас Женестийн гэр бүлийнхэн нь түүний үхлийн жинхэнэ шалтгааныг илрүүлж өгөхийг цагдаа нараас удаа дараа хүссэн байна. 

Алдарт дуучин Лэди Гага (Lady Gaga) "Бидний хийсэн уран бүтээл миний хувьд ариун нандин, сэтгэл хөдөлгөм зүйл байсан. Тэр жинхэнэ уран бүтээлч хүн байсан болохоор сэтгэл зүрх нь хийсэн бүтээлтэй нь хамт үүрд үлдэх болно" гэж твиттертээ жиргэсэн байна. 

Харин удалгүй түүний гэр бүлийнхний хүсэлтээр Лэди Гага өмнөх жиргээгээ устган "Рикийн үхлийн жинхэнэ шалтгааныг тодорхойлох гэрч болон эд мөрийн баримт гарч ирэхээс өмнө ийм мэдэгдэл хийсэндээ хүлцэл өчье. Би үүгээрээ ямар нэгэн эцсийн дүгнэлт гаргах гэсэнгүй. Түүний гэр бүл, ойр дотны хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж байна" гэж бичжээ. 

Одоогийн байдлаар орон нутгийн цагдаа нар түүний үхлийн шалтгааны талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. 

6
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()