Мэрилин Монрогийн үхлийн 7 шалтгаан

1962 оны наймдугаар сарын 5-ны өдөр Америкийн жүжигчин Мэрилин Монро (Marilyn Monroe) Лос- Анжелес хотын Брэнвүүд хэмээх дүүрэг дэх гэртээ гартаа утасны харилцуур барьсан чигтээ амиа алдсан байдалтай олдсон юм. Шинжээчдийн гаргасан албан ёсны дүгнэлтээр бүсгүй 40 ширхэг эм ууж, амиа хорлосон гэж үздэг ч дэлхий даяар түүний үхлийн үнэн шалтгааныг олж мэдэхийг өнөө хэр нь хүсдэг билээ.

Мэрилин Монрогийн үхлийн 7 шалтгаан
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Жүжигчин бүсгүй сэтгэл санааны гүн хямралд орсон бөгөөд ийн харамсалтайгаар амиа алдахаасаа өмнө тайвшруулах, өвчин намдаах эм их хэмжээгээр хэрэглэдэг байсан аж. Чухам энэ байдал нь түүнийг амиа хорлосон гэж үзэх хангалттай шалтгаан болжээ. Гэхдээ Мэрилиний үхлийн цаад шалтгааны талаар дараах долоон таамгийг хүмүүс дэвшүүлсэн юм.

1 Тагнуулын төв газраас түүнийг хороохыг тушаасан

Мэрилин Монро Америкийн Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди (J.F.Kennedy)-тэй дотно харилцаатай байсан гэж үздэг. Америкийн Засгийн газар Куба дахь ажиллагааг таслан зогсоосон тул Кеннедигээс өшөө авах зорилгоор Тагнуулын төв газар Мэрилин Монрог устгах даалгавар өгсөн байна. Чухам яагаад Мэрилин гэж? 2003 онд Мэттью Смит (Matthew Smith) хэмээх зохиолч өөрийн номондоо засгийн эрхэнд байгаа хүмүүс Мэрилинийг хороож, Ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн гэж бичжээ. Харин 2015 онд тэтгэвэрт гарсан Тагнуулын төв газрын нэгэн ажилтан өөрийгөө Мэрилинийг алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж Маттью мэдэгдсэн ч хожим тэрээр үүнийг хуурамч мэдэгдэл хэмээн залруулсан юм.

Тагнуулын төв газраас түүнийг хороохыг тушаасан

2 Жон Кеннедийн дүү Мэрилинийг алсан

Ерөнхийлөгч Кеннедийн бага дүү Роберт Кеннеди (Robert F. Kennedy) АНУ-ын Ерөнхий прокуророор ажилладаг байжээ. Тухайн үед Мэрилин Роберт хоёр амрагийн харилцаатай байсан бөгөөд хожим өөрийг нь сенатч болоход Мэрилин саад болно гэж үзээд бүсгүйг алсан гэх таамаг бий. Роберт жүжигчин бүсгүйд улс төрийн бүхий л нууцаа хуваалцаж, Мэрилин ярьсан бүхнийг нь тэмдэглэлийн дэвтэртээ бичиж хадгалдаг байжээ. Тиймээс Роберт гэрч үлдэх ёсгүй гэж үзэн жүжигчнийг хороосон байх магадлалтай юм.

Жон Кеннедийн дүү Мэрилинийг алсан

3 Роберт хамсаатантай байсан

Шар сонины сэтгүүлч Энтони Саммерс (Anthony Summers) 1985 онд “Дагина Мэрилин Монрогийн амьдрал болон үхлийн нууц” нэртэй ном бичжээ. Уг номондоо "Роберт Мэрилинийг хорт зуршилтай болоход нь нөлөөлсөн бөгөөд хамгийн сүүлд түүнд эм их хэмжээгээр уулгасан" гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Холбооны мөрдөх товчооны дарга Мэрилиний аллагыг зохион байгуулахад нь Робертод тусалсан гэх үзсэн юм.

Роберт хамсаатантай байсан

4 Эмч нар санаандгүй түүнийг хороосон

1993 онд Доналд Спото (Donald Spoto) хэмээх зохиолч Мэрилиний талаар бичсэн номондоо түүнийг эмч нарын алдаанаас болж санаандгүй байдлаар үхсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, жүжигчин  бүсгүйн биеийн байдлыг эмч нар буруу оношилж, мөн өөрт нь тохирохгүй эм бичиж өгснөөс болж Мэрилин амиа алдсан гэж үзжээ. 

Эмч нар санаандгүй түүнийг хороосон

5 Мэрилин харь гаригийнхны талаар маш их мэдээлэлтэй байсан

Мэрилиний үхлийн талаарх хамгийн хачирхалтай таамаг харь гаригийнхантай холбоотой юм. Харь гаригийн хүн судлаач доктор Стивэн Грийр (Dr. Stephen Greer) "Мэрилинийг 1947 онд Нью Мехико мужийн дээгүүр нисэж өнгөрсөн нисдэг тавагны талаарх мэдээллийг олонд дэлгэх гэж байсан. Тагнуулын төв газраас энэ явдлаас сэргийлж жүжигчнийг амиа хорлосон мэт харагдахаар болгож хороох тушаал гаргасан" гэж  үзсэн юм.

Мэрилин харь гаригийнхны талаар маш их мэдээлэлтэй байсан

6 Мэрилин Монрог мафийн бүлэглэлийнхэн үгүй хийжээ

1982 онд хувийн мөрдөгч Мило Сперрилло (Milo Sperrillo) жүжигчний үхлийн талаар нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлсэн юм. Шалтгаан нь тодорхойгүй ч Америкийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Жимми Хофф (Jimmy Hoff) болон Сицилийн мафийн толгойлогч Сэм Жианцана (Sam Giancana) нарын дор ажиллагсад жүжигчнийг хороосон гэнэ. Гэсэн ч түүний энэ таамгийг цагдаагийн газар үгүйсгэсэн юм.

Мэрилин Монрог мафийн бүлэглэлийнхэн үгүй хийжээ

7 Кеннедийн ах дүүс Мэрилинийг алуулахаар мафийнхныг хөлсөлсөн

2012 онд гарсан “Мэрилин: Солонгын төгсгөл” хэмээх номын зохиолч Дарвин Портер (Darwin Porter) мафитай холбоотой удаах таамгийг гаргажээ. Кеннедийн ах дүүс Мэрилинийг алуулахаар Сицилийн мафийг хөлсөлсөн ажээ. Бүсгүй Ерөнхийлөгч болон түүний дүү хоёрын булхай явдлыг олонд зарлах гэж байсан бөгөөд үүнийг Кеннедийн гэр бүлийнхэн зүгээр хараад сууж чадаагүй гэж Дарвин үзсэн юм.

Кеннедийн ах дүүс  Мэрилинийг алуулахаар мафийнхныг хөлсөлсөн

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()