Еврей гаралтай дур булаам жүжигчин бүсгүйчүүд

2018-08-07, 13:55
4,773

Эрт дээр үеэс эхлэн еврей бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ бусдаас ялгардаг байжээ. Еврейчүүд 1948 оныг хүртэл өөрийн гэсэн газар нутаг, улс оронгүй байсан билээ. Дэлхийн II дайны өмнө еврей хүмүүсийн тоо 16 саяд хүрч байсан бол дайны үеэр ойролцоогоор зургаан сая еврей иргэнийг хоморголон устгасан гэдэг. Харин өнөөдөр Израильд зургаан сая, АНУ-д таван сая еврей хүн амьдардаг гэсэн судалгаа гарсан. Уншигч та бүхэндээ Холливуд болоод шоу бизнест тодрон гарч ирсэн, еврей үндэстэн, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Еврей гаралтай дур булаам жүжигчин бүсгүйчүүд

1 Мила Кунис (Mila Kunis)

Жүжигчин Мила Кунис 1983 оны наймдугаар сарын 14-ний өдөр Украины Черновцах хотод еврей гэр бүлд төржээ. Түүний гэр бүл 1991 онд АНУ руу цагаачилсан юм. Мила “Хар хун” кинонд тоглож алдар нэрд хүрсэн бөгөөд өдгөө жүжигчин Эштон Кутчэр (Ashton Kutcher)-тэй ханилж хоёр хүүхдийн ээж болсон билээ.

Мила Кунис (Mila Kunis)

2 Галь Гадот (Gal Gadot)

Израильд төрж өссөн жүжигчин Галь Гадот анх 2004 онд “Мисс Израиль” тэмцээний ялагчаар тодорч, олны танил болсон байна. Тэр цагаас хойш Холливудын олон сайхан кинонд дүр бүтээсэн бөгөөд залуус түүнийг “Wonder Woman” киноны гол баатар гэдгээр нь илүүтэй мэдэх болсон биз ээ.

Галь Гадот (Gal Gadot)

3 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Холливудын сайхан бүсгүй Гвинетт Пэлтроу (Gwyneth Paltrow) еврей гаралтай аж. Тэрээр үндэсний ёс уламжлалаа сайн сахьдаг төдийгүй хоёр хүүхдээ ч мөн адил еврей шашинтай болгон өсгөж буй гэсэн шүү. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

4 Элисон Бри Шермерхорн (Alison Brie Schermerhorn)

Жүжигчин Элисон Бри Шермерхорны аав голланд, шотланд, германы эрлийз бол түүний ээж еврей гаралтай ажээ. Эцэг эх нь охиноо еврей шашинтай болгож өсгөсөн байна.

Элисон Бри Шермерхорн (Alison Brie Schermerhorn)

5 Женнифер Коннелли (Jennifer Connelly)

Жүжигчин Женнифер Коннеллигийн аав нь ирланд, норвеги цустай бол ээж нь польш гаралтай еврей ажээ. Тэрээр 1990-2000-аад онд олон сайхан кинонд тоглож, олны танил болсон юм.

Женнифер Коннелли (Jennifer Connelly)

6 Алисия Сильверстоун (Alicia Silverstone)

1990-ээд оны сүүлчээр гарсан “Clueless” хэмээх алдарт киноны гол дүрийн жүжигчинд Алисия Сильверстоун тоглож, тухайн үед охидын шүтээн болж байсан юм. Гэхдээ түүнийг еврей гаралтай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Алисия Сильверстоун (Alicia Silverstone)

7 Скарлетт Иоханссон (Scarlett Johansson)

“Marvel” кино компанийн хамгийн их ашиг олсон “Avengers” цувралын гол дүрд тоглож, дэлхий даяар олон сая үзэгч, шүтэн бишрэгчтэй болоод байгаа жүжигчин Скарлетт Иоханссон еврей шашинтай. Түүний гэр бүл Беларусь улсаас АНУ руу цагаачилжээ. Ээж нь еврей хүн болохоор охиндоо ч мөн адил өөрийнхөө мэддэг бүх зүйлийг хуваалцахаар шийдсэн байна.

Скарлетт Иоханссон (Scarlett Johansson)

8 Лиза Боне (Lisa Bonet)

Африк гаралтай еврей жүжигчин Лиза Боне өөрийн үзэсгэлэнт дүр төрхөөрөө залуусыг хуйлруулдаг байлаа. Хожим 1988 онд дуучин Ленни Кравиц (Lenny Kravitz)-тай гэрлэж анхны охиноо төрүүлсэн юм. Ленни ч мөн адил еврей гаралтай байсан тул Лиза түүнд шууд л дурласан ажээ.

Лиза Боне (Lisa Bonet)

9 Зои Кравиц (Zoë Kravitz)

Жүжигчин Лиза Бонегийн том охин Зои Кравиц мөн л ээжийнхээ замаар явжээ. Зои “Mad Max”, “Divergent” зэрэг кинонд тоглож байсан юм. Мөн удахгүй үзэгчдийн хүртээл болох, алдарт "Харри Поттер" номын зохиолчийн бичсэн “Fantastic Beasts and where to find them 2” кинонд тэрээр тоглож буй аж. 

Зои Кравиц (Zoë Kravitz)

10 Натали Портман (Natalie Portman)

"Оскар"-ын шагналт жүжигчин Натали Портман Израилийн нийслэл Иерусалим хотод төрж өсчээ. Мөн та түүнийг Холливудын хамгийн өндөр IQ-тэй жүжигчний тоонд ордгийг мэдэх үү. Еврей хүмүүсийг гоц ухаантнууд гэдэг. Тэгвэл Натали үүний амьд жишээ юм.

Натали Портман (Natalie Portman)

11 Мэрилин Монро (Marilyn Monroe)

Америкчуудын хамгийн хайртай алдартнуудын нэг Мэрилин Монро анх 30 настайдаа еврей шашинтай болсон аж. Түүний гурав дахь нөхөр еврей шашинтай байсан тул Мэрилин ийм шийдвэр гаргажээ. Хэдий нөхрөөсөө салсан ч жүжигчин маань амьдралынхаа сүүлийн өдрийг хүртэл итгэл үнэмшлээ алдаагүй юм.

Мэрилин Монро (Marilyn Monroe)

12 Элизабет Тейлор (Elizabeth Taylor)

Жүжигчин Элизабет Тейлор (Elizabeth Taylor) төрөлхийн цэнхэр, нил ягаан өнгийн нүдтэй, үзэсгэлэн гоо төрхөөрөө алдартай. Тэрээр энэхүү содон төрхөөрөө залуусын харцыг булааж, мөн дэлгэцнээ олон сайхан дүр бүтээж чадсан. Харин 27 насандаа еврейн шашинд орж нэрээ хүртэл Элишева-Рахель хэмээн өөрчилсөн байна.

Элизабет Тейлор (Elizabeth Taylor)

13 Рэйчел Вайс (Rachel Weisz)

Английн жүжигчин Рэйчел Вайс 1970 онд Лондонд төржээ. Түүний аав еврей хүн байсан бол ээж нь швейцарь гаралтай бүсгүй байлаа. Аав нь түүнийг багад нь католик сургуульд оруулсан боловч хожим Рэйчел еврей шашинтай болсон юм.

Рэйчел Вайс (Rachel Weisz)

14 Ева Грин (Eva Green)

Франц гаралтай жүжигчин, загвар өмсөгч Ева Грин франц бүсгүйчүүдийн шүтээн билээ. Түүний ээж мөн л Францын алдартай жүжигчин байсан бол аав нь Алжирт төрсөн еврей хүн байсан аж. Ийнхүү аавынхаа сургаалыг дагаж тэрбээр еврей шашинд орсон юм.

Ева Грин (Eva Green)

15 Голди Хоун (Goldie Hawn)

Голди Хоун (Goldie Hawn) нэгэн цагт Америкийн хамгийн үзэсгэлэнтэй, бас алдартай жүжигчдийн нэг байсан юм. Гэхдээ тэр одоо жүжигчин Кейт Хадсон (Kate Hudson)-ы ээж гэдгээрээ алдартай. Голдигийн ээж еврей хүн байсан бөгөөд охиноо ч мөн энэ шашны сургааль номлолоор сургахыг хүсчээ.

Голди Хоун (Goldie Hawn)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()