Сурталчилгаа (15)
Хаах

Эрдэмтдийн өнөө хэр нь учрыг нь тайлж чадаагүй асуултууд

2018-08-08, 13:45
4,776

Өнгөрсөн хэдэн зууны турш эрдэмтэд амьдралын утга учрыг таньж ойлгохын тулд биологийн шинжлэх ухааныг ашигласаар ирсэн билээ. Хүн төрөлхтний эртний өвөг дээдсийн сүнс, бурхадтай холбон тайлбарладаг байсан маш олон зүйлс биологийн энгийн үзэгдэл гэдэг нь нэгэнт батлагдсан. Гэвч шинжлэх ухааны дэвшилтэт технологи ашиглаад ч хариултыг нь гаргаж чадахгүй олон асуулт үлдсэн. Энэ талаарх мэдээллийг бид танд хүргэж байна. 

Эрдэмтдийн өнөө хэр нь учрыг нь тайлж чадаагүй асуултууд

1 Алхан толгойт аварга загас яагаад ийм хэлбэртэй вэ?

Дэлхий дээрх бүх төрлийн аварга загаснууд дотроос алхан толгойт хамгийн хачирхалтай нь. Түүний нэрийг толгойных нь хэлбэрээс сэдэвлэн өгсөн боловч яг үнэндээ толгой нь алх шиг хэлбэртэй биш. Судлаачид түүний толгойн хэлбэрийг "сефалопойл" гэсэн өвөрмөц хэллэгээр нэрлэдэг. Лондоны Амьтан судлалын нийгэмлэгийн эрдэмтэн Дэвид Жэйкоби (David Jacoby)-гийн хэлж буйгаар алхан толгойт нь аварга загасны төрөлдөө хамгийн залуухан төрөл зүйл гэнэ. Хамгийн анхны аварга загас 450 сая жилийн өмнө үүссэн гэгддэг бол алхан толгойт ердөө 20 сая жилийн өмнө бий болжээ. 

Судлаачид өвөрмөц толгойн хэлбэрийг нь тайлбарлаж, олон онол таамаглал дэвшүүлсэн байдгийн нэг нь "Хавтгай толгойтой байх нь аварга загасны сэлэх чадварт нөлөөлдөг" гэжээ. Харин загасны хараа, үнэрлэх чадвар нь толгойн хэлбэрээс нь болж сайжирсан гэж үзэх эрдэмтэд бий. Мөн тэднийг өвөрмөц хэлбэртэй толгойгоо ан ав агнах хэрэгсэл болгодог гэсэн байна. 

Алхан толгойт аварга загас яагаад ийм хэлбэртэй вэ?

2 Кава яагаад хүн бүрт өөрөөр үйлчилдэг вэ?

1990-ээд оны үед кава (ургамлын гаралтай, гар аргаар гаргаж авсан нэг төрлийн дарс) нь АНУ, Канад, Европт алдартай болсон юм. Үүнийг нойргүйдэл, сэтгэл зүйн дарамт, уур бухимдлыг арилгахад тусална хэмээн сурталчилсан байдаг. Харин 2001 онд каваг хэрэглэгчид элэгний асуудалтай болсноо мэдэгдсэн байна. Үүнээс болоод барууны ихэнх оронд ургамлын гаралтай уг бүтээгдэхүүнийг хориглохоор болжээ. 

Номхон далайн эрэг орчмын уугуул оршин суугчид каваг олон жилийн турш баяр ёслолын үеэр хүндэтгэлийн дарс маягаар хэрэглэсээр ирсэн байдаг. Энэ нь архитай ойролцоо нөлөө үзүүлдэг ажээ. Жирийн үед ч хүмүүс каваг тайшрах, сэтгэл санаагаа өргөхийн тулд хэрэглэдэг  байсан гэнэ. 

Судлаачдын хачирхлыг төрүүлээд байгаа зүйл нь Номхон далайн эргийн уугуул оршин суугчдад ямар нэг гаж нөлөө мэдрэгдээгүй буюу барууныхан шиг элгэнд нь асуудал үүсээгүй аж. Эрдэмтэд үүнийг генийн өвөрмөц байдал эсвэл каваг тариалах явц зэрэгтэй холбон тайлбарлах гэж оролдсон байна. 

Кава яагаад хүн бүрт өөрөөр үйлчилдэг вэ?

3 Хуруу өмхийрдөг гэж үү?

29 настай нэгэн англи эр санамсаргүй байдлаар тахианы ясаар хуруугаа эсгэж орхисон нь "Lancet" сэтгүүлд гарах хачирхалтай тохиолдол болжээ. Тэр мэдээж амь насаа алдаагүй. Харин эсгэсэн хуруунаас нь муудсан мах шиг өмхий үнэр тав хоногийн турш үнэртжээ. 

Энэхүү явдал 1991 оны есдүгээр сард болсон бөгөөд өнөөх эр арга ядаад эмнэлэгт очиж үзүүлжээ. Эмч нар янз бүрийн антибиотик хэрэглэсэн ч үнэр нь дарагдахгүй байсан тул мэс ажилбар хүртэл хийж үзээд тусыг эс олжээ. Тиймээс эмч нар үүнтэй төстэй нөхцөл байдалд орж байсан хэн нэгэн байж магадгүй гэсэн найдлагатайгаар "Lancet" сэтгүүлд энэ талаар нийтлүүлсэн байна. Хэн ч тэдэнтэй холбоо бариагүй бөгөөд залуугийн хурууны өмхий үнэр таван жилийн дараа арилжээ. 

Хуруу өмхийрдөг гэж үү?

4 Арслан яагаад ийм болов?

2015 оны сүүлээр АНУ-ын Престон хотын Идаход нэгэн анчин тун хачирхалтай төрхтэй уулын арслан хөнөөжээ. Уг амьтан толгойн орой дээрээ цагаан сахал бүхий бүрэн хөгжсөн соёотой аж. Анчин арсланг нохой руу дайрч байхад нь харж буудсан байна. 

Судлаачид түүний хачин жигтэй толгойн хөгжлийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байгаа ч хоёр таамаглал дэвшүүлжээ. Арслангийн толгойн дээрх соёоны учрыг эхийн хэвлийд байхдаа нийлсэн байсан ихэр нь хэвлийдээ үхсэн ч амьд гарсан ураг нь үлдэгдлийг нь өөртөө шингээсэн байж магадгүй гэжээ. Эсвэл энэ нь тератом хэмээх хавдар байж болох гэнэ. Энэ хавдар нь үс, шүд, хуруутай байдаг. Уг өвчин амьтанд тэр бүр илрээд байдаггүй аж. 

5 Онгон хальсны гол үүрэг юу вэ?

Онгон хальсыг эрт дээр үеэс л ариун нандин байдалтай холбон тайлбарлаж ирсэн ч энэ нь яг баттай үнэн биш гэдгийг бид мэднэ. Онгон хальс нь дасгал хөдөлгөөн хийх явцад, ариун цэврийн хэрэглэл хэрэглэх үед болон гар хангалга хийсний улмаас цоорох магадлалтай. Эмэгтэй хүнд л энэхүү нимгэн мембран байдаггүй аж. Хөхтөн амьтад буюу халим, заанд ч бас байдаг гэнэ. 

Үүнийг тайлбарлах гэж судлаачид янз бүрийн таамаглал дэвшүүлдэг бөгөөд хамгийн гол нь онгон хальсны физиолигийн гол зорилгыг тайлбарлаж чадахгүй байна. 

Онгон хальсны гол үүрэг юу вэ?

6 Хүн яагаад тэгшхэн алхаж чаддаггүй вэ?

Германы судлаач Жан Соумэн (Jan Souman) хүн тэгшхэн алхаж чаддаггүй гэдгийг харуулсан туршилт явуулсан байна. Тэрээр туршилтанд оролцогчийн нүдийг хааж, бүтэн цагийн турш нэг шугамын дагуу алхахыг хүсчээ. Харин оролцогчид нь тэгшхэн явах бус тойрог хэлбэрээр алхаж байв. Тэрээр уг туршилтаа янз бүрийн газар явуулсан боловч үр дүн нь яг л ижил байжээ.

Соумэн нүдний хаалтгүйгээр алхуулах туршилт бас хийсэн бөгөөд үр дүн нь өөр гарсан нь гайхширлыг нь төрүүлжээ. Гадаа үүлэрхэг байхад оролцогчид тойргоор алхаж байсан бол нартай сайхан үед тэгшхэн алхсан гэнэ. Үүнийг хэрхэн тайлбарлах тал дээр Жан Соумэн одоог хүртэл ажиллаж байна. 

Хүн яагаад тэгшхэн алхаж чаддаггүй вэ?

7 Хүн яагаад бэлэг эрхтэн дээрээ үстэй байдаг вэ?

Бид хэдийгээр эмзэг эрхтэн дээрх үснээсээ салах гэж хичээдэг боловч ямар үүрэгтэйг нь мэддэггүй. Харамсалтай нь, судлаачид гол зорилго, үүрэг нь юу болохыг мэдэхгүй л байна. 

Нэгэн таамаглалаар бэлэг эрхтэний үс нь сексийн дур хүсэл өдөөх үнэр ялгаруулдаг гэсэн боловч зарим нь үүнийг үгүйсгэдэг. Харин өөр нэг таамаглал нь бэлэг эрхтэний үс нь гадны бохирдлоос хамгаалдаг гэсэн байна. Гэхдээ энэ таамаглал зөвхөн эмэгтэйчүүдэд л хамаатай болж таарлаа.

Хүн яагаад бэлэг эрхтэн дээрээ үстэй байдаг вэ?

8 Хүн яагаад дуу хөгжимд дуртай вэ?

Дуу хөгжим бидний амьдралд өнгө нэмдэг шүү дээ. Дуу хөгжимгүйгээр бидний амьдрал уйтгартай байх нь ойлгомжтой. 

 Дурсамж, сурах үйл явцтай нэгэн адил дуу хөгжмийг ойлгох, таашаал мэдрэх нь тархины хэд хэдэн хэсгийг хамран явагдах үйл явц юм. Нэгэн судалгаагаар хүн дууны аянд анхаарлаа хандуулах үед баруун талын омог идэвхжиж байдаг аж. 

Мөн 2001 онд "McGill" коллежийн судлаачдын явуулсан өөр нэгэн судалгаагаар дотор арзайлгасан дуу сонсоход тархины хэсэг идэвхиждэг болохыг олж нээжээ. Эдгээр хэсэг нь хар тамхи хэрэглэх, бэлгийн харилцаанаас таашаалаас авах мэдрэмжтэй ижил тархины хэсгийг идэвхижүүлдэг гэнэ. 

Хүн яагаад дуу хөгжимд дуртай вэ?

9 Сайн хадгалагдсан элементүүд сая сая жилийн турш өөрчлөгдөөгүйн шалтгаан

Харвардын их сургуулийн генетикийн профессор болон түүний багийнхан хорт хавдар болон бусад хүнд өвчнийг эдгэрүүлж болохуйц биологийн судалгаа хийж буй гэнэ. Профессор Тинг Вү (Ting Wu) энэхүү судалгаагаараа хүний биеийн жижиг хэсгүүд хэрхэн 300 сая жилийн туршид өөрчлөгдөлгүй явж ирсний учрыг олж тогтоох гэж оролдож байгаа юм. Энэ нь хүнд ч биш харх, нохой, үнээ, морь зэрэг амьтдад бас илэрдэг байна. 

Нэгэн туршилтаар судлаачид хархны уг элементийг биеэс нь салгаж үзэхэд харханд ямар нэгэн өөрчлөлт ороогүй аж. 

Сайн хадгалагдсан элементүүд сая сая жилийн турш өөрчлөгдөөгүйн шалтгаан

10 Бид яагаад хамраа ухдаг вэ?

2006 онд явуулсан судалгаагаар хамраа ухах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хамраа ухдаг хүмүүс "Staphylococcus aureus" гэх бактерийг тээгч болох магадлал өсдөг бөгөөд нэг  үгээр хэлэхэд та бактерийн халдвар тараагч болж байгаа юм. Үүнээс гадна хамраа ухах нь эрүүл бус зуршил юм. АНУ-д 53 настай нэгэн эмэгтэй хамраа хэт ухсаны улмаас дотоод салстыг нь цоолчихсон тохиолдол гарч байжээ.

Бид яагаад хамраа ухдаг вэ?

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()