Дэлхийн хамгийн аюултай нисэх онгоцны буудлууд

Та онгоцоор нисэхээс айдаг уу? Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ нь хүмүүст тулгардаг түгээмэл асуудлын нэг бөгөөд энэхүү айдсаасаа болж зарим хүн дэлхийг тойрон аялж, гайхалтай зүйлсийг үзэх боломжоо алддаг гэнэ. Зарим тохиолдолд нисэх онгоцны буудлын аюулгүй ажиллагаанаас болж, энэ айдас илүү их нэмэгддэг байна. Ингээд танд дэлхийд хамгийн аюултайд тооцогддог нисэх онгоцны буудлуудыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн аюултай нисэх онгоцны буудлууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 "Веллингтон" олон улсын нисэх онгоцны буудал, Шинэ Зеланд

Энэхүү нисэх онгоцны буудалд газардах маш аюултай гэнэ. Учир нь нислэгийн болон газардалтын ганцхан талбайтай бөгөөд богинохон замынх нь төгсгөл далайн наахна байдаг ажээ. Гэхдээ маш үзэсгэлэнтэй газар учир дэлхийн хамгийн аймшигтай бас хамгийн сайхан нисэх онгоцны буудлын тоонд багтдаг.

"Веллингтон" олон улсын нисэх онгоцны буудал, Шинэ Зеланд

2 "Агатти" нисэх онгоцны буудал, Лакшадвип, Энэтхэг

Агатти нисэх онгоцны буудлын нислэгийн болон газардалтын талбайн эргэн тойронд Энэтхэгийн далай байдаг учир хэрэв ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл яах бол гэсэн бодол нэн түрүүнд төрнө. 1219 метрийн урттай энэхүү талбай далайн гүн рүү орж байгаа мэт харагдана. Богинохон нислэгийн зам маш аюултай байдаг учир хэд хэдэн удаа энэхүү замыг уртасгах санал тавьсан ч одоохондоо хэрэгжүүлээгүй байгаа аж. Агатти нь Энэтхэгийн Лакшадвипийн цор ганц нисэх онгоцны буудал учир нэлээд ачаалалтай гэнэ.

"Агатти" нисэх онгоцны буудал, Лакшадвип, Энэтхэг

3 "Саванна / Хилтон Хед" олон улсын нисэх онгоцны буудал, АНУ

Бусад нисэх онгоцны буудлуудыг бодоход тийм ч аюултай биш хэдий ч энд нэг өвөрмөц зүйл бий. Хэрвээ та 10 дугаар нислэгийн зурвасын хажуугаар такситай өнгөрвөл зэрэгцсэн хоёр шарил байгааг илтгэсэн тэмдэглэгээ олж харна. Энэ нь газрын эздийнх нь шарил бөгөөд төрөлх газар нутагтаа оршуулуулах нь тэдний эцсийн хүсэл байсан аж. 

"Саванна / Хилтон Хед" олон улсын нисэх онгоцны буудал, АНУ

4 "Нарсарсуак" нисэх онгоцны буудал, Гринланд

Энэхүү үзэсгэлэнтэй байгальд газардана гэдэг нэг талаар таатай боловч нөгөө талаас аймшигтай. Хугарлын бүсэд орохоос урьдчилан сэргийлж нисгэгчдийн хувьд маш болгоомжтой байх хэрэгтэй болдог гэнэ. Салхигүй үед ч хугаралын бүсэд орох магадлалтай байдаг аж.

"Нарсарсуак" нисэх онгоцны буудал, Гринланд

5 "Кансай" олон улсын нисэх онгоцны буудал, Япон

Японы Кансай хиймэл арлын урт нь дөрөв, өргөн нь 2.5 км бөгөөд инженерийн шийдлийн хувьд төгс гэлцдэг. Харамсалтай нь газар хөдлөлт, хуй салхи, далайн хүчит давалгаа энэхүү нисэх онгоцны буудлыг хамгийн аюултай нисэх буудалд тооцоход хүргэж буй гэнэ.

"Кансай" олон улсын нисэх онгоцны буудал, Япон

6 "Донмыанг" нисэх буудал, Тайланд

Донмыанг нисэх онгоцны буудлыг анх харахад бүх зүйл хэвийн мэт санагдана. Хэрвээ та сайн ажиглах юм бол хоёр нислэгийн зурвасын голд гольфийн талбай байгааг олж харах болно. Энэ нь тус нисэх онгоцны буудлыг хамгийн аюултай буудлын тоонд багтааж байгаа юм.

"Донмыанг" нисэх буудал, Тайланд

7 "Паро" нисэх буудал, Бутан

Дэлхий дээр ердөө наймхан нисгэгч л энэ онгоцны буудал дээр газардах мэргэжлийн ур чадвартай аж. Энэ нь Бутаны нисгэгч нар юм. Паро нь далайн түвшнээс дээш 2.4 км-т оршдог бөгөөд хаа сайгүй эргэн тойронд нь хурц үзүүртэй мод байдаг. Газардалтын зурвас нь 1980 метрийн урттай. Энэхүү нисэх онгоцны буудалд газардахаар болсон иргэд тайвшруулах эм ууж, өөрийнхөө айдсыг дардаг гэнэ.

"Паро" нисэх буудал, Бутан

8 "Барра" олон улсын нисэх онгоцны буудал, Шотланд

Нислэгийн болон газардалтын зурваст зориулж бүтэн арлыг тэд ашигладаг байна. Арал дээр газардалтын гурван зурвас байх бөгөөд тэмдэглэгээгээ модоор хийсэн байдаг аж.

"Барра" олон улсын нисэх онгоцны буудал, Шотланд

9 "Конгоньяс" нисэх онгоцны буудал, Бразил

Хамгийн хачирхалтай бас аюултай зүйл нь энэхүү нисэх буудал хотын төвөөсөө 8 км-ийн зайд оршдог гэнэ. Хэрвээ та аялах дуртай бол нисэх онгоцны буудлууд ихэнхдээ хүн багатай, хотын захад байдаг гэдгийг мэдэх биз. Тиймээс газардалт бүр аюулгүй байдлын хувьд маш осолтой, зориг шаардсан алхам болдог.

"Конгоньяс" нисэх онгоцны буудал, Бразил

10 "Гисборн" нисэх онгоцны буудал, Шинэ Зеланд

Гисборн нисэх онгоцны буудлын газардалтын зурвасын яг гол дунд нь хөндлөн төмөр зам байдаг гэнэ. Диспетчерүүд нислэг болон галт тэрэгний явах цагийг зохицуулах хэрэгтэй болдог байна. Саяхан болсон хар салхинаас болж зам хаагдсан боловч нислэг одоог хүртэл хэвийн явагдаж байгаа аж.

"Гисборн" нисэх онгоцны буудал, Шинэ Зеланд

11 "Тэнцин болон Хилари" нисэх онгоцны буудал, Непал

2010 онд "History Channel" сувгийнхан энэхүү нисэх онгоцны буудлыг хамгийн аюултайд тооцож байжээ. Тэнцин болон Хиларигийн нисэх онгоцны буудал 2900 метрийн өндөрт оршдог бөгөөд нэг талаараа өндөр уултай, нөгөө талаараа гүн хавцалтай аж. Газардахад тийм ч таатай нөхцөл мэт санагдахгүй байгаа биз.

"Тэнцин болон Хилари" нисэх онгоцны буудал,  Непал

12 "Лос-Анжелес" олон улсын нисэх онгоцны буудал, АНУ

Лос-Анжелесийн нисэх онгоцны буудлыг АНУ-ын хамгийн аюултай буудлын тоонд оруулдаг. Уг нисэх онгоцны буудал дээр нисгэгчдийн болон диспетчерийн гэх мэт олон төрлийн сургалт зохион байгуулагддаг ажээ.

"Лос-Анжелес" олон улсын нисэх онгоцны буудал, АНУ

13 "Куршевель" нисэх онгоцны буудал, Франц

Хэдийгээр Францын Альпийн нурууг очиж үзэх гэсэн баян чинээлэг хүмүүс газарддаг газар ч дэлхийн  маш осолтой нисэх онгоцны буудлын тоонд ордог юм. Газардалтын зурвас нь ердөө 518 метрийн урттай бөгөөд зурвасын яг голд нь овон товон гадаргуу байдаг аж.

"Куршевель" нисэх онгоцны буудал, Франц

14 "Олд Марискал Сукре" олон улсын нисэх онгоцны буудал,Эквадор

Энэ бол хамгийн туршлагатай нисгэгчдийн хувьд ч маш аюултай газар. Нэгдүгээрт, уг нисэх онгоцны буудал нь Эквадорын хүн ам шигүү суурьшсан газраас бага зэргийн өндөрт оршдог бөгөөд галт уулын идэвхтэй бүсэд оршдог байна. Үүнээс гадна газардалтын зурвас нь жигд бус их хэмжээний овон товонтой аж. Азаар өнгөрсөн онд энэхүү онгоцны буудлыг хааж, шинийг барихаар болжээ.

"Олд Марискал Сукре" олон улсын нисэх онгоцны буудал,Эквадор

15 "Тонкотин" олон улсын нисэх онгоцны буудал, Гондурас

"History Channel" сувгийн шалгаруулснаар дэлхийн хамгийн аюултай нисэх онгоцны буудлын тоонд Тонкотин багтдаг аж. Түүний газардалтын зурвас нь уулаар хүрээлэгдсэн бөгөөд хамгийн гол нь нислэгийн болон газардалтын зурвас нь нэг гэнэ. Хэдийгээр аюултай ч "Boeing 757" өдөр бүр энд газарддаг байна.

"Тонкотин" олон улсын нисэх онгоцны буудал, Гондурас

16 "Гибралтара" нисэх онгоцны буудал

Энгийн нүдээр харахад байдаг л нэг нисэх онгоцны буудал мэт санагдана. Тэгвэл үнэн хэрэгтээ онгоцны нислэг-газардалтын зурвас нь хотын төв замаар дамждаг аж. Тиймээс онгоц газардах үед бүх автомашин, ард иргэд зогсож онгоцыг гаргах хэрэгтэй болно.

"Гибралтара" нисэх онгоцны буудал

17 "Мадейра" нисэх онгоцны буудал, Португал

Мадейра арал дээр орших энэхүү нисэх онгоцны буудал газардалтын маш богинохон зурвастай. Хэдийгээр 2003 онд газардалтын зурвасыг нь хоёр дахин уртасгасан ч нэг талдаа уул, нөгөө талдаа далайгаар хүрээлэгдсэн гэнэ.

"Мадейра" нисэх онгоцны буудал, Португал

18 Юлиана гүнжийн нисэх онгоцны буудал, Ариун Мартины арал

Карибын усан сангийн ойролцоох нисэх онгоцны буудал дээр газардахын тулд нисгэгчид наран шарлагын газрын дээгүүр нисээд эцэст нь газарддаг байна.

Юлиана гүнжийн нисэх онгоцны буудал, Ариун Мартины арал

19 Мөсөн нисэх онгоцны буудал, Антарктид

Антарктидын Мак Мердогийн станц дээр очихын тулд ашигладаг газардалтын гурван зурвасын нэг нь мөсөн дээр байрладаг юм. Уг зурвас дээр "Boeing 757" онгоц хүртэл газарддаг бөгөөд хамгийн гол аюул нь цаг агаарын хүнд нөхцөл аж.

Мөсөн нисэх онгоцны буудал, Антарктид

20 "Кайтак" нисэх онгоцны буудал, Хонконг

Олон нисгэгчид энэхүү нисэх онгоцны буудлыг хамгийн аюултайд тооцож байсан учир 1998 онд хаасан  юм байна. Хүчтэй салхи, эргэн тойронд нь байрлах өндөр уулс нь Кайтакийг хамгийн аймшигтай нисэх онгоцны буудлын тоонд багтахад хүргэжээ. Мөн нутгийн иргэд ч энэ газарт төдийлөн таатай ханддаггүй гэнэ.

"Кайтак" нисэх онгоцны буудал, Хонконг

21 "Фахд" олон улсын нисэх онгоцны буудал, Саудын Араб

Энэхүү томоохон нисэх онгоцны буудал 300 кв.км талбай бүхий цөлд байдаг аж. Газар нутгийн хувьд маш том учир нисгэгчид өөрсдөө ч газардалтын зурвасын эхлэл, төгсгөлийг хэлж чаддаггүй юм байна.

"Фахд" олон улсын нисэх онгоцны буудал, Саудын Араб

22 "Кливленд Хопкис" олон улсын нисэх онгоцны буудал, АНУ

Техник болон газар зүйн тал дээр айх зүйл огтхон ч үгүй. Гэвч хамгийн муу мэргэжилтнүүд энэ онгоцны буудалд ажилладаг гэнэ. Нэг удаа диспетчер нь нислэгээ хянахын оронд кино үзэж байсан хэмээн буруутгагдаж байжээ. Үүнээс гадна нислэг цөөтэй үед диспетчерүүд нь тоглоом тоглон, эсвэл унтаж байдаг аж.

"Кливленд Хопкис" олон улсын нисэх онгоцны буудал, АНУ

23 "Гастаф III" нисэх онгоцны буудал, Сент-Бартелеми

Энэхүү нисэх онгоцны буудал нь хамгийн богинохон газардалтын зурвастай бөгөөд 20 зорчигчийн багтаамжтай жижиг онгоц л газардах боломжтой гэнэ. 

"Гастаф III" нисэх онгоцны буудал, Сент-Бартелеми

24 "Бамда" нисэх онгоцны буудал, Төвд

Хамгийн өндөр уулан дунд байдаг Төвдийн "Бамда" нисэх онгоцны буудал 4000 орчим метрийн өндөрт оршдог. Нислэгийн болон газардалтын зурвас нь 5 км орчим бөгөөд хамгийн урт зурваст тооцогддог. Хүчилтөрөгчийн даралт багатай учир онгоцны хөдөлгүүрийн хүч чадал мууддагаас гадна газардахад нисгэгчээс ихээхэн ур чадвар шаарддаг аж.

"Бамда" нисэх онгоцны буудал, Төвд

25 Саба арал дээрх нисэх онгоцны буудал

Карибын тэнгисийн үзэсгэлэнт арал дээр очихын тулд та нэлээд зориг гаргах хэрэгтэй болох нь ээ. Учир нь уг нисэх онгоцны буудлын газардалтын зурвас нь ердөө 396 метрийн урттай гэнэ. Өндөр хясаан дундах газардалтын зурвасыг харахад том хэмжээний онгоц бараг газардаж чадахгүй болов уу.

Саба арал дээрх нисэх онгоцны буудал

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()