Жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг өвөрмөц тогтоцтой чулуунууд

Хэдийгээр харахад энгийн нэг чулуу мэт харагдах ч бодит байдал дээр жуулчдын анхаарлыг татдаг маш олон сонирхолтой чулуу дэлхий даяар байдаг гэнэ. Эдгээр чулуулгууд ямар чанараараа бусдын анхаарлыг татдаг болохыг сонирхоцгооё.

Жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг өвөрмөц тогтоцтой чулуунууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 "Чулуун бялуу"

ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг Коми улсад байгалийн өвөрмөц, гайхалтай тогтоц бүхий газрууд маш олон байдаг ч тэднээс хамгийн нууцлаг нь "Галфедис" хэмээн нэрлэгддэг бөмбөрцөг хэлбэрийн том улаан чулуу юм. Эдгээр чулуу Ижма голын эрэг дагуу байдаг бөгөөд ойролцоох тосгоныхон чулуунуудыг "Малой Галлов" гэж нэрлэдэг. Энэ нь коми хэлээр "Чулуун бялуу" гэсэн үг юм байна. 

"Чулуун бялуу"

Орон нутгийн иргэд эдгээр "бялуу"-нуудаараа их бахархдаг.  Учир нь сүүлийн үед гальфедын чулуу нь орон орны жуулчдын анхаарлыг ихээр татах болжээ. Уг чулууг энерги бэлэглэдэг, өвчтэй газрыг эмчилдэг гэж үздэг учир жуулчид ирж гараараа хүрч, энерги авахаас гадна биеийнхээ өвчтэй хэсгээрээ хүрдэг аж. Зарим нь өөрийн нэр болон төрсөн газар нутгийнхаа нэрийг чулуун дээр сийлж үлдээдэг гэнэ. 

Анх 1929 онд газрын тос хайж явсан судлаачид эдгээр чулууны зургийг авснаас хойш Орос даяар "бялуу"-нууд алдартай болсон байна. 

Иргэдийн зарим нь уг чулууг харь гаригийнхны бэлэг хэмээн үздэг бол зарим нь үлэг гүрвэлийн өндөг гэх нь ч бий. Бүр дэлхий даяар бөмбөг хаясан аварга амьтны тухай домог хүртэл байдаг аж.

Геологи, минералимийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн Игорь Шумиловын үзэж байгаагаар эдгээр чулуунууд нь кальцийн карбонат, төмрийн исэл, сульфид, кальцийн фосфат, гипс ба манганийн нэгдлүүдээс бүрддэг бөөрөнхий хэлбэртэй ердийн байгалийн эрдэс аж.

2 Коста Рикагийн чулуун ихрүүд

Коста Рикагийн өргөн уудам нутаг дэвсгэр даяар тархсан эдгээр чулуу нь илүү их нууц агуулдаг. Учир нь  ойролцоо хэмжээтэй эдгээр чулуун бөмбөрцөг Коста Рикад олон арваараа байдаг бөгөөд хоорондоо хэдэн зуун км-ийн зайтай ажээ. 

Чулууны хэмжээ жижигхэнээс эхлээд гурван метрийн диаметртэй том хүртэл байжээ. Нисдэг тэргээр чулууг дээрээс нь анх харсан эрдэмтэд тэдгээрийн байрлалыг хараад ихэд гайхсан гэнэ. Тэд геометрийн хэлбэр дүрсээрээ бүлэг бүлгээрээ байрлаж байсан аж.

Коста Рикагийн чулуун ихрүүд

Түүхчид болон археологичдын үзэж байгаагаар энэхүү чулууг хүмүүс өөрсдөө зөөсөн байх магадлалтай гэнэ. Харин зорилго нь юу байсан юм бол?

Нутгийн индианчууд тэднийг тэнгэрээс унасан од буюу солир гэж үздэг ч судлаачид солир байх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. 

Чулууг эртний энэтхэгчүүд одон орны тусламжтайгаар цаг хугацааг тодорхойлох зорилготойгоор авчирсан байх гэх таамаг бий. Өөр нэгэн судалгаанаас харахад эртний хүмүүс дайны үед сум болгож ашигладаг байсан байх магадлалтай гэнэ. Мөн харь гаригийнхны газардалтын цэг байх магадлалтай гэсэн хачирхалтай таамаг хүртэл байдаг аж.

Коста Рикагийн чулуун бөмбөгнүүдийг хүмүүс олон жилийн турш өнгөлсөн гэдэг таамаг судлаачид дэвшүүлснийг олон хүн хүлээн зөвшөөрсөн юм. Тэдний таамагласнаар чулуу боловсруулах чиглэлээр агуу мэдлэгтэй байсан эртний индианчууд том чулууг халааж арьсаар зүлгэсний дараа хүйтэн усаар норгон бэхжүүлдэг байжээ. 

Гэтэл нэг ч чулуугүй ширэнгэн ойд тэдгээрийг хэрхэн аваачиж тавьсан байх вэ? Хэдэн арван тонн жинтэй чулууг хол газар зүгээр өргөөд юм уу, өнхрүүлнэ гэдэг эртний хүмүүст дэндүү ахадсан ажил шүү дээ. Энэ асуултанд бид хэзээ ч хариулж чадахгүй байх.

3 Шинэ Зеланд дахь "Чөтгөрийн төмс"

Шинэ Зеланд дахь Моераки (Moeraki) загасчны тосгон бол аварга том чулуунуудын өлгий болсон дараагийн газар юм. Бараг төгс бөмбөрцөг хэлбэрийн чулуунуудыг далайн эрэг дээрээс олж болно. Моеракийн оршин суугчид эдгээрийг "Чөтгөрүүдийн завин дээрээс цацсан төмс" гэж нэрлэдэг байна. Зарим нь харь гаригийн хөлөг онгоцнууд чулуунуудыг хаясан гэж үздэг. Гэхдээ судлаачид эдгээр нь галт уулын нарийн ширхэгтэй тунамал чулуулгийн цементжилтээс үүдэлтэй үзэгдэл гэдэгт санал нэгддэг. "Чөтгөрийн төмс"-нүүдийг эрдэмтэд нэг сая жилийн настай гэж тооцоолж байгаа юм. 

Шинэ Зеланд дахь "Чөтгөрийн төмс"

Аварга том бөөрөнхий чулуу дэлхийн өнцөг булан бүрт бий. Гэхдээ чулууг тараасан аварга хүний түүх дэлхий дахинд илүү сонирхолтой, бас нууцлаг санагддаг учир хүн төрөлхтөн энэ түүхийг илүү их сонирхдог.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()