Сурталчилгаа (15)
Хаах

Хэрвээ та азтай, амжилттай нэгэн болохыг хүсвэл яг одооноос эдгээр зүйлсийг хийхээ боль!

Хүн бүрийг аз дагадаггүй гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ аз дагуулах уу, үгүй юү гэдэг нь зөвхөн танаас шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, "Би ямар ч зүйлд азгүй хүн" гэж боддог хүмүүст өөрсдөд нь асуудал байдаг гэнэ шүү. Тэгвэл ийм хүмүүс ямар хорт зуршилтай болохыг сонирхоцгооё.

Хэрвээ та азтай, амжилттай нэгэн болохыг хүсвэл яг одооноос эдгээр зүйлсийг хийхээ боль!

1 Таны хүсэл мөрөөдлийг "унтраадаг" хүмүүстэй харьцах

Зарим хүмүүстэй харьцахад үргэлж эерэг энергиэр цэнэглэгдэж байдаг бол зарим нь цаанаа л нэг хүйтэн сэтгэгдэл төрүүлэх нь бий.  Тэд үргэлж таныг шүүмжилж, бүх зүйл бүтэхгүй хэмээн ойлгуулахыг хичээдэг. Ийм хүмүүстэй харьцсанаар таны эрч хүч суларч, аливаа зүйлийг хийхээс айж эхэлдэг байна.

Хүнийг шүүмжилдэг хүмүүс ихэнхдээ өөрсдөө ямар ч амжилтанд хүрээгүй, өөрийн гэсэн давуу талгүй хүмүүс байдаг юм. Тэд амьдралыг үзэн ядаж, бусдад ч ийм бодол төрүүлэхийг хүсдэг.  Хэрвээ танд энэ төрлийн найз, хамтрагч байгаа бол аль болох холбоогоо таслахыг хичээгээрэй.

Таны хүсэл мөрөөдлийг "унтраадаг" хүмүүстэй харьцах

2 Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байх

Амжилттай яваа хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй. Хэрвээ бусдыг аялдан дагалдаж, үргэлж хамт олонтойгоо санал нийлж байвал та хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй. Танд таагүй санагдвал бусдад шууд хэлж, өөрийгөө илэрхийлж байх шаардлагатай. Хэрвээ таны хамт олон үзэл бодлыг чинь сонсоход бэлэн биш байвал тэд тантай зам нийлэхгүй л гэсэн үг.

Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байх

3 Бүгдэд таалагдахын тулд өөрөөрөө байж чадахгүй байх

Америкийн улс төрийн идэвхтэн: “Би амжилтанд хүрэх нууцыг мэдэхгүй. Гэхдээ хүн бүхэнд таалагдах гэсэн оролдлого азгүйтэл авчирна гэдгийг би мэдэж байна" гэж ярьжээ. Нэгдүгээрт, та хэчнээн хүмүүст таалагдахыг хичээсэн ч хүн бүрт таалагдах боломжгүй. Хүн бүр өөрийн гэсэн сонирхол, үзэл бодолтой шүү дээ. Хоёрдугаарт, хүн бүрт таалагдах гэж хичээснээр та өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгыг үгүй хийх болно. Үүнээс болоод таны дотор уур бухимдал хуримтлагдаж, та нэг л өдөр дэлбэрэх болно. Тиймээс хүмүүсийн бодолд субъектив талаас нь хандаарай.

Бүгдэд таалагдахын тулд өөрөөрөө байж чадахгүй байх

4 Бусадтай харьцуулж өөрийгөө дутуу үнэлэх

Хэрвээ та өөрийгөө өөрөөсөө илүү хэн нэгэнтэй үргэлж харьцуулах юм бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Та цор ганц, таны туршлага цор ганц, таны бодол зөвхөн танд үйлчилнэ гэдгийг мартаж болохгүй. Өөрийгөө бусадтай харьцуулснаар та өөртөө итгэлгүй болдог бөгөөд энэ байдлыг тань бусад хүн анзаарч, танд тийм ч таатай хандахаа болино.

Бусадтай харьцуулж өөрийгөө дутуу үнэлэх

5 Үргэлж атаархах

Хүн бүр атаархал гэж юу болохыг мэддэг. Гэхдээ атаархлын хоёр төрөл байдаг гэдгийг мартаж болохгүй. Нэгдүгээрт, эрч хүч бэлэглэдэг, хоёрдугаарт, хар санааны атаархал.  Хэрвээ бусдын амжилт танд илүү их зүйлийг хийх эрч хүч бэлэглэж байвал энэ атаархалд муу зүйл гэж үгүй. Харин бусдын атаархал таны уурыг хүргэж, нөгөө хүндээ хор хүргэхийг хичээж байвал энэ нь тийм ч таатай атаархал биш. Тиймээс энэ зангаа засах хэрэгтэй шүү.

Үргэлж атаархах

6 Өөрийн алдааг хүлээн зөвшөөрөхгүй, бусдад хариуцлагыг тохох

Өөрийн алдааг хүлээн зөвшөөрөхгүй, бусдад хариуцлагыг тохдог хүнийг азгүй хүний тоонд зүй ёсоор авч үзнэ. Учир нь бид оролдлого, алдаан дээр үндэслэж туршлагатай болдог билээ. Энэ туршлага нь таны өөрийн гараар хийсэн зүйлтэй хамт ирдэг. Хэрвээ тухайн хүн алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, нэг алдаагаа дахин дахин хийдэг бол тэр юу ч сурч чадахгүй.

Өөрийн алдааг хүлээн зөвшөөрөхгүй, бусдад хариуцлагыг тохох

7 Хэрэггүй зүйл худалдаж авах, хадгалах

Мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулах нь тийм ч зөв зүйл биш бөгөөд гэртээ ч хэрэггүй зүйлс хадгалах хэрэггүй. Мөнгөний бололцоо муутай хүмүүс ихэнхдээ хэрэггүй хямдхан зүйл худалдаж аваад гэртээ хадгалсаар л байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ амжилтанд хүрэхийн тулд өөрийн орлого зарлагыг хянаж, мөнгөө хадгалсаар мэдлэгт хөрөнгө оруулахад ашиглах нь хамгийн зөв гэнэ.

Хэрэггүй зүйл худалдаж авах, хадгалах

8 Багийн ажиллагаанаас зугтах

Том ажлыг ганцаараа хийх хэрэггүй. Та гоц ухаантай, хариуцлагатай, төгс нэгэн байсан ч том бизнесийг ганцаараа хийж чадах нь юу  л бол. Тиймээс багаар ажиллах чадваргүй, өөрийн бодлыг дотроо нуусан хүмүүс амжилтанд хүрэх нь их ховор үзэгдэл юм.

Багийн ажиллагаанаас зугтах

9 Сэтгэл санааны хямралаас үүдэн өөрийн бодлыг сөрөг болгох

Хэрвээ та өнгөрсөн алдаан дээрээ тулгуурлаж юу ч бүтэхгүй хэмээн өөрийнхөө сэтгэл санааг хямрааж байвал үнэхээр юу ч бүтэхгүй шүү. Бидний бодол амжилтын түлхүүр гэдгийг баталсан учир та өөрийн бодлыг эерэг байлгах хэрэгтэй.

Сэтгэл санааны хямралаас үүдэн өөрийн бодлыг сөрөг болгох

10 Үргэлж яарч байх

Яарвал даарна гэдэг үг  байдаг. Үргэлж  яарсан байдалтай явдаг хүмүүс хэзээ ч юу ч амжуулж чаддаггүй бөгөөд бүхнийг хагас дутуу хийдэг. Үүнээс гадна бидний бүтээлч чанар алдагдаж, ухаан бодол хайнга болж, алдаа хийх эрсдэл өндөр болдог байна.

Үргэлж яарч байх

11 Өөрийгөө бусадтай харьцуулж, өрсөлдөх

Өөрийгөө бусадтай харьцуулах нь өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй байгааг илэрхийлнэ. Учир нь танаас илүү амжилттай, танаас илүү баян, танаас илүү сайхан хүн зөндөө олдох бөгөөд та тэднийг давж гарах амьдралын зорилготой болсон ч зорилгоо хэзээ ч биелүүлэх боломжгүй болно. Эцэст нь та бусадтай өөрийгөө харьцуулснаар өөртөө итгэх итгэлгүй болох магадлалтай.

Өөрийгөө бусадтай харьцуулж, өрсөлдөх

12 Аливаа зүйлд итгэж, урсгалаар амьдрах

Хэрвээ та өөрийн хэвшмэл амьдралыг өөрчилж чадахгүй байгаа бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Урсгалаараа амьдарч, цаг хугацаа бүх зүйлийг байранд нь тавина гэдэгт итгэх бол сул  дорой хүмүүсийн зан чанар юм. Харин үүний оронд жолоодлогыг гартаа авах нь таны амжилтанд хүрэх түлхүүр болно.

Аливаа зүйлд итгэж, урсгалаар амьдрах

13 Гэр бүл, найз нөхдөөсөө холдох

Хэрвээ шинэ ажлаасаа болоод та гэр бүл, найз нөхдөөсөө холдсон бол хэзээ нэгэн цагт хажууд чинь хэн ч үлдээгүйг анзаарах болов уу. Амжилттай хүн бүрийн ард гэр бүл, найз нөхөд, дотны зөвлөгчид байдаг юм. Тэд таныг үргэлж сэтгэл санаагаар дэмжиж, амжилтанд чинь баяр хүргэж чадна. 

Гэр бүл, найз нөхдөөсөө холдох

14 Зөвхөн ирээдүйнхээ талаар бодох

Ирээдүйн мөрөөдлөө үргэлж бодох нь энэ амьдралыг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлж байгаа мэт танд санагдуулах болно. Зугаа цэнгэл, худалдан авалт, аялал зэргийг үргэлж хойш нь тавьсаар та амьдралын амтыг мэдэрч чадахгүй. Маргааш юу болохыг хэн ч тааварлашгүй.

Зөвхөн ирээдүйнхээ талаар бодох

15 Айх бас ичих

Бусад хүмүүс таныг хүлээж авахгүй болов уу гэсэн айдас нь таныг ичихэд хүргэдэг байна. Ийнхүү ичимхий байдлаасаа болж бид боломжийг ардаа орхидог. Энэ төрлийн хүмүүс бусадтай маргалддаггүй, өөрийн бодолд үнэнч бус байдаг бөгөөд ер нь л бусдаас ялгарч чаддаггүй. Тиймээс ичимхий байх хэрэггүй.

Айх бас ичих

16 Үргэлж өөрийгөө шүүмжлэх

Хэрвээ та цаг ямагт өөрийгөө шүүмжилдэг бол тун удахгүй та өөрийгөө ямар нэгэн хог хаягдал мэтээр төсөөлөх болно. Харин үүний оронд өөрийнхөө байгуулсан жижиг амжилтанд өөрийгөө баярлуулж, өөрийгөө магтаж байх хэрэгтэй. Амжилт болгон аз биш, харин таны хөдөлмөрийн үр шим гэдгийг мартаж болохгүй.

Үргэлж өөрийгөө шүүмжлэх

17 Өгсөн амлалтаа биелүүлэхгүй байх

Хэрвээ та үргэлж том амлалт өгдөг, эсвэл өөрийн мөрөөдлийг хэн нэгэнд хэлчихээд биелүүлдэггүй бол та бусад хүмүүсийн хувьд ердөө цагаан хоолой л болох болно шүү.

Өгсөн амлалтаа биелүүлэхгүй байх

24
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()