Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн түүхэн дэх цус ойртолттой холбоотой хачирхалтай баримтууд

2018-08-08, 15:34
10,552

Төрөл садан, төрсөн ах дүүс ураг барилдах нь өнөө цагт ухаан санаанд багтамгүй явдал билээ. Гэхдээ дэлхийн түүхэнд хаад язгууртнуудын дунд цус ойртолт жирийн үзэгдэл байсан цаг бий. Ялангуяа Европын хааны удмынхан улс төрийн шалтгаанаар ойрын хамаатан болон үеэлтэйгээ ураг барилддаг байжээ. Ингээд цус ойртолттой холбоотой түүхэн баримтуудыг танд хүргэе. 

Дэлхийн түүхэн дэх цус ойртолттой холбоотой хачирхалтай баримтууд

1 Эртний Африк

Африкийн Зимбабве улсын Мономотапа эзэнт гүрний үед нэгэн хаан 300 гаруй эхнэртэй байсан аж. Их хатад нь түүний ойрын хамаатнууд бөгөөд үүнд түүний төрсөн эгч, дүү, бүр охин нь хүртэл хамаардаг байжээ. Зөвхөн эдгээр хатнаас төрсөн хүүхдүүд л хаан ширээг залгамжлах эрхтэй. Хаан л ийнхүү олон эхнэр авч, тэр дундаа гэр бүлийн гишүүдтэйгээ цус ойртож болдог байсан гэнэ. Харин түшмэл, албатууд, жирийн иргэд ийм үйлдэл хийвэл шууд цаазаар авахуулдаг байжээ. 

Мөн Африкийн Бенин улсын газар нутаг дээр суурьшиж байсан Дагомегийн хаант улсад ч цус ойртолт түгээмэл байсан гэж түүхэнд бичигджээ. Хаан нь хүссэн бүсгүйтэйгээ дотны харьцаанд орж болдог байв.

Эртний Африк

2 Эртний Египет

Эртний Египетийн фараонууд ах дүү хоёр ураг барилдвал удам илүү сайжирна гэдэгт итгэдэг байжээ. 18 дахь үеийн фараонууд эгч, дүү, үеэлтэйгээ гэрлэсэн гэх нотлох баримтыг түүхчид дэлгэсэн юм. Тэдний дундаас II Рамсес (Ramses II) Фараон төрсөн дүүтэйгээ суусан байна.

Мөн IV Аменхотеп (Amenhotep IV) Фараон өөрийн дүү Нефертити (Nefertiti)-тэй гэрлэснээрээ алдартай. Үүгээр ч зогсохгүй IV Аменхотепийн эцэг эх ч мөн нэг гэр бүлийн гишүүд байсан гэж үздэг. Ийнхүү цус ойртсоноос болж Фараон бие бялдрын төрөлхийн гажигтай болсон гэдгийг түүхчид нотолдог байна. Түүний хүү буюу Тутанхамон (Tutankhamun) Фараоноос авсан ДНК-гийн шинжилгээгээр дээрх онолыг баталжээ. Хааны удмын гишүүд цус ойртсоны улмаас Фараоны биед генийн өөрчлөлт орсон байжээ.

Эртний Египет

3 Ромын эзэнт гүрний үеийн Египет

Ромын эзэнт гүрний үеийн Египетэд хааны гэр бүлийн гишүүдээс бусад язгууртнууд ах, дүүтэйгээ гэрлэдэг байв. Харин Ромын хаад, ноёд үүнийг эсэргүүцдэг байсан гэнэ. Цус ойртох үзэгдэл нь дайн дажин, нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас илүү ихээр бий болсон гэж түүхчид үздэг.

Ромын эзэнт гүрний үеийн Египет

4 Зороастризм шашинт Иран улс

Исламын шашин түрэн орж ирэхээс өмнө Зороастризм хэмээх шашин Иран улсад зонхилж байлаа. Уг шашинд эр эм хүмүүсийн гэрлэлтийг бурхан шийддэг гэж заадаг. Манай эриний VI-IX зуунд тус шашны Пахлави сургаальд "Эх хүү, ах дүү, аав охин хоорондоо учрахад хүний бүх нүгэл нь сүнсээрээ гардаг бөгөөд хожим нас барсны дараа тэр хүн диваажинд очно" гэжээ. Гэхдээ зороастризм шашинтай хүмүүс энэхүү сургаалыг дагадаг байсан гэх нотлох баримт үгүй ч дээрх шашны сургаалд энэ талаар маш олон зүйл бичигдсэн байдаг.

Зороастризм шашинт Иран улс

5 Европ

XV-XIX зуунд Европын язгууртнуудын дунд үеэлтэйгээ гэрлэх нь түгээмэл байсан юм. Испанийн Хабсбург, Пруссийн Хогенцоллерн, Оросын Романов, Их Британийн хааны гэр бүл, Францын Бурбоны удамд тус тус цус ойртолт жирийн үзэгдэл байв.

Зарим судлаачдын үзэж буйгаар Хабсбургийн гэр бүлийнхэн өөр хоорондоо гэрлэсний улмаас сэтгэл мэдрэл, бие махбодын өөрчлөлттэй болж, улмаар удам нь тасарсан ажээ.

Европ

6 Мадагаскар

Антропологичид Мадагаскар арал дээр амьдардаг малагаси хүмүүсийн дундах цус ойртолтын талаар судалгаа хийжээ. Тус арлын зарим үндэстний дунд цус ойртох хориотой бол зарим овгийнхонд үеэлтэйгээ гэрлэх нь хэвийн үзэгдэлд тооцогддог байжээ.

"Цус ойртсон тохиолдолд хүний биед аймшигтай зүйл болно. Хоёр хүн бие биенээ хамаатан гэдгийг мэдсэн ч, мэдээгүй ч тэдний өмнөөс ойр хавийнх нь хүмүүс хохирдог байна. Хүүхдүүд нь үхэж, эсвэл эвэртэй төрж, эмэгтэйчүүд нь хүүхэд тээж чадахаа больж, үр тариа ургахаа болино" гэж Мадагаскар арлынхан итгэдэг, энэ сургаалаар өвгөд нь хойч үеэ сургадаг байв.

Мадагаскар

7 Өмнөд Америкийн Инка эзэнт гүрэн

Инкачууд өөрсдийгөө бурхдын хойч үе, үр удам хэмээдэг байв. Өвөг дээдсээ тэнгэрийн эрхэс байсан гэж итгэдэг учир хааны удмынхан нь өөрсдийгөө нар сартай зүйрлүүлдэг аж. Тэд нар сарыг бие биетэйгээ гэрлэсэн ах дүү бурхад гэдэгт бат итгэдэг.

Инкагийн хаан Топа Инка Юпанкви (Topa Inca Yupanqui) хаан болохын тулд дүүтэйгээ гэрлэжээ. Хэрвээ тэдний дундаас хүүхэд төрөхгүй бол дараа дараагийнхаа охин дүү нартайгаа хаан гэрлэдэг байв. Хаан хэрэв охин дүүгүй бол үеэлүүдтэйгээ гэрлэх боломжтой. Хожим Испанийн түрэмгийллийн үед Инка хүмүүсийн дундах цус ойртолт эцэс болжээ. 

Өмнөд Америкийн Инка эзэнт гүрэн

8 Полинезийн арал

Хавайн хааны удмын ах дүүс хоорондоо гэрлэх нь өлзийтэйд тооцогддог байжээ. Хаан ширээнд өрсөлдөж байгаа хүмүүс хэдий чинээ цус ойртсон байна, төдий чинээ хаан болох магадлал өндөр байсан гэхээр итгэмээргүй. Тиймээс хаан болохыг хүссэн хүн эгч, дүү, үеэл, зээтэйгээ суух нь жирийн зүйл байв.

Дүү, үеэлтэйгээ гэрлэснээр үр дүнд нь ариун, хурмастын хүүхэд төрнө гэж тэд үздэг байсан гэнэ. Ийнхүү хаан болоход яг таарсан хүчирхэг, мэргэн хүүхэд төрүүлэхийг  хүсдэг байжээ.

Полинезийн арал

9 Тайланд

Тайландын язгууртнууд олон эхнэртэй байжээ. Үүнд язгууртан эмэгтэйчүүдээс гадна садан төрлийн хүмүүс нь ч багтдаг байв. 1907 онд V Рама (Rama V) хаан хоёр үеэлтэйгээ гэрлэн улс төрийн хамгийн өндөр зэрэгтэй өв залгамжлагчийг төрүүлэхийг хүссэн гэдэг. Харин V Рама хааны эцэг 84 хүүхэд, 35 эхнэртэй байсан гэдэг.

Тайланд

10 Төвд

Төвдийн ард иргэдийн дунд цус ойртох нь огт байж боломгүй зүйлд тооцогддог. Хэрвээ цус ойртсон тохиолдолд тэд мөргөл үйлдэж гэм нүглээ цайруулдаг байжээ. 

1989 онд Төвдийн нэг тосгонд хүүхэн залуу хоёр хамаатнууд мөртлөө гэрлэсэн нь олныг дээд зэргээр нь бухимдуулжээ. Тосгоныхон тэднийг зодож, уулан дахь ариун сүм рүү хөөж явуулжээ. Эр эм хоёр ариун рашаанд биеэ угаасны дараа сүмийн лам нараас тэднийг “ариуссан” хэмээх итгэмжлэх бичиг бичүүлэн авч тосгоныхонд үзүүлэн гэртээ эргэн харих боломжтой болсон байна. Тус рашаан, булагт биеэ угаах нь хүнийг жинхэнээсээ ариусгадаг гэж төвдүүд үздэг аж.

Төвд

13
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()