Түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүд

Банкны хамгаалалтын системд нэвтэрч, хяналтын камеруудыг хуурч дөнгөн, сая сая доллар амжилттай хулгайлдаг нөхөд зөвхөн Холливудын кинон дээр л гардаг гэж бодож байна уу? Тэгвэл эсрэгээрээ кино бүтээгчид бодит амьдрал дээр болсон банкны дээрмийн хэргүүдээс санаа авч дэлгэцийн бүтээл хийдэг аж. Ингээд танд түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүдийг танд сонирхуулъя. 

Түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүд
Smart Data
Хаах
Сурталчилгаа

1 Газар доогуур хоолой ухаж 70 сая ам.доллар хулгайлжээ

Бразилийн Форталеза хотын хөрс үйлдвэрлэгч компанийн ажилчид ажлын байрны давуу талаа ашиглан цуутай гэмт хэрэг үйлдэж чаджээ. Тэд өөрсдийн компанийн байрнаас хоёр байшингийн цаана орших банк руу 78 метр хонгил ухаж холбосон байна. Тэд нэг метр орчим зузаантай цемент, ган хамгаалалтыг нэвтлэн 70 сая ам.доллар хулгайлсан бөгөөд нийт хулгайлсан бразил мөнгөн дэвсгэрт нь дөрвөн тонн орчим жинтэй байсан нь тэдний ажлыг бүр ч хүнд болгожээ. Хулгайлагдсан мөнгөнөөс найман саяыг нь л нөхөн төлүүлсэн байна. Энэ гэмт хэрэг нь одоог хүртэл Гиннесийн амжилтын номд хамгийн агуу гэмт хэрэг гэж тэмдэглэгдэн үлджээ. 

Газар доогуур хоолой ухаж 70 сая ам.доллар хулгайлжээ

2 50 сая ам.доллар дээрэмджээ

1976 оны Африкийн Ливан улсад дэгдсэн иргэний дайны үеэр эрх мэдэлтнүүдэд хулгайчдаас илүү анхаарал татсан асуудлууд зөндөө байлаа. Палестиний салан тусгаарлах бүлэглэл Ливаны Бейрут хотод болж байсан үймээн самууныг ашиглаж, Ойрх Дорнодын Британий банкийг хоосолжээ. Тэд ойролцоох гудамжийг хүнгүй байлгаж, ачааны машиндаа мөнгөө ачих гэж хэд хоногийг банкинд өнгөрөөсөн байна. Хоёр хоногийн дараа  тэд 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алт, бэлэн мөнгө, гоёл чимэглэл, хувьцаа зэргийг ачин зугтсан юм.

50 сая ам.доллар дээрэмджээ

3 81 сая ам.доллар аваад зугтсан нь

ХXI зуунд хулгайч нар гэрээсээ гадагш нэг алхам ч гарахгүйгээр мөнгө хулгайлах боломжтой болсон. Тэгвэл 2016 онд цахим хэсэг гэмт хэрэгтнүүд банкнуудын мөнгөн шилжүүлэг хийдэг "Swift" системд хууль бусаар нэвтэрчээ. Тэд Бангладешийн төв банкны системд нэвтрэн нэг тэрбум ам.долларыг Филиппин болон Шри Ланка дахь данс руу шилжүүлэх хуурамч хүсэлтийг Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкинд гаргасан байна. Мэргэжилтнүүд тэдний бусармаг үйлдлийг зогсоосон боловч хакерууд аль хэдийнэ 81 сая ам.доллар гартаа оруулсан байв.

81 сая ам.доллар аваад зугтсан нь

4 Цагдаа шиг хувцаслаад 39 сая ам.доллар залилжээ

Цагдаа нар гэрт тань ирнэ гэдэг нэлээд таагүй хэрэг болсны шинж. Харин гэмт хэрэгтэн цагдаа болж жүжиглээд гэрт тань ирсэн гэвэл бүр ч хэцүүхэн санагдахгүй байна гэж үү? 2004 онд зэвсэглэсэн гэмт хэргийн бүлэглэлийнхэн Хойд Ирландын банкны хоёр ажилтны гэрт цагдаагийн хувцас өмсөж очоод, гэр бүлийнхнийг нь барьцаалжээ. Банкны ажилтнууд маргааш нь ажил дээрээ юу ч болоогүй мэт очоод ажил тарсан хойно дээрэмчдийг банк руу оруулах ёстой байв. Хэрэв тэд үүнийг эсэргүүцвэл хайртай хүмүүсийг нь цааш харуулна гэж сүрдүүлсэн байна. Банкны ажилтнууд тэдний хэлсний дагуу хийсэн юм. Тухайн үед хэдийгээр нэгнийх нь эхнэр оргож, цагдаад мэдэгдсэн ч хэтэрхий хожимдсон байлаа. Дээрэмчид 39 сая ам.доллар хулгайлжээ. Үүнээс 2.6 сая ам.доллар нь эргэж олдсон ч үлдсэн нь хаачсан нь тодорхойгүй үлдсэн. 

Цагдаа шиг хувцаслаад 39 сая ам.доллар залилжээ

5 Найман сая ам.долларыг шударга ёсны нэрийг барьж залилав

1972 онд Америкийн Ерөнхийлөгч Ричард Никсоныг Калифорни мужийн банкинд бохир мөнгөө хадгалж байгаа гэж дуулсан Охайо мужаас гаралтай дээрэмчид Робин Гүүд шиг сайн үйлс хийхээр оролдсон байна. Тэд банкны дээврийг хөрөөгөөр зүсэж, дуут дохиог унтраагаад, ган ханыг өрөмдөн, найман сая ам.долларын бэлэн мөнгө, хувьцаа, бонд, үнэт эдлэл хулгайлан, ор мөргүй  алга болжээ. Төгс гэмт хэрэг шиг байсан боловч ойролцоох ядуусын хороололд гарсан гэмт хэргүүдтэй тун төстэй байсан нь цагдаа нарт сэжигтэй санагдсан болохоор тэдэнд сэжүүр олдсон аж. Мөрдөгчид дээрэмчдийн хурууны хээг Калифорни мужид хөлсөлсөн байрнаас нь олсон тул сэжигтнээр татжээ. 

Найман сая ам.долларыг шударга ёсны нэрийг барьж залилав

6 Нэг тэрбум ам.долларыг зүгээр л аваад явжээ

Саддам Хусейны хүү гэх эр өөрийн туслахтайгаа Иракийн нийслэл Багдадын төв банкин дээр аавынхаа 2003 онд бичсэн захидлын хамт иржээ. Тэрээр нэг тэрбум ам.долларын зарлага хийхийг хүсэхэд банкныхан яаж ч чадаагүй байна. "Саддам Хусейнээс тушаал ирсэн бол ярилцах ч шаардлагагүй" гэж тухайн үеийн албан тушаалтан "New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Нөгөө эр гурван ачааны машинд бүх мөнгөө ачиж аваад яваад өгсөн ч найман сарын дараа АНУ-ын цэргүүд Саддамын байсан газраас бэлэн мөнгө илрүүлж чадсан байна.

Нэг тэрбум ам.долларыг зүгээр л аваад явжээ

7 Харуулууд нь 300 сая ам.доллар хулгайлаад зугтжээ

Багдад хотын "Dar Es Salaam" банкны ажилчид нэгэн өглөө ажил дээрээ ирэхэд хаалга нь онгорхой, 300 сая ам.доллар алга болсон байв. Шөнөдөө хонодог гурван харуул нь ч мөн эзгүй байжээ. Харуулууд ч, алга болсон мөнгө нь ч олдоогүй аж. 

Харуулууд нь 300 сая ам.доллар хулгайлаад зугтжээ

8 19 сая ам.долларыг ажилтан нь хулгайлжээ

Кинон дээрээс харахад банк дээрэмдэхэд дотор нь ажилладаг хүнтэй байна гэдэг маш том давуу тал байдаг. Тэгвэл 1997 онд "Dunbar Armored Co" компанийн нэгэн ажилтан ажлынхаа машиныг эвдэлсэн шалтгаанаар ажлаасаа халагджээ.

Тохиолдлоор, яг маргааш нь зургаан гэмт хэрэгтэн гражийг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч, ажилчдыг нь хүлээд 18.9 сая ам.доллар дээрэмдэн зугтжээ. Хэдийгээр халагдсан ажилтан хамгийн түрүүнд сэжигтнээр татагдсан боловч цагдаа нар гэмт хэрэгтнийг нотлох гэж хоёр жил болжээ. 

19 сая ам.долларыг ажилтан нь хулгайлжээ

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()