Сурталчилгаа (15)
Хаах

Леонардо Ди Каприо залуу амрагтайгаа олны өмнө ил гарлаа

Бидний сэтгэлд хоногшсон олон кинонд гол дүр бүтээсэн жүжигчид кинон дээр гарч байгаа шигээ амьдардаг болов уу? Зарим тохиолдолд төдийлөн ялгаагүй ажээ. Тухайлбал, “Wolf of Wall street” киноны баян хүүхэмсэг залууд тоглодог жүжигчин Леонардо Ди Капррио (Leonardo DiCaprio) жинхэнэ амьдрал дээрээ ч олон бүсгүйтэй нэр холбогдсон  байдаг. Бид өнгөрсөн удаа түүнийг залуухан шинэ амрагаа бусдаас нууцалж буй талаар нь мэдээлсэн. Харин одоо тэд харилцаагаа олонд ил болгохоор шийдсэн бололтой.

Леонардо Ди Каприо залуу амрагтайгаа олны өмнө ил гарлаа

"Оскар"-ын шагналт жүжигчин Леонардо залуу байхын л хүүхэмсэг гэдгээрээ алдартай байсан. Хэдий тийм ч тэр хувийн амьдралаа олонд дэлгээд байх дургүй, тун ч нууцлаг нэгэн юм шүү. Олон загвар өмсөгч, жүжигчидтэй нэр холбогдсон ч үргэлж папарацийн дурангаас хол байж, олны өмнө гарахаас сэргийлж иржээ. Харин улаан хивсний ёслолд хамт алхах юм уу, эсвэл хаа нэгтээ цуг аялж байвал тэр бүсгүйтэйгээ цаашид ч ирээдүйгээ төлөвлөхөд бэлэн байна гэдгийг  нь илтгэх аж.

Энэ удаа тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш үерхсэн нууцлаг бүсгүй, 21 настай загвар өмсөгч Камила Морроун (Camila Morrone)-ы хамтаар Францын Корсика аралд амарсан бөгөөд  харилцаагаа хүмүүсээс нуухыг хүсээгүй бололтой.

Камила Морроун “Victoria’s Secret Pink” дотуур хувцасны брэндийн залуу загвар өмсөгчдийн нэг юм. Түүгээр тогтохгүй энэ онд хоёр ч кинонд дүр бүтээгээд амжжээ. Энэ нь Леонардотой нэр холбогдож, олны анхааралд өртөх болсонтой холбооотой ч байж мэднэ. 

Гэхдээ бас нэгэн сонирхуулах зүйл бол Камилагийн ээж жүжигчин бөгөөд жүжигчин Аль Пачино (Al Pacino)-той үерхээд нэлээд удаж байгаа гэсэн шүү. Гэхдээ ээж нь охиныхоо найз залуугаас ч насаар залуу ажээ.

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()