Сурталчилгаа (15)
Хаах

Бидний өдөр бүр иддэг, хорт хавдар үүсгэгч хоол хүнс

Хорт хавдар бол дэлхий дээрх хамгийн аймшигт өвчин болохыг хүн болгон мэддэг байх. Гэхдээ бидний өдөр тутам иддэг хоол хүнс хорт хавдар үүсгэдэг гэдгийг та мэдэх үү? Сайн мэдэхгүй байвал дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаарай. 

Бидний өдөр бүр иддэг,  хорт хавдар үүсгэгч хоол хүнс

1 Лаазалсан хүнс

Хүнсний бүтээгдэхүүнийг лаазанд, эсвэл шилэнд хийж борлуулах нь хаа ч түгээмэл байдаг. Харин ихэнх лаазыг генфинол-А, эсвэл BPA хэмээх, тархины бүтцэд нөлөөлдөг химийн бодисоор хийдэг. Тиймээс лаазалсан бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй байсан нь дээр. 

Лаазалсан хүнс

2 Хийжүүлсэн ундаа

Сахараар баялаг хийжүүлсэн ундаа нь таргалалтын гол шалтгаан болдог бөгөөд янз бүрийн үрэвсэл, чихрийн шижин, ходоодны шарх  үүсгэдэг.

Хийжүүлсэн ундаа

3 Утсан загас

Утсан загасыг муутгахгүйн тулд төрөл бүрийн химийн бодис, антибиотик, пестицид зэргийг хийдэг. 

Утсан загас

4 Богино долгионы зууханд халаасан попкорн

Богино долгионы зууханд халаасан попкорны уут перфторокаприлов хүчил агуулдаг. Тус хүчил нь эмэгтэйчүүдийг үргүй болгож бөөр, элэг, нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ихэнх попкорн шар буурцагны тос агуулдаг бөгөөд энэ нь ходоодны өвчин, арьсны тууралт үүсгэдэг.

Богино долгионы зууханд халаасан попкорн

5 Хагас боловсруулсан мах

Хиам, зайдас, гахайн мах гэх мэт хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд хортой төдийгүй удаан хадгалах зориулалтаар найрлагад нь олон төрлийн химийн бодис хийдэг. 

Хагас боловсруулсан мах

6 Шарсан төмс

Шарсан төмс олон төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд тэдгээр нь ходоодны шарх үүсгэдэг. 

Шарсан төмс

7 Ус төрөгчийн тос

Хүнсэнд нэлээд түгээмэл хэрэглэдэг ус төрөгчийн тос нь их хэмжээний Омега-6 хүчлийг агуулдаг. Энэ нь зүрхний өвчин, янз бүрийн хорт хавдар, ялангуяа арьсны хорт хавдар үүсгэдэг.

Ус төрөгчийн тос

8 Даршилсан болон утсан мах

Даршилсан болон утсан мах нь мэдэгдэхүйц нитратыг их хэмжээгээр агуулдаг учраас ходоодны хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.

Даршилсан болон утсан мах

9 Хэт боловсруулсан цагаан гурил

Цагаан буудайг хэт боловсруулах юм бол байгалийн тэжээллэг бодисууд нь алдагдаж, цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэг. 

Хэт боловсруулсан цагаан гурил

10 Химийн аргаар үржүүлсэн жимс, жимсгэнэ

АНУ-ын Бостон хотын их сургуулийн нэгэн судалгаагаар химийн аргаар үржүүлсэн жимс жимсгэнээр хооллодог хүний дархлааны тогтолцоо устаж биед нь хорт хавдрын эс асар хурдан тархдагийг тогтоосон байна. 

Химийн аргаар үржүүлсэн жимс, жимсгэнэ

11 Цэвэршүүлсэн элсэн чихэр

1931 оны эхээр анагаах ухааны Нобелийн шагналтан Отто Варбургт (Otto Warburg) хорт хавдрын эс цэвэршүүлсэн элсэн чихрээр тэжээгддэг болохыг анх олж илрүүлжээ. 

Цэвэршүүлсэн элсэн чихэр

12 Сахар орлуулагч

Сахар орлуулагчид байдаг химийн бодисууд дунд DKP хэмээх хорт хавдар, ялангуяа тархины хавдар үүсгэдэг хорт бодис бий.

Сахар орлуулагч

13 Тураах зориулалттай хүнс

"Тураадаг" хэмээн сурталчилдаг зарим хүнсийг бүхэлд нь химийн аргаар хийдэг.  Ялангуяа аспартам хэмээх химийн нэгдлийг агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар, төрөлхийн гажиг, зүрхний өвчин зэрэг олон өвчний үүсгэдэг байна. 

Тураах зориулалттай хүнс

14 Согтууруулах ундаа

Согтууруулах ундааг бага хэрэглэдэг хүн эрүүл байх боловч хэт их хэмжээгээр уух нь цус харвалт, гэнэтийн үхэлд хүргэдэг. Тэр тусмаа эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх шалтгаан болдог. 

Согтууруулах ундаа

15 Улаан мах

Судлаачид ямар ч өөхгүй улаан мах өдөр тутам идэх нь хорт хавдраар нас барах эрсдэлийг 22 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Улаан мах

16 Органик бус жимс

Органик бус жимс жимсгэнэ буюу хүлэмжинд тариалсан жимс нь хүний биед, ялангуяа нөхөн үржихүйн чадавхид сөргөөр нөлөөлөх органофосфат ба аеразрин зэрэг маш аюултай бодис агуулдаг.

Органик бус жимс

14
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()