Сурталчилгаа (15)
Хаах

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс 100 жилийн өмнө ямар байсан бэ?

1900 оны эхэн үе рүү буцаад очицгоох уу? Мэдээж хэрэг бүхэл бүтэн 100 жилийн өмнөх амьдралыг өнөөгийнхтэй харьцуулъя гэвэл тэмээ ямаа шиг ялгаатай байх нь ойлгомжтой.  Харин өнөө цагт бидний өдөр тутамдаа ашигладаг ахуйн олон зүйлс тэр үед  ямаршуухан хэлбэр дүрстэй, яаж хэрэглэгддэг байсан бол?  

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс 100 жилийн өмнө ямар байсан бэ?

1 Усны хувцас

Өнөөдөр бол та даашинзтайгаа усанд сэлж байгаа эмэгтэйг бараг л олж харахгүй (Мэдээж хэрэг усны хувцсаа мартчихаагүй бол шүү дээ). Харин 1910 оны үед усны хувцас дөнгөж л зах зээлд гарч эхлээд байлаа. Үүнээс хойш янз бүрийн загвар, өнгөний сонголттой болсон шүү дээ. 

Усны хувцас

2 Тансаг машин

Дээр үед машинууд өнөөдрийнх шиг ийм супер байгаагүй юм. Хенри Фордын  "Model T" загварын машиныг 1908 онд олон нийтэд анх танилцуулсан бөгөөд 1910 онд хүртэл зөвхөн баян эрчүүд л уг машиныг унадаг байлаа. Гэхдээ жолооны дадлага ч хийдэггүй шууд л жолооны ард суудаг байсан гэхээр бас л бөх зүрхтэй байжээ дээ?

Тансаг машин

3 Хөргөгч

1910-аад оны үеийн хөргөгчнүүд нэлээд олон хаалга, тасалгаатай, гал тогооны хамаг зайг эзэлчихээр том хэмжээтэй байсан аж. Бидний мэддэг хөргөгчнөөс илүүтэй жирийн шүүгээ шиг харагддаг байв. Харин одоогийн зарим хөргөгч ямар ухаалаг болсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ. 

Хөргөгч

4 Үзэг

Эртний үзгэн бал нь одоо таны ширээн дээр байгаа балнаас огт өөр харагддаг байжээ. Эдгээр үзэгнүүд нь дотроо чернил хийдэг савтай байжээ. 

Үзэг

5 Суурин утас

Хамгийн анхны суурин утсыг 1876 онд зохион бүтээсэн бөгөөд 1910 оны үед хаа сайгүй нэлээд өргөн хэрэглэгддэг болсон байлаа. Энэ нь ярих болон сонсох хоёр л үйлдэл хийх боломжтой. Утсан харилцаа өнгөрдөг зуунд хамгийн их хөгжсөн хэрэгсэл юм. Тийм ч учраас одоо бид халаасанд багтах ухаалаг гар утсаараа хорвоотой танилцах бүрэн боломжтой болсон. 

Суурин утас

6 Түрийтэй гутал

Энэ гутлын зургийг харангуут л шууд хөл тань өвдөхгүй байна гэж үү? Шөвгөр хоншоор, нарийхан өсгий, корсетыг санагдуулам үдээстэй энэ гутлыг та одоо өмсөх үү? Азаар орчин үед пүүзтэй хаана ч явахад хориглохгүй юм даа. 

Түрийтэй гутал

7 Тоглоом

Саваа бариад, цагираг уулын уруу өнхрүүлж тоглох хөгжилтэй байсан гээд бодоод үз дээ. 100 жилийн өмнө цагираг хамгийн алдартай тоглоом байлаа. Тэгвэл хамгийн анхны компьютер тоглоом  үүнээс 60 гаруй жилийн дараа дэлгэрсэн аж. 

Тоглоом

8 Хөгжим тоглуулагч

"iPhone" утасныхаа дууг түр хаагаад эгшигт хайрцаг сонсоод үзээрэй. Энэхүү эртний хөгжим тоглуулагч нь бүрээ шиг харагддаг бөгөөд гэрт яг л тавилга шиг чимэг нэмдэг байв. 

Хөгжим тоглуулагч

9 Сахлын хутга

Энэ нь "Gillette" брэндийн хамгийн анх гаргаж байсан сахлын хутганы загвар бөгөөд тухайн үедээ л хамгийн аюулгүйд тооцогддог байж. Зураг дээрх загвар бол ирийг нь сольж болдог анхны сахлын хутга аж.

Сахлын хутга

10 Дугуй

1920-иод оны үеийн унадаг дугуй одоогийнхоос нэг их өөр харагдахгүй байна. Гэхдээ нэмэлт тоноглолууд нь сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжсөн юм. 

Дугуй

11 Зургийн аппарат

Зургийн аппарат нь тухайн үеийнхээ хамгийн гайхалтай бүтээл байсан юм. Нөхцөл байдлыг яг байгаагаар нь цаасан дээр буулгаж болдог гэж тэр үеийн хүмүүс төсөөлдөггүй байсан байх. 1920-иод оны үед зургийн аппарат зохион бүтээгчид гартаа барьдаг камерыг дөнгөж л хөгжүүлж эхэлж байв. 

Зургийн аппарат

12 Оёдлын машин

100 жилийн өмнө авч явж болохуйц зөөврийн, цахилгаан оёдлын машин бүтээнэ гэж хүмүүс зүүдлээ ч үгүй байх. Тухайн үеийн оёдлын машинууд нь өөрсдийн гэсэн ширээтэй, хөлөөрөө гишгэж хурдыг нь тааруулдаг бүтэцтэй байжээ. Одоогийнхтой харьцуулахад загварын хувьд нэлээд тансаг, чимэглэл ихтэй байв. 

Оёдлын машин

13 Угаалгын машин

1900 оны эхэн үед хувцас угаана гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хүнд хүчир ажил байлаа. Одоо бол хиртэй хувцсан дээрээ угаалгын нунтаг хийж, товчлуур дарахад л хангалттай. Харин 100 жилийн өмнө хувцас угаах гэж хэдэн цаг зарцуулдаг байсан. 

Угаалгын машин

14 Тоос сорогч

Тоос сорогчны харагдах байдал нь одоогийнхтой ойролцоо байгаа биз. Хуучны загварууд нь мотороор ажилладаг байсан ч одоогийн шинэ тоос сорогчнуудыг бодоход хүчин чадал сул байсан нь ойлгомжтой. 

Тоос сорогч

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()