Сурталчилгаа (15)
Хаах

Ус уух хувьтай залуу

2018-08-10, 12:49
3,386

АНУ-ын Индиана мужийн иргэн, 22 настай Брок Майстер (Brock Meister) хэмээх залуу аймшигт ослоос золоор амьд үлджээ. Тэрээр өсвөр насандаа тархины хорт хавдар өвчнийг бас даван туулж байсан гэхээр үнэхээр л ус уух хувьтай нэгэн бололтой.

Ус уух хувьтай залуу

Брок найзынхаа хамт явж байтал машин нь мөсөн дээр халтирч хавцлаас унасан ажээ. Ослын дараа тэрээр огт хөдөлж чадахгүй байсан бөгөөд найз нь түргэн тусламж амжиж дуудсанаар амийг нь аварчээ. 

Эмч нар Брокийг эмнэлэгт ирсэн даруйд рентген зургийг нь автал гавал нь хүзүүнийхээ яснаас салсан байсан гэнэ. Брокийн мэдрэлийн судлууд арьсаар нь их биетэйгээ холбоотой байсан учраас тэрээр амьд гарсан аж. Тиймээс эмч нар нэн даруй хагалгаа хийсэн байна. 

Брокт мэс засал хийсэн эмч энэ явдлыг "Гайхамшиг" гэж нэрлэсэн юм. Учир нь хүний гавал хүзүүний яснаасаа салсан тохиолдолд амьд үлдэх магадлал бараг байдаггүй юм байна. Өдгөө Брокийн бие бага багаар сайжирч байгаа аж. Түүнийг хүзүүгээ бүрэн хөдөлгөдөг болтол хэдэн арван жил шаардлагатай гэж эмч нар үзэж байгаа ч Брок осол болсноос жил хагасын дараагаас толгойгоо бага зэрэг эргүүлж чаддаг болжээ.  

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()