Сурталчилгаа (15)
Хаах

Гудамжинд хоол хийдэг эмээ олон улсын хоолны чанарын дээд шагнал хүртлээ

Магадгүй та Мишелиний (Michelin) одны талаар сайн мэдэхгүй байх. Энэ бол дэлхийн хамгийн шилдэг зоогийн газруудад өгдөг зэрэглэл юм. Жил бүр дэлхийн хамгийн шилдэг хоол хийдэг зоогийн газруудыг шалгаруулж, нэгээс гурван одоор шагнадаг бөгөөд "Michelin guide" нэртэй ном гаргадаг юм байна. Тэгвэл энэ жил тухайн номонд нэгэн өвөрмөц газрыг тэд нэмжээ. 

Гудамжинд хоол хийдэг эмээ олон улсын хоолны чанарын дээд шагнал хүртлээ

Тайландад ердөө хоёрхон зоогийн газар л Мишелиний одоор шагнуулсан байдаг. Тэдний нэг нь 70 настай бол Жай Фай (Jay Fai) эмээгийн зоогийн газар юм. Гэхдээ энэ газрыг зоогийн газар гэхээс илүү цайны газар гэвэл зохино. Тэрээр 1980-аад оноос хойш Бангкок хотын гудамжинд хоол хийж байгаа аж. "Мишилен"-ийнхэн түүний хоолыг ямар ч тансаг зоогийн газраас дутахааргүй амттай гэж дүгнэн нэг одоор шагнасан байна. Харин Жай Фай од гардуулах ёслолд оролцоогүйн дээр өгсөн өргөмжлөлийг нь ханандаа ч өлгөөгүй гэнэ. 

Харин Мишелиний одтой газар хоол идэхээр очих хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, энгийн цайны газар гэнэтхэн алдаршсан төдийгүй утас болон и-мэйлээр ч захиалга авах болжээ. 

Зарим хүмүүс хэдэн долоо хоног, бүр бүтэн сар болж байж ширээ авдаг гэнэ. 

Фай ганцаараа хоолоо хийдэг учраас нэг дор долоогоос илүү ширээнд үйлчилж чаддаггүй. Мөн тэрбээр бүх жороо толгойдоо хадгалдаг ажээ. 

Үнийн хувьд нэг хоол дунджаар 1000 тайланд бат буюу 35 ам.долларын үнэтэй. Энэ нь гудамжны хоол гэхэд үнэтэй санагдаж болох ч Мишелиний нэг одтой зоогийн газрын хувьд маш хямд үнэ юм. 

Хүмүүс Файг зөвхөн хоол хийхийг нь харахын тулд холоос ирэх болжээ. 

Файгийн нэрийн хоол, Хавчтай омлет.

Гоймонтой хуурга.

Хоёр хүн дунджаар 2500-2000 бат буюу 70 орчим ам.доллараар цадталаа хоолоод сэтгэл хангалуун гарна. 

10
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()