Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг одууд

Алдартай хүмүүс ихэвчлэн этгээд ааш, зан төрхтэй байх нь түгээмэл. Тэдний энэ зан чанар хоббиноос нь илт харагддаг билээ. Одууд ер бусын этгээд, сонин содон зүйлд мөнгөө хайр гамгүй зориулдаг ажээ. Ингээд хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг алдартнуудыг танилцуулъя.

Хамгийн хачирхалтай зүйлс цуглуулдаг одууд

1 Жонни Депп барби хүүхэлдэй цуглуулдаг

Холливудын алдартай жүжигчин Жонни Депп (Johnny Depp) маш этгээд зүйл цуглуулдаг бөгөөд тэр нь барби хүүхэлдэй юм. Бяцхан охин биш, насанд хүрсэн хүн, тэр дундаа эрэгтэй хүн хүүхэлдэй цуглуулах нь тийм ч түгээмэл биш. Гэхдээ чухам юуны улмаас Жонни хүүхэлдэйн цуглуулгатай болсон тухайгаа маш энгийн байдлаар тайлбарлажээ. Жүжигчин маань охиноо жаахан байхад нь хамт барбигаар тоглодог байсан бөгөөд хожим цуглуулгатай болгохоор шийдсэн байна.

Жонни Депп барби хүүхэлдэй цуглуулдаг

2 Николь Кидман зоосны цуглуулгатай

Зоос цуглуулдаг хүмүүс маш олон байдаг. Гэхдээ жүжигчин Николь Кидман (Nicole Kidman) жирийн нэгэн зоос биш, харин маш эртний, өндөр үнэ хүрдэг зоос цуглуулдаг байна. Түүний зарим зоос нь манай эриний өмнөх үед хамаарах эд гэнэ лээ.

Николь Кидман зоосны цуглуулгатай

3 Том Хэнкс бичгийн машины хоббитой

"Оскар"-ын шагналт алдарт жүжигчин Том Хэнкс (Tom Hanks) олон арван жилийн турш бичгийн машинд дурлаж явжээ. Түүний цуглуулгад бараг 100 гаруй төрлийн загвартай бичгийн машин байдаг гэнэ. Том Хэнкс 1978 онд анхныхаа бичгийн машиныг авсан бөгөөд тэр цагаас хойш өөрийн хоббиндоо үнэнч хэвээр үлдсэн байна. Цуглуулга хийгээд зогсохгүй тэрээр бичгийн машинаараа хэд хэдэн богино өгүүллэг бичсэн ажээ.

Том Хэнкс бичгийн машины хоббитой

4 Брэд Питт төмөр тавилга урладаг

Тоглосон дүр бүрээрээ бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмддэг жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-д гоёл чимэглэл, уран бүтээл, тавилга гэх мэт төмрөөр хийсэн бүх зүйл таалагддаг гэсэн. Жүжигчин маань төмөр эдлэл цуглуулаад зогсохгүй өөрийн гараар мөн хэд хэдэн бүтээл урласан байна. Брэд 2012 онд өөрийн нэрийн төмөр тавилганы брэндээ байгуулсан гэнэ шүү.

Брэд Питт төмөр тавилга урладаг

5 Дэми Мур шаазан хүүхэлдэйн цуглуулгаараа бахархдаг

Жүжигчин Дэми Мур (Demi Moore) ойролцоогоор 2000 гаруй шаазан хүүхэлдэйтэй ажээ. Хүүхэлдэйн цуглуулгыг нь хараад түүний хуучин найз залуу Дэмигээс их айсан гэдэг. Гэхдээ жүжигчин маань яагаад шаазан хүүхэлдэй цуглуулах хоббитой болсноо одоо хэр нь тайлбарлаагүй юм.

Дэми Мур шаазан хүүхэлдэйн цуглуулгаараа бахархдаг

6 Жэй Зиг чанартай бугуйн цаггүйгээр төсөөлшгүй

Эрэгтэй хүн бүр их бага хэмжээгээр бугуйн цагны цуглуулгатай байдаг. Тэгвэл жирийн  залуусаас ялгаатай нь рэппэр Жэй Зи (Jay Z) дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн урласан бугуйн цагнуудыг цуглуулдаг юм. Тухайлбал, түүний эхнэрээсээ бэлгэнд авсан цаг нь таван сая ам.долларын үнэтэй ажээ.

Жэй Зиг чанартай бугуйн цаггүйгээр төсөөлшгүй

7 Пенелопа Круз хувцасны өлгүүр цуглуулдаг

Жүжигчин Пенелопа Круз (Penelope Cruz) хамгийн этгээд зүйл цуглуулдаг нэгэн байх. Учир нь тэрээр хувцасны өлгүүр цуглуулдаг юм. Түүнд ойролцоогоор 500 гаруй өлгүүр байдаг бөгөөд төмөр өлгүүрт  хамгийн дургүй гэнэ. 

Пенелопа Круз хувцасны өлгүүр цуглуулдаг

8 Аманда Сейфрид амьтны чихмэлд дуртай

Сайхан бүсгүй Аманда Сейфрид (Amanda Seyfried)-ийн цуглуулах дуртай зүйлийг сонсоод зарим хүн айх биз ээ. Тэрээр амьтанд маш хайртай тул өөрийгөө амьтнаар хүрээлүүлэх дуртай аж. Тиймээс гэрээрээ дүүрэн амьтны чихмэл тоглоомтой юм байна.

Аманда Сейфрид амьтны чихмэлд дуртай

9 Риз Уизерспун тансаг цагаан хэрэглэлд нугасгүй

Риз Уизерспун (Reese Witherspoon) тансаг ор дэрний цагаан хэрэглэл цуглуулах сонирхолтой гэнэ. Тиймээс хоббигоо бизнес болгож, цагаан хэрэглэлийн “Draper James” брэндээ нээжээ. Жүжигчин бүсгүй маань брэндийнхээ загварыг өөрөө гаргах дуртай учраас хэрэглэгчдийнхээ юунд дуртайг маш сайн судалдаг юм байна.

Риз Уизерспун тансаг цагаан хэрэглэлд нугасгүй

10 Виктория Бэкхем “Hermès” брэндийн цүнх цуглуулдаг

Хэдий Виктория Бэкхем (Victoria Beckham) өөрийн гэсэн хувцасны брэндтэй ч өөрт таалагдсан брэндийн хувцсыг цуглуулах дуртай нэгэн. Тиймдээ ч дөрвөн хүүхдийн ээж бүсгүй чамгүй загварлаг харагддаг байх. Гэхдээ түүний цуглуулах хамгийн дуртай зүйл бол “Hermès”  брэндийн том гар цүнх юм. Папарацийн авсан зураг бүрт Виктория дандаа энэ цүнхийг барьсан байдаг.  Учир нь түүнд бараг 100 гаруй ийм цүнх бий.

Виктория Бэкхем “Hermès” брэндийн цүнх цуглуулдаг

11 Шакил О'Нил Супермэний шүтэн бишрэгч

Алдарт сагсан бөмбөгч Шакил О'Нил (Shaquille O'Neal) өөрийгөө сагсан бөмбөгийн супермэн гэж боддог бололтой. Тэрээр Супермэний логотой бүх зүйлийг цуглуулдаг ажээ. Дэлгэцийн баатрын "нэрийн хуудас" болсон зурагтай цамц, футболка, гутал, цүнх, цаг гэхчилэн  бүх зүйл түүнд бий.

Шакил О'Нил Супермэний шүтэн бишрэгч

12 Жерри Сайнфелд “Порше” машины хоббитой

Хэрвээ та төмөр хүлэгт дуртай, бас баян бол хамгийн түрүүнд ямар машин худалдаж авах байсан бэ? Америкийн инээдмийн жүжигчин Жерри Сайнфелд (Jerry Seinfeld) “Порше” машинд нугасгүй бөгөөд тэднийг өөрийн болгохын тулд халаасаа шавхахад ч бэлэн байдаг аж. Түүнд энэ брэндийн нийт 15 машин бий.

Жерри Сайнфелд “Порше” машины хоббитой

13 Элтон Жоныг нүдний шилгүй харж байсан уу?

Дуучин Элтон Жон (Elton John)-ыг та ер нь нүдний шилгүй харж байсан уу? Үгүй л байх. Дуучин маань бүхэл амьдралынхаа туршид нүдний шил цуглуулж байгаа бөгөөд түүнд бараг 250 мянган шил байдаг ажээ.  Дэгжин хөгшин юм аа.

Элтон Жоныг нүдний шилгүй харж байсан уу?

14 Николас Кэйж зурагт номын цуглуулгатай

Жүжигчин Николас Кэйж (Nicolas Cage) хүүхэд байхын л  зурагт ном цуглуулах хоббитой байсан учраас өөрийн тайзны нэрийг хамгийн хайртай баатар болох Люк Кэйжээс авчээ. Жүжигчин эр дэлхийд хамгийн өндөр үнэ хүрдэг комик номын цуглуулгатай аж. Түүний нэг комик ном нь л гэхэд хоёр сая ам.долларт хүрдэг юм байна.

Николас Кэйж зурагт номын цуглуулгатай

15 Кэрри Фишер амьтны хөрөгт дуртай байжээ

Алдарт “Оддын дайн” киноны сансрын гүнжийн дүрээр олонд танигдсан, өдгөө тэнгэрт хальсан жүжигчин Кэрри Фишер (Carrie Fisher) амьтны хөрөг зураг цуглуулдаг байжээ. Тэрээр гэрийн тэжээвэр олон амьтантай, тэдэндээ ч жигтэйхэн хайртай байсан гэнэ.

Кэрри Фишер амьтны хөрөгт дуртай байжээ

16 Вупи Голдберг хүзүүний зүүлт цуглуулдаг

Жүжигчин Вупи Голдберг (Whoopi Goldberg) эртний хэв загвартай зүүлт, гоёл чимэглэл түлхүү зүүдэг. Үүний шалтгаан нь алдартан маань өөрөө ийм төрлийн гоёл ихээр цуглуулдагтай нь холбоотой юм. Жинхэнэ чулуугаар хийсэн эртний зүүлтүүд нь ихээхэн өндөр үнэ хүрдэг гэнэ лээ.

Вупи Голдберг хүзүүний зүүлт цуглуулдаг

17 Квентин Тарантино хөлөгт тоглоомын хоббитой

Өнөө үеийн хамгийн шилдэг найруулагчийн нэгд тооцогддог Квентин Тарантино (Quentin Tarantino) янз бүрийн хөлөгт тоглоом тоглох дуртай төдийгүй цуглуулах хоббитой. Энэ хоббигоо тэрээр өөрийн кинондоо ч тусгадаг. Түүний найруулсан киноны гол дүрүүд янз бүрийн хөлөгт тоглоом тоглож байгаагаар гардгийг та магадгүй харсан биз ээ.

Квентин Тарантино хөлөгт тоглоомын хоббитой

18 Кифер Сазерленд “Gibson” брэндийн гитарт дуртай

Жүжигчин Кифер Сазерленд (Kiefer Sutherland) бага байхаасаа гитар тоглож чаддаг хүмүүсийг шүтдэг байсан ажээ. Хожим өөрөө амжилттай жүжигчин болоод хүссэн гитараа худалдан авч, цуглуулж эхэлсэн байна. Тэрээр ихэвчлэн “Gibson” брэндийн гитар авдаг бөгөөд тус брэндийн үнэнч шүтэн бишрэгч гэж хэлж болно.

Кифер Сазерленд “Gibson” брэндийн гитарт дуртай

19 Анжелина Жоли хутганы цуглуулгатай

Жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) хутга цуглуулах хоббитой аж. Түүгээр ч зогсохгүй хутгаар хийж болох янз бүрийн илбэ, үзүүлбэрийг гарамгай хийж чаддаг юм.

Анжелина Жоли хутганы цуглуулгатай

20 Леонардо Ди Каприо эртний чамин тоглоомд нугасгүй

"Оскар"-ын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) эртний чамин тоглоом цуглуулдаг байна. Нэлээд эртний эдлэлүүд учраас түүний цуглуулга ихээхэн өндөр үнэ хүрнэ. Тухайлбал, 2001 онд тэрээр өөрийн цуглуулгаасаа хэд хэдэн тоглоомыг дуудлага худалдаанд оруулж, түүнээс олсон 110 мянган ам.доллараа сайн үйлсэд хандивлажээ.

Леонардо Ди Каприо эртний чамин тоглоомд нугасгүй

24
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()