Япон үндэсний хамгийн өвөрмөц хоолнууд

Япон үндэстэн дэлхийн хамгийн өвөрмөц хоолны соёлтой ард түмэн билээ. Бусад оронд бол жирийн иргэд ч амандаа хүргэхгүй зүйлийг япон хүмүүс ядах юмгүй идэж чадна. Халуун чинжүүтэй шоколад юм уу, хулуутай бургер тэдэнд тийм ч хачин санагдахгүй. Ингээд та бүхэнд япончуудын иддэг хамгийн өвөрмөц хоолнуудыг хүргэж байна.

Япон үндэсний хамгийн өвөрмөц хоолнууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хар рамен

Япон үндэсний гол хоол нь рамен буюу гоймонтой шөл гэвэл буруудахгүй байх. Мэдээж хэрэг олон янзын раменыг япончууд хийж иддэг ч үүн шиг хачин орцтой нь ховор болов уу. Гоймонг наймаалжны бэхээр хар өнгөтэй болгож хийдэг энэ хоол тун амттай гэсэн шүү.

Хар рамен

2 Фугу (Fugu)

Энэ хоол Японд маш алдартай боловч мэдэхгүй хүмүүст хачин санагдах байх. Фугу хэмээх загасаар хийдэг энэ сушиг буруу бэлтгэх юм бол хүний аминд ч хүрч мэднэ. Учир нь фугу нь хортой загас юм. Сушиг хийхдээ хор агуулж буй уутыг загасны гэдэснээс нэн түрүүнд авч хаядаг гэнэ. Гэхдээ уг Сушиг мэргэжлийн тогооч на бэлтгэдэг болохоор хүн хордох тохиолдол бараг байдаггүй.

Фугу (Fugu)

3 Басаши (Basashi)

Япончууд түүхий мах идэх дуртай. Гэхдээ тэднийг түүхий адууны махыг иддэг гэдэгт итгэх хүн ховор байх. "Улаан сарнай" гэдэг хочтой басаши гэдэг хоол нь цуугаар амталсан адууны мах юм. Энэ хоолыг мэдээж тансаг ёслолын үеэр л иддэг гэнэ.

Басаши (Basashi)

4 Цагаан гүзээлзгэнэ

Ер бусын хачин жимс идэж үзэхийг хүсвэл Япон руу аялахыг зөвлөе. Тэндхийн тариаланчид олон янзын хачин жимс ургуулдгаараа алдартай. Тэдний нэг нь цагаан гүзээлзгэнэ юм. "Цагаан эрдэнэ" нэртэй энэ жимс асар өндөр үнэтэйн дээр үнэхээр амттай.

Цагаан гүзээлзгэнэ

5 Карритай нухаш

Карригаар бүрж шарсан голдоо махтай энэ төмсний нухашийг үдийн хоолонд голдуу иддэг. Япончууд карриг үнэхээр бүх зүйл дээр хэрэглэдэг бололтой.

Карритай нухаш

6 Улаан чинжүүтэй "Кит Кат"

Японд төрөл бүрийн хачин амттай чихэр худалддагийг та бүхэн сайн мэдэх байх. Тэдгээрийн дундаас хамгийн хачирхалтай нь улаан чинжүүтэй "Кит Кат" юм. Энэ амттан хүүхдүүдийн дунд ихэд алдаршсан учраас удахгүй ногоон цайтай "Кит Кат" худалдаанд гаргахаар болжээ.

Улаан чинжүүтэй "Кит Кат"

7 Чихэртэй наймаалж

Хатааж чихрээр бүрж шарсан наймаалжийг та Японы аль ч дэлгүүрээс авч болно. Үүнийг тэндхийн иргэд шарсан төмс шиг амны зугаа болгон иддэг. Чихэртэй загас шиг амттай аж.

Чихэртэй наймаалж

8 Халимны сүүл

Дэлхий нийтээр Японы халим агнуурыг зогсоохыг хүсдэг. Харин халимны мах нь Японд хамгийн тансаг зоогт тооцогддог. Түүнээс халимны сүүлний мах үнэхээр эрэлттэй байдаг гэнэ.

Халимны сүүл

9 Мэнтайко (Mentaiko)

Мэнтайко нь Японы бас нэг алдартай хоол юм. Үүнийг бэлтгэдэг арга нь ихэнх хүмүүст хачин санагдаж магадгүй. Учир нь тус хоолны гол орц нь тосонд шарсан загасны түрс аж. Ихэнх орны хүмүүс түрсийг түүхийгээр нь иддэг бол япончууд түрсийг болгож иддэг нь сонин юм шүү.

Мэнтайко (Mentaiko)

10 Судачи (Sudachi)

Жүрж шиг харагдаж байж болох ч энэ жимсэнд жүржтэй адилхан зүйл юу ч байхгүй. Харин алимтай адилхан амттай, жүржийн төрлийн энэ жимсийг мөөгтэй хоол хийхэд түлхий ашигладаг. Судачиг хэдэн зуун жилийн өмнө Японы өмнө зүгийн тариаланчид гаргаж авч байсан бөгөөд одоо ч энэ нууцаа хадгалдаг гэнэ.

Судачи (Sudachi)

11 Нанкоцү (Nankotsu)

Эхлээд харахад энгийн тахианы шарсан мах мэт харагдаж болох ч үүний цаана нэг нууц бий. Учир нь энэ хоолыг тахианы дотор махаар хийдэг юм байна. Мэдээж энэ хоол япончуудын дунд нэлээд алдартай.

Нанкоцү (Nankotsu)

12 Суппон (Suppon)

Тансаг зоогт тооцогддог энэ шөлийг гадаадынхан төдийлөн идэхийг хүсэхгүй болов уу. Учир нь загасны шөл мэт харагдах энэ хоолыг үнэндээ яст мэлхийний махаар хийдэг. Гэхдээ Японд хамгийн үнэтэй, тансаг зоогт тооцогддог энэ хоолыг заавал идэж үзэхийг зөвлөе.

Суппон (Suppon)

13 Шикасаши (Shikasashi)

Энэ хоол баруунд ч мөн алдартай. Учир нь энэ хоолыг бугын махаар бэлтгэдэг. Гэхдээ япончууд бугын махаа түүхийгээр нь иддэг. Харин барууны орнууд бугын махыг эртнээс идэж сурсан учраас энэ хоолыг ихэнх зоогийн газруудад бэлтгэх болжээ.

Шикасаши (Shikasashi)

14 Зару Соба (Zaru Soba)

Хальт харахад хамгийн эхэнд байсан хар раментай адил санагдаж магадгүй. Гэхдээ энэ өвөрмөц Соба буюу хүйтэн гоймонг зөвхөн цуугаар харлуулдаг юм. Харин гоймон нь загасны махтай учраас Япондоо хүртэл өвөрмөц зоогт тооцогддог.

Зару Соба (Zaru Soba)

15 Дөрвөлжин тарвас

Алдарт дөрвөлжин тарвас. Энэ тарвасны зураг цахим сүлжээнд цагагдсаны дараа дэлхий нийтээр шуугисан цаг саяхан. Мэдээж энэ нь энгийн тарвас боловч тариаланчид үр сүүлгахаас нь эхлээд дөрвөлжин торонд ургуулж хэвэнд оруулдаг юм байна.

Дөрвөлжин тарвас

16 Натто (Natto)

Харьцангуй орчин үеийнх боловч энэ хоол өдгөө Япон даяар хамгийн алдартай болжээ. Япончуудын ихэнх нь Наттод дуртай байдаг ч бас дургүй хүмүүс цөөнгүй. Натто нь жигнэж буй будаан дээр болгож хийдэг вандуй юм. Олон төрлийн амин дэм агуулагддаг учраас эмч нар энэ хоолыг идэхийг зөвлөдөг.

Натто (Natto)

17 Далайн усан үзэм

Түрс шиг харагддаг энэ жимс үнэндээ усан доор ургадаг. Далайн усан үзэм нь гүзээлгэнэ шиг амттайн дээр Япондоо тансаг хэрэглээнд тооцогддог.

Далайн усан үзэм

18 Унаги (Unagi)

Унаги нь хамгийн алдартай сушины төрөл юм. Харин үүнийг далайн могойгоор хийдэг гэдгийг мэддэг хүн ховор. Өдгөө унагиг барууны ихэнх зоогийн газарт хийдэг болсон.

Унаги (Unagi)

19 Торо (Toro)

Туна загасыг хүн бүр идэх дуртай. Мэдээж Японд тунагаар олон тооны зоог бэлтгэдэг. Тэдэн дундаас торо буюу цэнхэр сүүлтэй тунаны суши хамгийн үнэтэйд ордог.

Торо (Toro)

20 Акэби (Akebi)

Японд ургадаг хамгийн хачин жимс нь Акэби юм. Ийм жимс байдаг гэдгийг зарим япон хүн мэддэггүй. Акэбиг та гадилны төрөл гэвэл итгэх үү? Гэвч амт нь лууван эсвэл манжинтай төстэй аж. Энэ жимс мөн Шинэ Зеландад ургадаг ч ганцхан япончууд ургуулж сурчээ.

Акэби (Akebi)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()