Бидний сайн мэдэх түүхийн дурсгалт газруудын 100 жилийн өмнөх төрх

Сүүлийн 100 жил байтугай 10 жилийн хугацаанд дэлхий маш их өөрчлөгдсөн. Тэгвэл дэлхий нийтийн сэтгэлд хоногшсон барилга бүтээн байгууламжууд 100 жилийн өмнө хэрхэн харагддаг байсан бол? Дараах зургуудаас манай дэлхий ямар их өөчрлөгдсөнийг хараад та нэгийг бодох байх.

Бидний сайн мэдэх түүхийн дурсгалт газруудын 100 жилийн өмнөх төрх
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Эйфелийн цамхаг

Эйфелийн цамхгийн барилгын ажил 1889 онд дууссан. Анх Парисын худалдааны үзэсгэлэнд зориулан барьсан боловч дайны үед радио, цахилгаан дамжуулагч цамхаг болгон ашиглаж байжээ. Тэр цагаас хойш тус цамхаг нь Франц улсын бэлгэ тэмдэг болсон билээ.

Эйфелийн цамхаг

2 Таж Махал

Эхний зураг дээрээс та Таж Махалыг хараад бараг танихгүй болов уу. Хэдий энэ гайхамшигт бүтээлийг аль 1600 оны дундуур барьж босгосон ч XIX зууны сүүлээр Их Британийн вангийн төлөөлөгч шинэчлэхийг албатууддаа тушаажээ. Өдгөө Таж Махал нь дэлхийн долоон гайхамшгийн нэгд тооцогдож, жил бүр сая сая жуулчныг өөртөө татах болсон юм.

Таж Махал

3 Рашмор уул

Эхний зургийг 1938 онд Рашмор уулын бүтээн байгуулалтын ид үед авчээ. АНУ-ын хамгийн агуу гэгдэх дөрвөн Ерөнхийлөгчийн дурсгалт хөшөөний ажлыг 1927 онд эхэлж 1941 онд дуусгажээ. Ажилчид уулыг динамитаар тэсэлж, хөшөөний дүрсийг сийлэхэд бэлддэг байсан юм. Хэдий аюултай орчинд ажиллаж байсан ч бүтээн байгуулалтын явцад нэг ч хүний амь эрсдээгүй байна. Дөрвөн Ерөнхийлөгч тус бүрийн нүүрний урт 18 метр ажээ.

Рашмор уул

4 Таймс Скуэр

Эхэнд байгаа зургийг 1921 онд авчээ. Нью-Йорк хотын энэ хэсгийг яагаад Таймс Скуэр гэж нэрлэдэг юм бол гэж та гайхаж байсан уу? Анх 1905 онд энэ гудамжинд “Times” сонины төв оффис нүүж орсноор ийнхүү өвөрмөц нэршилтэй болсон түүхтэй. Харин 2007 онд тус сонины газар хотын өөр дүүрэг рүү нүүсэн юм. Өдгөө Таймс Скуэрт тус хотын хамгийн өндөр үнэтэй орон сууцнууд байрлах болжээ. Мөн олон тооны дэлгэц, зар сурталчилгааны орон зай болж өргөжсөн болохоор чухам энэ газарт л хотын оршин суугчид ирж шинэ оноо угтдаг болжээ.

Таймс Скуэр

5 Букингемийн ордон

Лондон хотод 1700-гаад оноос хойш Букингемийн ордны барилгын ажил явагдсан ч Дэлхийн II дайны үеэр нэлээд эвдэрч гэмтсэн. Өдөр шөнөгүй үргэлжилж байсан германчуудын бөмбөгдөлтөнд Букингемийн ордон хүртэл өртсөн. Эхний зураг дээр бөмбөгдөлтөнд өртсөн ордны зүүн хэсэгт байрлах хатан хаан Викториагийн хөшөө харагдаж байна.

Букингемийн ордон

6 Эрх чөлөөний хөшөө

Нью-Йорк хотын нүүр царай болсон Эрх чөлөөний хөшөө сүндэрлээд нэгэн зууны нүүрийг үзжээ. Эхний зураг дээр хөшөөний бамбар дээрээс хүмүүс хэрхэн ойр орчноо харж байгааг дүрсэлжээ. Тухайн үед Эрх чөлөөний хөшөөний бамбар дээр хүмүүс гарч болдог байсан ч одоо үед зөвхөн титэм дээр нь гарч, ойр хавийг нь харах боломжтой. Дашрамд дуулгахад, 1986 онд хөшөөний бамбарыг сольжээ.

Эрх чөлөөний хөшөө

7 Холливудын бичиг

Лос Анжелес хотын хамгийн алдартай газруудын нэг бол яах аргагүй "Hollywood" бичиг билээ. Гэхдээ анх энэ бичгийг сурталчилгааны зориулалттай байгуулсан гэнэ шүү. Тэр хавьд байдаг үл хөдлөх хөрөнгөө сурталчлахыг хүссэн, "Лос-Анжелес Таймс" сонины нийтлэгч Харри Чандлер (Harry Chandler) хэмээх эр дээрх самбарыг бүтээжээ. Анх “Hollywoodland” гэж тус бичгийг хийлгэж байсан ч 1949 онд Холливудын худалдаа аялал жуулчлалын газар "land" гэсэн хэсгийг нь авч хаясан гэдэг.

Холливудын бичиг

8 Сфинкс

Египетийн пирамид болон Сфинкисийг ойролцоогоор 3000 жилийн өмнө барьсан гэсэн тооцоо бий. Өдгөө энэ нь хүн төрөлхтний хамгийн аугаа бүтээлд тооцогддог, дэлхийн эртний долоон гайхамшгийн нэг билээ. Гэхдээ олон зуун жилийн өмнө энэ аугаа зүйл нь Сахарын элсэн цөлд дарагдаж, зөвхөн толгой нь л цухуйдаг байв. Анх 1817 онд анхны малтлагыг хийсэн бөгөөд хөшөөг цогцоор нь цөлийн элснээс гаргаж ирж чадаагүй юм. Хожим 1930- аад онд Египетийн археологич Сэлим Хассан (Selim Hassan) бүрэн ухаж гаргаж иржээ.

Сфинкс

9 "Голдэн гэйт" гүүр

Сан Франциско хотын зүрх нь болсон "Голдэн гэйт" гүүр сүндэрлээд зуун жил ч өнгөрөөгүй гэдэгт та итгэж байна уу. Эхний зургийг 1936 онд авсан бөгөөд гүүрний бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй харагдаж байна. Гүүр 1937 онд нээлтээ хийсэн юм. Тэр цагаас хойш Америкийн бас нэгэн онцлох бэлгэ тэмдэг болж чадсан.

"Голдэн гэйт" гүүр

10 Луврын музей

Францын Парис хотын түүхэн бахархалт газруудын нэг бол яах аргагүй Луврын музей билээ. Жил бүр ойролцоогоор есөн сая хүн музейг үзэхээр ирдэг гэсэн судалгаа байдаг. 1989 он хүртэл музейн шилэн пирамид байгаагүй ажээ. Хүмүүс тухайн үед пирамидыг эсэргүүцэж байсан ч өдгөө музейн нүүр царай болжээ.

Луврын музей

24
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()