Мадагаскарын арлын тухай бидний мэдэхгүй баримтууд

Мадагаскарын арлыг Лемурын өлгий нутаг гэж нэрлэдэг. Энэхүү арал дээр ирсэн хүмүүс нүд нь гэрэлтдэг өвөрмөц амьтныг хараад ихээхэн цочирддог гэнэ. Анх эрдэмтэн Карл Лини энэ амьтны шөнийн амьдралыг судалсан бөгөөд эртний ромчуудын амар амгалангаа олоогүй сүнснүүдийн талаарх домгийг санаж, Лемур гэх нэрийг тэдэнд өгчээ. Ингээд Мадагаскарын арлын талаарх сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Мадагаскарын арлын тухай бидний мэдэхгүй баримтууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Мадагаскар нь Энэтхэгээс тусгаарлагдаж үүссэн

135 сая жилийн өмнө Гондвана тив нь Энэтхэг, Мадагаскар, Антарктидыг Өмнөд Америк болон Африкаас тусгаарлаж хагарсан юм. Харин 88 сая жилийн өмнө Мадагаскар Энэтхэгээс тусгаарлагджээ. Удаан хугацааны турш алслагдмал байсан учир Мадагаскарт гайхалтай байгаль, ургамал, амьтны аймаг бий.

Мадагаскар нь Энэтхэгээс тусгаарлагдаж үүссэн

2 Франц, Арабын соёл иргэншлийн нэгээхэн хэсгийг Мадагаскар агуулдаг

Тус арал дээр МЭӨ 200-500 оны үед хүн төрөлхтөн суурьшиж эхэлсэн бөгөөд ихэнхдээ Зүүн Өмнөд Азийн арлуудаас ирж байсан юм. Тэд  их хэмжээний ой модыг хугалж, өөрсдийн уламжлалт ургамлыг тарьж ургуулахыг зорьдог байжээ.

VII болон IX зууны үед арал дээр Арабын худалдаачид ирэх болсон юм.  Арабчуудаас нутгийн зарим иргэд лалын шашин болон зарим соёл иргэншлийг нь өвлөн авсан байна. Зарим омгийнхон мусульманчуудын адилаар гахайн мах иддэггүй.

X-XI зууны үед Мадагаскарт Африк болон Энэтхэгийн худалдаачид ирэх болжээ. Энэтхэгчүүдийн ачаар арал дээр үхэр үржүүлж, тариа будаа тарих болсон юм. Харин францчуудаас тэд багет хэрхэн хийх арга, ванилийг өвлөсөн аж.

Франц, Арабын соёл иргэншлийн нэгээхэн хэсгийг Мадагаскар агуулдаг

3 Жоомнууд нь дуугарч, хархнууд нь бараг нэг метр орчим өндөр үсэрдэг

Мадагаскарын ургамал, амьтны аймгийн 90 орчим хувь нь энэ арал дээр оршдог.  Байгалийн зарим нэг нөхцөл байдлаас болж энэхүү газрыг найм дахь тив хэмээн нэрлэх нь ч бий. Үнэхээр зарим амьтад нь яг л өөр гаригийнх мэт  харагдана.

Жоомнууд нь дуугарч, хархнууд нь бараг нэг метр орчим өндөр үсэрдэг

Үүнээс гадна могой төдийгүй аварга том жоомнууд хүртэл чимээ гаргадаг байна. 33 см-ийн урттай аварга харх нь 91 см хүртэл өндөр үсрэх чадвартай гэнэ.

Мөн 12 см-ийн хэмжээтэй алтан утаст аалз хүртэл бий. Энэ төрлийн аалзны талаар 2000 он хүртэл хэн ч мэддэггүй байсан аж. Алтан утаст аалзны эмэгчин нь нэг метр гаруй урттай алтан тор сүлждэг. Энэхүү тор нь бат бөх учир гурван метрийн урттай алтан утас ээрч, өдгөө тэр нь музейд хадгалагддаг байна.

4 Тос түрхэхийн оронд эмэгтэйчүүд нүүрээ буддаг

Мадагаскарын зарим эмэгтэйчүүд нүүрэн дэрээ цагаан, шар будгаар хээ зурдаг. Энэхүү будгийг модны үртсээр хийдэг бөгөөд гоёл чимэглэлийн зориулалттайгаас гадна нүүрээ нар салхи, шавьжнаас хамгаалах зорилготой гэнэ. Үүнээс гадна нүүрний өнгийг сэргээж, толигор болгодог ажээ.

Тос түрхэхийн оронд эмэгтэйчүүд нүүрээ буддаг

5 Арал дээр усны үхэр, бар, анааш байхгүй

Энэхүү арал дээр улаан шар шувуу, игуан, олон төрлийн хамелеон, лемур болон бусад өвөрмөц амьтад амьдардаг. Харин оцон шувуу, усны үхэр, арслан, бар, тахь, анааш зэрэг амьтад байхгүй. Үүнээс гадна та заан, тэмээ, янгир, зээр, сармагчин зэргийг огт олж харахгүй.

Эдгээр амьтан байхгүй байгаа нь энэхүү арал олон жилийн турш алслагдмал байсантай холбоотой. Арал дээр байсан хамгийн том, цор ганц хөхтөн амьтан нь усны үхэр байсан ч аль хэдийнэ устаж үгүй болжээ.

Арал дээр усны үхэр, бар, анааш байхгүй

Мадагаскарт амьдардаг лемурын нэг төрөл, сифака

6 Мадагаскарын иргэд нас барагсадтай бүжиглэдэг

Мадагаскарын иргэдийн дийлэнх хувийг эзэлдэг малагас омгийнхон нэгэн аймшигтай уламжлалтай. Тэд 5-7 жил тутам нас барагсдаа булшнаас нь гаргаж шинэ торгоор ороогоод хамтдаа бүжиглэдэг гэнэ.  Энэ нь Фамадихан хэмээх уламжлал бөгөөд нас барагсдын сүнс нь ийнхүү бүжиглэсний дараа нөгөө ертөнцөд очдог хэмээн үздэг аж.

Энэ ёслолыг үйлдэхийн өмнө тухайн гэр бүлийнхэн нь цугладаг бөгөөд тэд хөгжилдөж, нас барагсдадаа зориулж архи болон мөнгө өгдөг байна.

Мадагаскарын иргэд нас барагсадтай бүжиглэдэг

7 Сөнөсөн тэнгис болон чулуун ой

Мадагаскарын байгаль тун гайхалтай бөгөөд алхам тутам өөрчлөгдөж байдаг. Арал дээр ширэнгэн ойгоор зугаалах боломжтой. Хөрс нь их хэмжээгээр латерит агуулсан учир зарим хэсэгтээ улаан харагддаг. Тиймээс заримдаа Мадагаскарыг “Агуу улаан арал” хэмээн нэрлэдэг юм байна.

Сөнөсөн тэнгис болон чулуун ой

Үүнээс гадна арал дээр Тритрива хэмээх тэнгис байдаг бөгөөд усан дотор нь ямар ч амьд биет байдаггүй учир “сөнөсөн тэнгис” гэж нэрлэдэг. Тритрива тэнгисийн ус маш тунгалгаас гадна хүний биед хоргүй хүхэр агуулагддаг байна.

Харин хажууханд нь байх Энэтхэгийн далайн эргийн Нуси-Бе арал дээр цагаан элс, дал модтой үзэсгэлэнт байгалийг харж болно.

Мадагаскарын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бол Цинжи-дю-Бемараха хэмээх чулуун ой юм.  Гэхдээ энэхүү чулуун ойгоор тусгай багаж хэрэгсэлгүйгээр аялах боломжгүй бөгөөд эрдэмтэд одоог хүртэл судалж амжаагүй байгаа гэнэ. Цинжи-дю-Бемарахад олон ургамал, өвөрмөц амьтад байдаг.

8 Ихэр хүүхэд төрөхийг азгүйд тооцдог

Арлын зүүн өмнөд хэсэгт байрлах иргэд ихэр хүүхэдтэй болсон тохиолдолд хүүхдээ авч үлдэж болдоггүй гэнэ. Учир нь тэд ихэр хүүхдийг ямар нэгэн азгүй зүйл дагуулна хэмээн үздэг аж. Тиймээс ихэр хүүхэд төрмөгц ойд хаядаг байна. Хэрвээ тухайн бүсгүй хүүхдүүдээ хаяхгүй бол түүнийг тосгоноос хөөх болно. Хэдийгээр одоо энэхүү журам мөрдөгдөхгүй байгаа ч зарим нэг тосгонд ийм уламжлал хэвээрээ гэсэн шүү. 

Жуулчдад зориулсан хориотой зүйл цөөнгүй байдгийн нэг нь нас барагсдын булш руу хуруугаараа зааж болохгүй.  Зөвхөн алгаа дэлгэж зааж болно.

Ихэр хүүхэд төрөхийг азгүйд тооцдог

9 Омог бүр өөрийн гэсэн уламжлалтай

Мадагаскарт нийт 18 төрлийн омог байдаг бөгөөд тэд бүгд өөр өөрийн гэсэн уламжлалтай. Фамадихана уламжлалыг бетсилео болон мерина омгийнхон л хэрэгжүүлдэг. Харин антадри омгийнхон нас барсан хүнийхээ бүх малыг идэж, гэрийг нь шатаадаг гэнэ. Энэ нь нас барагсдын сүнс хоргодохоос сэргийлсэн уламжлал аж.

Харин антемеро омгийн мусульманчууд одоог хүртэл ялам модны холтсыг ашиглаж гар аргаар цаас хийдэг байна. Антеморогийн цаасны үйлдвэрийг хүн бүр очиж сонирхож болно.

Омог бүр өөрийн гэсэн уламжлалтай

10 Зарим иргэдэд сонин худалдаж авах ч мөнгө байдаггүй

Мадагаскар дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг. Малагасчууд өдөрт дунджаар нэг долларын цалинтай ажилладаг бөгөөд тэдний 70 хувь нь өлсгөлөн явдаг гэнэ. Гэхдээ Мадагаскарын иргэд өөрийн байшинд гэхээсээ илүү тансаг авсанд их мөнгө зарцуулдаг. Энэ нь малагасчууд нас барагсад, өвөг дээдсээ ихээр хүндэтгэдгийн жишээ болж байгаа юм.

Зарим иргэдэд сонин худалдаж авах ч мөнгө байдаггүй

11 Мадагаскарын эрчүүд үхрийн нуруун дээр хэр удаан тогтож чадах эсэхээрээ өрсөлддөг

Зебу үхэр нь ихэнх иргэдийн хувьд ариун амьтан бөгөөд өдөр тутам төдийгүй чухал арга хэмжээний үед зугаа цэнгэлийн зорилгоор ашигладаг. Бара омгийн залуус өөрийн сүйт бүсгүйдээ хүч чадлаа харуулахын тулд гэрлэх санал тавихынхаа өмнө зебу үхэр хулгайлдаг байна. 

Харин сүүлийн үед өөрийн хүч чадлыг харуулах нэг арга нь зебу үхрийн нуруун дээр суугаад унахгүйгээр удаан хугацаанд тогтох явдал юм.

Мадагаскарын эрчүүд үхрийн нуруун дээр хэр удаан тогтож чадах эсэхээрээ өрсөлддөг

12 Хятадуудаас ч илүү будаа иддэг

Мадагаскарын нэг иргэн жилд 120 кг будаа иддэг бол хятадууд жилд 70 кг будаа хүнсэндээ хэрэглэдэг гэнэ. Будааг бүх төрлийн хоолтой хольж иддэг бөгөөд талхыг хүртэл орлуулдаг. Хэрвээ будаа нь түлэгдчихвэл өдөр болон оройн хоолны үеэр уух зориулалттай будааны шүүс хийхэд ашигладаг байна.

Мадагаскарчуудын хувьд оройн хоолонд урина гэдэг нь будаа идэхээр урьж байгаатай ижил зүйл юм.

Хятадуудаас ч илүү будаа иддэг

13 Нүүдлийн соёл иргэншил хадгалагдаж үлдсэн

Арлын баруун өмнөд хэсэгт байрлах микеа омгийнхон одоог хүртэл нүүдлийн соёл иргэншилтэй гэнэ. Микеачууд нутгийн иргэд болон гадны жуулчдаас зугтдаг учир тэднийг оршин суудаг гэдэгт итгэх хүн ховор. Микеачууд нүүдэллэх замдаа шаазан ваар, зөгийн бал гэх мэт зүйлсийг солилцоо хийхээр гаргаж тавьдаг гэнэ. Хэрвээ танд ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа бол та өөрт хэрэгцээт зүйлээ авч оронд нь ямар нэгэн зүйл өгөх хэрэгтэй шүү.

Нүүдлийн соёл иргэншил хадгалагдаж үлдсэн

Арал дээр ургадаг нэгэн ургамлаар хийсэн энэхүү гэзгийг тамхины оронд хэрэглэдэг.

Бонус: Индранил чулуугаар баялаг орон

1998 онд энэхүү арал дээрээс индранил чулуу олсон байна. Үүнээс хойш нутгийн иргэд уг чулууг идэвхтэй хайх болсон бөгөөд зарим иргэдийн хувьд үнэт чулуу олж борлуулах нь орлогын  эх үүсвэр болдог.

Бонус: Индранил чулуугаар баялаг орон

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()