Оддын cолиотой хувцаслалт

Холливудын одууд шуугиан тарьж, хүмүүсийг шоконд оруулах дуртай. Аль ч салбарын алдартнууд гэрэл гэгээтэй, тансаг хувцас гэхээсээ илүү сонин, содон, этгээд имиж бүрдүүлж байж анхаарлын төвд үлддэг болох нь батлагдсан үнэн. Томоохон арга хэмжээний улаан хивсний ёслолууд заримдаа хэн нь бусдыг хамгийн их гайхашруулж чадах вэ гэсэн өрсөлдөөн болж хувирдаг. Тиймээс бид тэдгээр эрээгүй алдартнуудын өмссөн хамгийн хачирхалтай даашинзуудын талаар түүвэрлэн хүргэж байна. 

Оддын  cолиотой хувцаслалт
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Цэцэгт даашинз

2013 онд "Met Gala" ёслолын үеэр Ким Кардашиан (Kim Kardashian)-ы өмссөн "Flower" буюу "цэцэг" нэртэй даашинзны хээ нь үнэхээр этгээд харагдаж байсныг олон хүн шүүмжилсэн юм. 

Цэцэгт даашинз

2 Аварга далайн од

Америкийн дуучин Грейс Жонс (Grace Jones) 2001 онд Каннын кино наадамд хүрэлцэн ирэхдээ аварга далайн одыг санагдуулам өмсгөлтэй ирсэн юм. 

Аварга далайн од

3 Хөнжлөн даашинз

2012 онд Чехийн супер модель Каролина Каркова (Karolina Kurkova) хөнжлөөр хийсэн даашинз өмссөн нь олон хүний анхаарлыг татаад зогсохгүй заримынх нь инээдийг хүргэжээ. 

Хөнжлөн даашинз

4 Улаан хунтай малгай

Дэлхий загварын ертөнцийн гол хүмүүсийн нэг болох "Vogue" сэтгүүлийн редактор Антони Длоус Россо (Anna Dello Russo) улаан хун бүхий малгай өмссөн нь тийм ч олон хүнд таалагдаагүй гэсэн. 

Улаан хунтай малгай

5 Хийлдэг гудас

"Met Gala" ёслолын үеэр дуучин Соланж Ноулз (Solange Knowles) "хийлдэг гудас" өмсөж иржээ гэж нэгэн загварын шүүмжлэгч хэлсэн юм. 

Хийлдэг гудас

6 Этгээд малгайтай жүжигчин

"Sex and the City" цуврал дууссаны дараа бид Сара Жессика Паркерыг (Sarah Jessica Parker) хамгийн хачирхалтай хувцас өмсдөгөөр нь мэдэх болсон. Харин энэ этгээд малгай нь жүжигчин бүсгүйн хамгийн содон хувцсанд зүй ёсоор тооцогдох байх. 

Этгээд малгайтай жүжигчин

7 Унтлагын халаад

Дуучин Рита Орта (Rita Ora) Европын "MTV Music Awards"-ын улаан хивсний ёслолын үеэр олныг гайхашруулж унтлагын халаад болон толгойн алчууртай гарч иржээ. 

Унтлагын халаад

8 Хэт содон хувцаслалт

Загвар өмсөгч Хелен Ласичан (Helen Lasichan) өнгөрсөн жил хачирхалтай хувцас өмссөн нь олныг гайхашруулсан байна. 

Хэт содон хувцаслалт

9 Содон Рошин Мерфи

Британийн дуучин Рошин Мерфи (Roshin Murphy) галзуу гэмээр этгээд урлагийн хувцаснуудаараа алдартай. Энэхүү гялалзсан даашинз түүний хамгийн содон хувцасны нэг юм.

Содон Рошин Мерфи

10 Хар хорхойг санагдуулам гоёл

Хачирхалтай даашинзны жагсаалтанд Леди Гага (Lady Gaga)-г оруулах нь зүйн хэрэг билээ. Энэ уран бүтээлчийн хамгийн этгээд "даашинз" нь энэ хар хорхойг санагдуулам өмсгөл юм.

Хар хорхойг санагдуулам гоёл

11 Царайгаа нуусан од

Дуучин Сиа (Sia) өөрийн царайг нуудгаараа алдартай. Тэрбээр өөрийн төрхийг нуухын тулд хачин цулгай өнгийн даашинз өмссөн нь харин ч олны анхаарлыг татсан юм. 

Царайгаа нуусан од

12 Супер баатрын нөмрөг

"Хаадын тоглоом" цувралын од Гвадолин Кристи (Guendolin Christi)  "Style Awards"-ын шагнал гардуулах ёслолын үеэр супер баатрын нөмрөгийг санагдуулам даашинзтай хүрэлцэн иржээ. 

Супер баатрын нөмрөг

13 Даашинзтай эр

Дуучин, жүжигчин Жаред Лето (Jared Leto) нэг бус удаа олны өмнө гялалзсан даашинзтай гарч ирж байсан.

Даашинзтай эр

14 Махан даашинз

2010 онд "Desperate Housewives" цувралын од Эва Лонгория (Eva Longoria) бол Европын "MTV Music Awards"-д "махан" даашинзтай ирсэн нь олны инээдийг хүргэсэн юм. 

Махан даашинз

15 Рианнагийн содон даашинз

Дуучин Рианна (Rihanna) үе үе Леди Гагагаас дутахааргүй хачин этгээд хувцас өмсөж олныг гайхашруулдаг билээ. 

Рианнагийн содон даашинз

13
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()