Сурталчилгаа (15)
Хаах

Байгалийн гамшгийн үед хийж болохгүй зүйлс

Аливаа гамшгийн үед хийж болохгүй гэдгийг нь баталсан ч зарим нэг аргуудыг хүмүүс  туршиж хэрэглэсээр байдаг. Жишээлбэл, хар салхины үед цонхоо нээх, газар хөдлөх үед хаалганы завсар зогсох гэх мэт. Хуурамч зөвлөгөөнүүд таны төдийгүй бусдын амь насанд аюул учруулж болох учраас та бүхэнд дараах баримтуудыг хүргэж байна.

Байгалийн гамшгийн үед хийж болохгүй зүйлс

1 Газар хөдлөх үед хаалганы завсар зогсох

Барилга байшин илүү чанартай баригдаж байх үед газар хөдлөлтөөс хамгаалж хаалганыхаа завсар зогсох хэрэгтэй гэсэн зөвлөгөөг хүн бүрт өгдөг байсан. Харин орчин үед энэ нь худал болох нь батлагдсан. Үүний оронд байшингаас аль болох түргэн гарах юм уу, ширээн доогуур орж биеэ хураах хэрэгтэй.

Газар хөдлөх үед хаалганы завсар зогсох

2 Хар салхины үед илүүдэл даралтыг тогтворжуулахын тулд цонхоо онгойлгох

Хүчтэй агаарын урсгалыг тогворжуулахын тулд гэрээ нэвт салхилуулах шаардлагатай гэж зарим хүмүүс үздэг. Энэ нь онолын хувьд зөв боловч бодит амьдрал дээр энэ арга үр дүнгээ өгсөн тохиолдол байхгүй. Дээрээс нь та хар салхины үеэр бүх цонхоо онгойлгох юм бол гаднаас хог шороо хийсэн орж ирээд зогсохгүй та ч өөрөө хийснэ.

Хар салхины үед илүүдэл даралтыг тогтворжуулахын тулд цонхоо онгойлгох

3 Хар салхи болохоос өмнө цонхоо лентээр наах

Хар салхины үеэр цонхыг хэрээслэсэн хэлбэрээр наах нь цонх хагарахгүй байх баталгаа биш. Энэ арга бөмбөгдөлтийн үед үр дүнгээ өгдөг ч хүчтэй салхи дэлбэрэлт шиг ганцхан секунд биш хэдэн минут эсвэл бүр цагийн турш үргэлжилдэг. Харин наалттай цонх тэр чигээрээ хийсч танд аюул учруулж мэднэ. Үүний оронд цонхоо модоор битүүмжлээрэй.

Хар салхи болохоос өмнө цонхоо лентээр наах

4 Хар салхины үеэр шуурч буй хэсгийн хаалга, цонхыг онгойлгох хэрэгтэй

Хүмүүс салхилж буй хэсгийн хаалга, цонхыг онгойлговол байшингийн дээвэр нурахгүй байх магадлалтай гэсэн худал ойлголтонд итгэдэг. Түрүүнд хэлсэнчлэн хар салхинаас үүссэн агаарын даралтыг ямар нэг цонх эсвэл хаалга нээгээд та өөрчилж чадахгүй.

Хар салхины үеэр шуурч буй хэсгийн хаалга, цонхыг онгойлгох хэрэгтэй

5 Гал гарах үед гэртээ байх

Австралид "гэртээ үлдэх" нэртэй бодлогыг дээхнэ үед хэрэглэдэг байв. Учир нь тухайн үед галаас дүрвэж яваад шатах магадлал өндөр байдаг тул гэртээ үлдээд гал унтраасан нь илүү үр дүнтэй гэж олон нийт үздэг байжээ. Гэвч орчин үед тусгай хэрэгсэлгүй бол гал унтраах гэж оролдох хэрэггүй, харин аль болох түргэн түймрийн голомтоос холдох хэрэгтэй гэж гал сөнөөгчид зөвлөдөг юм.

Гал гарах үед гэртээ байх

6 Хар салхитай таарсан тохиолдолд машинаасаа гараад жалга дотор орж хэвт

Хэрвээ та хар салхитай таарсан бол нэн түрүүнд нуугдах газар олох хэрэгтэй. Гэхдээ хүмүүс нуугдах газар гэхээр жалга юм уу, нүх гэж ойлгодог. Жалганд хэвтэх юм бол та салхинд хийссэн хог шороо төдийгүй том хэлтэрхийнүүдэд оногдох магадлалтай. Үүний оронд та аливаа нэг том барилга эсвэл машиндаа хоргодсон нь дээр. Хэрвээ та машиндаа хоргодохоор шийдсэн бол таны суудлын дэр хийсч ирэх хэлтэрхийнээс хамгаална гэдгийг санаарай.

Хар салхитай таарсан тохиолдолд машинаасаа гараад жалга дотор орж хэвт

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()