Сурталчилгаа (15)
Хаах

Гэрээ илүү саруулхан, загварлаг болгохоор шийдсэн бол дараах шийдлүүдээс санаа аваарай!

2018-08-14, 12:49
6,544

Жижиг талбайтай байраа хэрхэн орчин үеийн интерьер загвараар, аятайхан тохижуулах вэ гэдэг дээр олон хүн толгойгоо өвтгөдөг. Үнэндээ хүмүүс байрныхаа нийт талбайн 50 хувийг л гүйцэд ашиглаж чаддаг ажээ. Ялангуяа хэрэгтэй хэрэггүй зүйлс өрж тавьдгаас гадна өрөөндөө зохицоогүй тавилгаар дүүргэдэг байна. Хэрвээ та байраа илүү саруулхан бөгөөд орчин үеийн загвартай болгохоор шийдсэн ч юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол  дараах мэдээлэлтэй танилцана уу.

Гэрээ илүү саруулхан, загварлаг болгохоор шийдсэн бол дараах шийдлүүдээс санаа аваарай!

1 Саруулхан талбай

Нэг өрөө байрыг саруулхан харагдуулахыг хүсэж байвал цагаан өнгийг обой, тавилга түлхүү хэрэглэж тасалгаа бүрийг шилээр тусгаарлаарай. 

Цагаан дээрээ ягаан, ногоон зэрэг гэгээлэг өнгө нэмж өгөөрэй.

Саруулхан талбай

Мөн толь ашиглаж тасалгааг илүү том харагдуулж болно.

2 Залуучуудад зориулсан шийдэл

Сүүлийн үед залуу гэр бүлүүд зай талбай багатай байранд ихэвчлэн амьдрах болсон. Ийм нөхцөлд илүү сонгодог хэв маягийг гэртээ суулгаж өгвөл илүү тав тухтай санагдах болно. 

Өмнөхтэй адил цагаан өнгийг голчлох хэрэгтэй

Залуучуудад зориулсан шийдэл

Дотоод засалдаа хуучны гэмээр төрхийг шингээж өгөөрэй.

Аль болох олон буйдан байвал зүгээр.

3 Нэг өрөөг хоёр өрөө болгох

Хэрвээ танай нэг өрөө байр хангалттай зайтай бол ухаалгаар хоёр өрөөтэй болгох арга бий. Ингэхийн тулд заавал том засвар хийх шаардлагагүй, харин аль болох жижиг тавилга аваад ор тавьсан хэсгээ жижиг тасалгаа болгоход л хангалттай. 

Тасалгаагаа шилээр хийсэн ч болно.

Нэг өрөөг хоёр өрөө болгох

Аль болох цөөн бөгөөд жижиг тавилга тавиарай.

Бас гал тогоо, зочны өрөөгөө тусгаарлаарай.

Эсвэл энгийн шүүгээ шиг тасалгаа гаргаж болно.

Орон зайгаа сайн мэдэрч чадвал хэчнээн ч тасалгаатай байж болно

4 Хүүхэдтэй гэр бүлд зориулав

Хэрвээ та хүүхэдтэй бол ганцхан түүнд зориулсан орон зайг бий болгох тал дээр анхаараарай. Үүнд олон үүрэг гүйцэтгэдэг тавилга хамгийн чухал. Одоо үед тийм тавилгыг хүссэн өнгө загвараар захиалах боломжтой болсон. 

Мэдээж хүүхдэдээ зориулсан тасалгаа гаргаж болно

Хүүхэдтэй гэр бүлд зориулав

Хамгийн түгээмэл шийдэл бол энгийн унтлагын өрөө

20
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()