Сурталчилгаа (15)
Хаах

Эртний ромчуудын тухай хачирхалтай баримтууд

2018-08-15, 16:06
6,157

Эртний ромчууд түүхээ маш нягт нямбай бичиж үлдээсэн гэдгээрээ алдартай. Дэлхийн түүх, барууны түүхийн ном, интернэтээс та Ромын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Гэвч зарим сонирхолтой түүхэн баримтуудыг та ном сурах бичиг, ер хаанаас ч олж мэдэж чадахгүй нь хачирхалтай. Тэгвэл бид бүхний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй дараах баримтыг танд хүргэе.  

Эртний ромчуудын тухай хачирхалтай баримтууд

1 Ромын ирээдүйг зөгнөсөн номнуудыг чандлан нууцалдаг байжээ

Ромын эзэнт гүрэн болоод ард иргэдийнх нь ирээдүйг зөгнөн эртний грек хэлээр бичсэн номнуудыг олноос нууцалдаг байсан бөгөөд үүнийг зөвхөн хамгийн чадварлаг хэлмэрчид л тайлж унших боломжтой байсан гэдэг.

Домогт өгүүлснээр Ром улсыг Этрускийн хаанууд захирдаг байх үед Тарквин хаан дээр нэгэн настай эмэгтэй ирж есөн ширхэг номыг маш өндөр үнээр худалдах авах санал тавьжээ. Харин хаан энэ саналыг нь хүлээж аваагүй аж. 

Гэтэл эмэгтэй гурван номоо шатаачихаад үлдсэн зургааг нь мөн л ижил үнээр санал болгож. Хаан дахиад л татгалзсан байна. Гэхдээ энэ удаа тэр номонд юу бичсэн талаар сонирхож эхэлжээ.

Харин эмэгтэй дахин гурвыг нь шатаасан тул хаан даруй үлдсэн номнуудыг авсан байна. Номыг нээж үзтэл Ромын эзэнт гүрний мөхөл, сэргэлтийн талаар зөгнөн бичсэн байжээ. Энэ эмэгтэйг олон хүн Тройгийн мөхлийг зөгнөсөн зөнч хэмээн итгэдэг. Энэ өдрөөс эхлээд тэдгээр номыг нууцалж, өндөр хамгаалалтанд авчээ. 

Ромын ирээдүйг зөгнөсөн номнуудыг чандлан нууцалдаг байжээ

2 Крассусын удирдсан галын бригад авлигад идэгдсэн байв

Ромын анхны гурвал нь Юлий Цезарь, Гней Помпей, Маркус Крассус нарын хүчирхэг хүмүүсээс бүрдэж байв. Цезарь болон Помпейн алдар суугаас болж Крассусын нэр хүнд ч өссөн юм. Гэвч үнэндээ Крассус бол садар самуун явдалтай, харгис хэрцгий хүн байсан гэдэг.

Түүний талаарх бас нэгэн сонирхолтой түүх бол түүний удирдсан галын бригад авлигал, хээл хахуульд идэгдсэн явдал юм. Хэн нэгний гэр орон юу ч үгүй шатаж байхад яаралтай очих албан ангигүй бол үүний хэрэг юу билээ?

Харин галаа даруй унтраалгахын тулд эзэд нь эд хөрөнгө, байшингаа Красусст хямдхан зарах, эсвэл мөнгөн хахууль өгөхөөс өөр аргагүй болдог байжээ. Эзэн нь ам өчгөө өгсөн хойно л тэд галыг унтрааж эхэлдэг байсан гэнэ.   

Крассусын удирдсан галын бригад авлигад идэгдсэн байв

3 Мафи шиг ажилладаг татвар хураагчид

МЭӨ II зууны үед Ромын татвар хураагчид өнөөгийн алдартай бизнес эрхлэгчид шиг дэлхийд ноёлж байв. Дөнгөж эзлэгдсэн хот мужуудад очин татвар ногдуулж, ядуу ард иргэдээс өнгөтэй өөдтэй бүхнийг нь хураан авч, улам бүр ядуу тарчиг амьдралд түлхэж байлаа.

Харин хурааж авсан эд хөрөнгөнийхөө тусламжтайгаар тэд худалдаачид, банкийг хүртэл хянадаг болов. Тэд дэргэдээ хүчирхэг армитай байсан тул түүгээрээ далайлган тариаланчдаас 10 хувийн татвар хураан авдаг байжээ. Үүний ихэнхийг Ромын Засгийн газар халаасалдаг тул төр засгаас тэдний энэхүү хууль бус үйлдлийг төдийлөн тоодоггүй, харин ч өөгшүүлдэг байсан гэнэ. 

Мафи шиг ажилладаг татвар хураагчид

4 Эмэгтэйчүүдэд зориулсан зан үйлийг бусниулсан эр

Эртний Ромд жил бүрийн арванхоёрдугаар сард эмэгтэйчүүд нэг дор цугларч, агуу их Дарь эхийн баярыг тэмдэглэн тусгай зан үйл хийдэг байжээ. Энэ баярын үеэр эрэгтэй хүн байтугай эрэгтэй хүний хөшөө дурсгалыг ч нууж далдалсан байх ёстой. 

Харин Клодиус Фалчер гэгч залуу лимбэчин эмэгтэйн дүрд хувирч, уг зан үйлд оролцжээ. Мэдээж хэний ч танихгүй лимбэчин охин гэнэт гараад ирсэн нь эмэгтэйчүүдэд сэжигтэй санагдсан байна. 

Түүнийг шалгаахад эрэгтэй хүний бүдүүн хоолойгоор хариулсан байна. Зан үйлийг хойшлуулсан бөгөөд Клодиусыг харин шүүх хурлаар авч хэлэлцжээ. 

Эмэгтэйчүүдэд зориулсан зан үйлийг бусниулсан эр

5 Митридат хаан хорны дархлаатай байв

Понтусын VI Митридат хаан Ромын эзэнт гүрний түүхэнд маш их нөлөө үзүүлсэн хүн юм. Ганнибал Баркатай эн зэрэгцэхүйц нэгэн байсан тэрээр Ромын эзэнт гүрэнд маш том аюул заналхийлэл учруулж байв. 

Багад нь ээж нь түүнийг хавчиж, гадуурхдаг байсан тул ойд амьдарч байжээ. Долоон жилийг ойд өнгөрүүлэхдээ зэрлэг араатан амьтадтай тулалдаж, буга агнан хоолоо залгуулж байсан гэнэ. Мөн хортой зүйл идсээр байгаад хорноос дархлаатай болчихсон байж. 

Харамсалтай нь түүний энэхүү онцгой чадвар харин ч бүр хэрцгийгээр үхэх шалтгаан болжээ. Митридат хаан өөрийн хамгийн итгэлтэй хамгаалагчдаа сэлмээр өөрийг нь алахыг гуйсан гэдэг. 

Митридат хаан хорны дархлаатай байв

6 Сергиус Оратагийн зохион бүтээсэн гайхамшиг

Эрт дээр үед ядуусаас "зугтах"-ын тулд баячууд өөрсдийн гэсэн хотхонд амьдардаг байжээ. Ромын баячуудын хувьд Футеоли хотхонд байшин худалдан авч амьдардаг байсан бөгөөд ядуу тарчиг амьдралтай хүмүүс хөл тавих ч эрхгүй байлаа.

Уг хотхонд амьдардаг баячуудад үйлчилдэг Сергиус Ората гэх эр хамгийн амттай хясааг бэлтгэдэг байснаас гадна орчин үеийн соёл иргэншлийн нэг том  илэрхийлэл болсон шүршүүрийг зохион бүтээснээрээ алдартай. 

"Hanging bath" буюу өлгөөтэй шүршүүр гэж орчуулсныг судлаачид оновчтой эсэхэд нь одоо хэр нь эргэлздэг. Зарим нь үүнийг халуун шүршүүр гэж үздэг бол зарим нь харин газар доорх төвийн халаалтын систем байсан гэж үздэг.

Сергиус Оратагийн зохион бүтээсэн гайхамшиг

7 Калигула өөрийн морио сенатын гишүүнээр томилжээ

Түүхчдийн үзэж буйгаар Калигула хаан өөрийн морь Инкитатустаа маш их хайртай байсан төдийгүй бүр Сенатын гишүүнээр томилох хэмжээний хүндлэл үзүүлдэг байжээ.  

Ихэнх судлаачид үүнийг тухайн үеийн сенатуудыг доромжлох гэсэн утгаар ийнхүү аашилсан гэж үздэг. Калигула богино хаанчлалынхаа хугацаанд Ромын сенатуудтай дайсагнасан байдалтай байсан бөгөөд тэдний ажлыг амьтан хүртэл хийж чадна гэдгийг ойлгуулах гэсэн нь энэ ажээ. 

Калигула өөрийн морио сенатын гишүүнээр томилжээ

8 Ромчууд ямар бурхад тахин шүтдэг байсан гээч?

Стеркулиус нь тарианы бууц, бордооны бурхан юм. Энэ нь эртний ромчуудын итгэж шүтэж ирсэн олон мянган бурхны нэг бөгөөд үүнд нь бохирын хоолойны бурхан Клоакина болон жорлонгийн бурхан Крепитус зэрэг ч багтана. Ромын гол бохир зайлуулах шугамыг Клоакина гэдэг бөгөөд сүүлдээ Клоака Максима гэх нэрээр нь хүмүүс мэдэх болсон. 

Клоакина бурхныг ромчууд цэвэр ариун байдлыг бэлгэдсэн, гэрлэсэн хосуудын бэлгийн амьдралыг хамгаалагч хэмээн үзэж, шүтэн дээдлэхийн зэрэгцээ түүхийн ном зохиол олон зүйл дээр дурдагдсан байдаг.  

Ромчууд ямар бурхад тахин шүтдэг байсан гээч?

9 Хүнийг хордуулж хороодог байжээ

Ромын эртний ном зохиолд хүнд хор өгч хороосон тухай сэдэв нэлээдгүй дурдагдсан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг эртний Ромд түгээмэл гардаг байжээ. 

Харин өвчнөөр нас барсан нэр алдартай хүмүүс хордож үхсэн байх магадлалтай талаар нэгэн боол Ромын эрх баригчдад уламжилсны дагуу бүх эмч домч нарыг шалгасан юм байна. Тэгтэл эмч нар ерөндөг гаргаж авах нэрийдлээр хор найруулж өвчтөнүүддээ өгдөг байсан нь тогтоогджээ. Тэд бүгд эмэгтэйчүүд байсан бөгөөд энэ хэрэгт 20 эмч холбогдсон аж. 

Тэднийг эрх баригчид хэрхэн шийтгэхээ ярилцаад өөрсдийнхөө бэлтгэсэн ерөндөгийг уухыг шаардсан байна. Ингээд тэд бүгд хордож үхжээ. 170 гаруй хүн энэ хэрэгт холбоотой байсныг тогтоосон гэдэг. Гэхдээ зарим хүн тэднийг хорноос бус, тахлаас болж үхсэн гэж маргадаг. Тэдгээр эмэгтэйчүүд юуны учир тийм зүйл хийсэн нь тодорхойгүй байдаг учраас түүхэн баримт дээр энэ талаар ямар нэгэн зүйл тэмдэглэгдэж үлдээгүй юм. 

Хүнийг хордуулж хороодог байжээ

10 Ромыг хүйсээ солиулсан хаан удирдаж байсан

Ромын удирдагч Элагабалусын талаар түүхчид маш сайн мэддэг ч ихэнх хүн хэзээ ч түүний талаар сонсож байгаагүй гэдэг. 

Элагабалусын талаар түүхэн баримтууд дээр цөөнгүй дурдсан байдаг. Санваартнууд шашны ёс уламжлалын улмаас түүнийг зассан бөгөөд бэлэг эрхтэн нь түүний гэм нүглийг цайруулна гэж үзсэн байна. Өөрөө ч үүнд дуртай байсан гэх яриа бас бий. 

Өнөөгийн түүхчид түүнийг хүйсээ солиулахыг хүсдэг нэгэн байж хэмээн тодорхойлдог. Ромын арми түүнийг дэмждэг байсан ч Сенатын гишүүд жигшин дургүйцдэг байжээ. Эцэст нь түүнийг хороож, шарилыг нь гудамжаар чирч, Тибр гол руу шидсэн байдаг. 

Ромыг хүйсээ солиулсан хаан удирдаж байсан

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()