Өнөө цагийн оддын хэтэрсэн тансаглал

2018-08-14, 18:10
6,741

Олны нүдэн дээр дэлгээтэй ном мэт амьдардаг хүмүүс бол мэдээж хэрэг дэлхийн алдартай одууд билээ. Шүтэн бишрэгчид нь тэдний өмссөн зүүсэн, үйл хөдлөлөөс өгсүүлээд гэр бүл, хувийн амьдралыг нь хүртэл мэдэхийг хүсдэг шүү дээ. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөнд, алс хол амьдарч байгаа эсэхээс үл хамааран хайртай жүжигчнийхээ талаар илүү их зүйл мэдэх хүслийг нь интернэт бидэнд бүрдүүлж өгсөн. Ингээд танд оддын гайхалтай амьдралыг илчлэх дараах 25 баримтыг хүргэж байна.    

Өнөө цагийн оддын хэтэрсэн тансаглал
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Зөвхөн өөрсдөд нь зориулж урласан хувцсыг өмсөх

Блейк Лайвли (Blake Lively) бол Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр энэ оны эхээр "Met Gala" ёслолын арга хэмжээн дээр өмссөн тансаг даашинзаараа олны нүдийг хужирласан юм. Гэхдээ урлахад хэдэн сар шаардагдсан уг даашинзаар хэдхэн цаг гоёчихоод дахиад өмсдөггүй нь одуудын хувьд энгийн л зүйл.

Зөвхөн өөрсдөд нь зориулж урласан хувцсыг өмсөх

2 Хүүхэд төрүүлснийхээ дараа тансаг бэлэг авах

Кайли Женнер (Kylie Jenner) мэдээж тансаг амьдардаг бүсгүйчүүдийн нэг. Харин түүнийг Стормигоо төрүүлснийх нь дараа ойр дотных нь хүмүүс тансаг бэлгээр түүнийг "булсан" байна. Тухайлбал, Трэвис Скотт (Travis Scott) Кайлид 1.4 сая ам.долларын үнэтэй "Ferrari" бэлгэнд өгчээ.

Хүүхэд төрүүлснийхээ дараа тансаг бэлэг авах

3 Тэд маш их өртөгтэй хурим зохион байгуулдаг

Хуримаа хэзээ ч мартагдашгүй хийхийг хүн бүр л хүсдэг. Харин одуудын хувьд энэ нь тэнгэрт тулсан үнэтэй байх эсэх нь огт хамаагүй юм. ОХУ-ын олигарх Валери Коган ач охин Ирине Коганыхаа хуримд 3.5 сая евро зарцуулсан төдийгүй Мэрайя Кэри (Mariah Carey), Элтон Жон (Elton John) нарыг урилгаар авчирч дуулуулсан байна. 

Тэд маш их өртөгтэй хурим зохион байгуулдаг

4 Инстаграмдаа пост оруулаад л нэг сая ам доллар авдаг

Зар сурталчилгаагаар одууд ихэнх ашгаа олдог. Тухайлбал, Кайли Женнер (Kylie Jenner)-ийн инстаграмын нэг пост нь нэг сая ам.доллараар үнэлэгддэг юм. Түүний нэр хүндээс гадна 100 сая гаруй дагагчтай нь ийм өндөр үнэлгээтэй болох  шалтгаан нь аж.  

Инстаграмдаа пост оруулаад л нэг сая ам доллар авдаг

5 Хувийн хөлөг онгоцон дээрээ амрах

Урин дулаан цагт наран шарлагын газарт амрах сайхан. Гэхдээ танд мөнгө нь байгаа бол олон хүн бужигнасан хөл хөдөлгөөн ихтэй далайн эрэгт очихыг та лав хүсэхгүй байх. Тиймээс ихэнх одууд хувийн  онгоц хөлөглөн, далайд тансаг гэгч нь амардаг юм. 

Хувийн хөлөг онгоцон дээрээ амрах

6 Хамгийн гайхалтай болзоог хийж болно

Одууд ямар нэгэн зүйл авахыг хүсвэл түүнийгээ заавал өөрийн болгож байж санаа амардаг. Америкийн алдарт теннисчин Серена Уильямс (Serena Williams) болон түүний нөхөр Алексис Оханиан (Alexis Ohanian) нар хамгийн гайхалтай хосуудын нэг. Нэг өдөр Серенаг итали хоол идмээр гэхийг сонссон Алексис шууд л Венец рүү эхнэрээ авч ниссэн байна. 

Хамгийн гайхалтай болзоог хийж болно

7 Алдартай тогооч нар тэдний гэрт нь ирж хоол хийж өгдөг

"Black Card Entertainment" үйлчилгээнд ихэнх одууд нэгдсэн байдаг. Учир нь одуудын захиалгаар хамгийн алдартай тогооч нар гэрт нь очиж хоолыг нь хийж өгдөг  байна. Энэ нь мэдээж маш өндөр үнэтэй үйлчилгээ бөгөөд дан ганц гишүүнчлэлийн эрх нь л 50 мянган евро байдаг юм.

Алдартай тогооч нар тэдний гэрт нь ирж хоол хийж өгдөг

8 Тэд найз нөхөд гэр бүлийнхнийгээ ч эрхлүүлдэг

Хар амиа боддог, бусдад огт тусалдаггүй алдартнууд цөөнгүй байдаг ч Дуэйн Жонсон (Dwayne Johnson) шиг одууд ч олон бий. Тэрээр саяхан өөрийн үеэлдээ шинэхэн машин авч өгч байсан билээ. 

Тэд найз нөхөд гэр бүлийнхнийгээ ч эрхлүүлдэг

9 Хувийн арал дээрээ амарч болно

Өөрийнх нь хувийн арал байхад олон мянган хүн хөлхсөн далайн эрэгт яах гэж очно гэж? Селин Дион (Celine Dion),  Жонни Депп (Johnny Depp), Мел Гибсон (Mel Gibson) зэрэг одууд өөрсдийн гэсэн хувийн аралтай. 

Хувийн арал дээрээ амарч болно

10 Тэд тоглоомын төв, паркийг бүхлээр нь түрээсэлж авах чадвартай

Тоглоомын төв, паркт хүүхдүүдээ тоглуулахын тулд заримдаа маш урт дараалалд зогсох хэрэгтэй болдог. Гэхдээ хэрэв танд маш их хэмжээний мөнгө байгаа бол энэ асуудлыг яг л Кайли шиг шийдэж болно. Трэвис Скотт өмнө нь нэг ч удаа тоглоомын төвд очиж байгаагүй гэдгийг дуулсан Кайли зөвхөн түүнд зориулж нэг удаа паркийг бүхлээр нь түрээсэлж байжээ.

Тэд тоглоомын төв, паркийг бүхлээр нь түрээсэлж авах чадвартай

11 Олон саяын үнэтэй үнэт эдлэл зүүдэг

Одууд зөвхөн гадаад үзэмжиндээ л гэхэд олон сая ам.доллар зарцуулдаг. Харин тэдний өмсөж, зүүж, эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг нэмбэл санаанд ч багтамгүй өндөр тоо гарах нь мэдээж. Дараах зураг дээр АНУ-ын кино жүжигчин Сальма Хайек (Salma Hayek) "Golden Globes" арга хэмжээнд таван сая ам.долларын үнэтэй хүзүүний зүүлт зүүсэн байна. 

Олон саяын үнэтэй үнэт эдлэл зүүдэг

12 Олон нийтийн арга хэмжээнд тусгай хүндлэл хүртдэг

Олны танил байх нь өөрт нь маш олон давуу талыг авчирдаг талаар АНУ-ын жүжигчин Фрэн Дрешер (Fran Drescher) хэлж байсан. Тодруулбал, аливаа тоглолтын хамгийн дээд зэрэглэлийн суудал, ресторанд хамгийн тансаг ширээ, спортын тэмцээнд онцгой зочдын суудалд тэд суудаг байна. 

Олон нийтийн арга хэмжээнд тусгай хүндлэл хүртдэг

13 Амралтын газар барихад 100 сая ам.доллар зарцуулдаг

Австралийн томоохон компаниудын вэбсайт хөгжүүлэлт дээр ажилладаг "Walker" корпорацийн захирал Ланг Уолкер (Lang Walker)-ийн нийт хөрөнгийг 2.3 тэрбум хэмээн "Forbes" сэтгүүл мэдээлж байсан. 2.3 тэрбумын хөрөнгөтэй эрхэмд 100 сая ам.доллараар амралтын газар барих нь тийм ч хэцүү шийдвэр байгаагүй юм. Яг үнэндээ уг төсөлд Ланг Уолкер 10 саяыг төсөвлөсөн байжээ. 

Амралтын газар барихад 100 сая ам.доллар зарцуулдаг

14 Тэд тансаг машины цуглуулгатай

Өөрсдийн хөрөнгө мөнгөө тансаг спорт машинуудад үрдэг маш олон алдартан байдаг. Үүний нэг жишээ нь АНУ-ын мэргэжлийн боксын тамирчин Флойд Мейведер (Floyd Mayweather)-ийг дурдаж болно. Тэрээр өөрийн цуглуулгаа инстаграм хаягаараа харуулах дуртай.

Тэд тансаг машины цуглуулгатай

15 Арын албанд нь маш олон хүн ажилладаг

Жонни Депп аливаа үйл ажиллагаанд оролцохдоо арын албандаа 40 гаруй хүн авч явдаг байна. Ингэснээрээ алдарт жүжигчин сар бүр нийтдээ 300 мянган ам.долларыг тэдэнд цалин болгон өгдөг аж. 

Арын албанд нь маш олон хүн ажилладаг

16 Тэд алдартай тамирчидтай уулзах боломжтой

Хэрэв та ямар нэг спортыг шимтэн сонирхдог бол шүтдэг тамирчинтайгаа уулзахыг мэдээж мөрөөддөг байх. Тэгвэл олны танил алдартнуудад ийм боломж нээлттэй аж. АНУ-ын жүжигчин, продюсер Марк Уолберг (Mark Wahlberg) америк хөлбөмбөгийн "New England Patriots" багийн үнэнч хөгжөөн дэмжигч юм. Тиймдээ ч тэднийг ялах үед тоглогчдод баяр хүргэж байгааг та харж байна. 

Тэд алдартай тамирчидтай уулзах боломжтой

17 Төрсөн өдрийн галзуу үдэшлэг зохиох

Алдартнууд мэдээж хамгийн солиотой, галзуу үдэшлэгийг зохиохыг хүсдэг. Харин тэр үдэшлэг нь өөрсдийнх нь төрсөн өдөр бол асуудал бүр ч өргөн хүрээнд яригдана. 

Төрсөн өдрийн галзуу үдэшлэг зохиох

18 Тэдний гэрлэх санал нь тансаг

Канье Уэст (Kanye West) Ким Кардашиан (Kim Kardashian)-д гэрлэх санал тавихдаа "San Francisco Giants" бейсболын багийн цэнгэлдэхийг бүхлээр нь түрээсэлж, 50 хөгжимчинтэй оркестр хөлсөлж байсан билээ. 

Тэдний гэрлэх санал нь тансаг

19 Хувийн онгоцтой дуучин

Дуучин Ариана Грандэ (Ariana Grande) сүүлийн үед дэлхий дахиныг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо байлдан дагуулах болсон билээ. Тэрээр хэдхэн жилийн хугацаанд баян болсон бөгөөд аль хэдийнэ хувийн онгоцтой болж амжсан байна.  

Хувийн онгоцтой дуучин

20 Олон харштай жүжигчин Том Круз

“Биелэгдэшгүй даалгавар” цуврал киноны гол дүрийн баатар, Холливудын алдарт жүжигчин Том Круз (Tom Cruise) маш тансаг амьдралтай нэгэн юм. Жүжигчин маань дор хаяж дөрвөн том харштай бөгөөд үе үе шинэ байшин худалдаж авдаг хоббитой ажээ.

Олон харштай жүжигчин Том Круз

21 Тэд хамгийн дээд зэрэглэлийн үдэшлэг, цэнгүүнд уригддаг

Жил бүр одуудад зориулсан маш тансаг, дээд зэрэглэлийн цэнгүүн, баяр наадам зохиогддог. Энгийн хүний хэзээ ч төсөөлшгүй энэ арга хэмжээнд алдартнууд урилгаар оролцдог юм. Үүнээс гадна дэлхийн хэмжээний хаад язгууртнууд баяр ёслолдоо тэднийг урьдаг. Тухайлбал, 2018 онд Английн ханхүү Харри (Prince Harry)-гийн гэрлэх ёслолын арга хэмжээнд маш олон одууд уригдсанаас алдарт хөтлөгч Опра Уинфри (Oprah Winfrey) хүрэлцэн ирснийг та харж байна. 

Тэд хамгийн дээд зэрэглэлийн үдэшлэг, цэнгүүнд уригддаг

22 Тэдний амралт бусдаас онцгой

Холливудын сайхан хосын нэг Жон Красински (John Krasinski) болон жүжигчин Эмили Блант (Emily Blun) нар хоёр хүүхдийн хамтаар энэ жил Хавайд амарчээ. Тэд хамгийн үнэтэй зочид буудалд бууж, романтик оройн зоогонд орсон байна.

Тэдний амралт бусдаас онцгой

23 Тэдэнд чадварлаг дасгалжуулагчид тусалдаг

Ихэнх хүн бялдаржуулах төвд цаг авч үйлчлүүлдэг. Заримдаа хичээлээ тасална, заримдаа огт үр дүнгүй дасгал хийсээр өдрийг өнгөрөөдөг. Харин одуудын хувьд энэ нь өөр асуудал. Тэдэнд хувийн дасгалжуулагч бий. Тухайлбал “Riverdale” цуврал киноны гол дүрийн жүжигчин Маделайн Петч (Madelaine Petsch) хувийн дасгалжуулагчийнхаа тусламжтайгаар биеийн илүүдэл жингээ хурдан хугацаанд хаясан байна.

Тэдэнд чадварлаг дасгалжуулагчид тусалдаг

24 Хамгийн сайн найзууд нь ч мөн одууд

Хүнийг найзаар нь шинж гэдэг үг байдаг шүү дээ. Тэгвэл  одууд өөртэйгээ адил одуудтай найзалж нөхөрлөх нь түгээмэл. Тухайлбал дуучин Тэйлор Свифт (Taylor Swift), Селена Гомез (Selena Gomez) нар зүү орох зайгүй сайн найзууд гэдгийг хүн бүр мэддэг. Алдартай найзтай байх үнэхээр хөгжилтэй байх даа?

Хамгийн сайн найзууд нь ч мөн одууд

25 Тэдэнд шилдгийн шилдгүүд тусалдаг

Хэрвээ та жүжигчин болохыг хүсвэл мэдээж жүжгийн хичээлд суух хэрэгтэй. Харин одуудын хувьд тэдэнд хамгийн шилдэг хүмүүс зааж  зөвлөн, багшлах боломжтой юм. Хэрвээ алдарт теннисчин Серена Уилльямс (Serena Williams) жүжигчин болохыг хүсвэл хамгийн чадварлаг нэгэнд мөнгө төлөөд л зорилгодоо хүрч болно.  

Тэдэнд шилдгийн шилдгүүд тусалдаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()