Инстаграмын модель олон нийтийн сүлжээнд шуугиан тарилаа

Америкийн загвар өмсөгч Деми Роуз (Demi Rose)-ын Испанийн Ибиза арал дээр авахуулсан зургууд цахим ертөнцөд шуугиан тариад байна. 23 настай модель бүсгүй инстаграм хуудсандаа 7.3 сая дагагчтай гэхээр түүнийг хэр нэр нөлөөтэй  болохыг нь илтгэж буй. Деми Роузыг дараагийн Ким Кардашиан (Kim Kardashian) гэж нэрлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Инстаграмын модель олон нийтийн сүлжээнд шуугиан тарилаа
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Түүнийг эрчүүд төдийгүй бүсгүйчүүд ч шүтэн бишрэх болжээ. Учир нь Демиг ямар ч мэс ажилбар хийлгээгүй, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй гэдгээр нь бахархдаг юм.

"Биеийн галбираа хэрхэн хадгалдаг вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултанд  Деми Роуз "Би үргэлж хоолны дэглэм барьж, дасгал хийдэг. Хэрвээ та бүхэн галбираа сайхан хэвээр нь хадгалахыг хүсэж байвал өдөр бүр бэлхүүсний дасгал хий. Таргалуулдаг хүнс, ялангуяа бялуунаас татгалзах хэрэгтэй" гэж хариулжээ. 

Деми хэдийгээр загвар өмсөгчийн хувьд цаашид өсөх ирээдүйтэй ч кино жүжигчин болохыг хүсдэг аж. "Би Жэймс Бондын цувралд Бондын хайртай бүсгүйн дүрийг бүтээхийг хүсдэг" гэж тэрээр хэлж байжээ. 

Олон томоохон брэнд Демид гэрээ хийхийг санал болгосон ч алийг нь сонгохоо тэрээр зарлаагүй байна. 

Ибиза арал дээр амрангаа тэрээр ажил амжуулж явсан бололтой. Нэгэн томоохон сэтгүүлийн зураг авалтыг тэнд хийлгэсэн аж.

Деми Роузын инстаграмаар зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

44
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()