Сурталчилгаа (15)
Хаах

Ямар бүсгүйчүүд эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэмддэг вэ?

Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнтэй сайхан харагдаж, бусдын анхаарлыг татахыг хүсдэг билээ. Эрчүүдээс бүсгүйчүүдийн юуг нь хамгийн түрүүнд хардаг вэ гэсэн асуултанд тэд хөх, тааз, инээмсэглэл гэж хариулдаг.  Гэхдээ том хөхтэй эмэгтэй болгон үзэсгэлэнтэй харагддаг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ингээд олон судалгааны үр дүнд эрчүүдийн анхаарлыг бүсгүйчүүдийн юу хамгийн түрүүнд татдаг талаар судлаачид дараах дүгнэлтийг гаргасан байна. Хамтдаа энэ талаар сонирхоцгооё.

Ямар бүсгүйчүүд эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэмддэг вэ?

1 Өвөрмөц үнэр

Хүн бүрийн биеэс өөр өөрийн гэсэн өвөрмөц үнэр үнэртдэг. Энэ үнэрийн ачаар тухайн хүний эрүүл мэндийн талаар мэдэж болдог гэнэ. Тиймээс эрчүүд дархлаа сайтай бүсгүйг үнэрээр нь л шууд мэдэж чадах юм байна. Мөн танаас ялгарч буй үнэрээр тестостерон дааврын хэмжээг ч мэдэх боломжтой аж. Гэхдээ мэдээж үүний тулд мэргэжлийн чадвартай байх хэрэгтэй.

Өвөрмөц үнэр

2 Нүүрний харьцаа

Нүүрний төгс харьцаа нь бүсгүйчүүдийн гоо сайхныг тодорхойлоход тусалдаг учир эрчүүд энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг гэнэ. Хэрвээ таны нүүрний хэлбэр төгс байвал энэ нь сайн генийг илэрхийлдэг байна. Харин тэгш бус харьцаатай байх нь таны бие сул, муу гентэй, нөхөн үржихүйн эрхтэний асуудалтай болохыг тодорхойлдог.

Биеийн харьцаанд амьтад хүртэл анхаарал хандуулдаг гэнэ. Жишээлбэл, эмэгтэй шаазгай сүүлнийх нь хэм тэгш эр шаазгайг хосоороо сонгодог аж.

Нүүрний харьцаа

3 Урт үс

Судалгаанаас харахад эрчүүд урт, гялалзсан, өтгөн үстэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг гэнэ. Урт үсийг тэд амьдралын эрч хүч хэмээн хардаг аж. Үүнээс гадна хүүхэд төрүүлэх чадвартай гэдгийнх нь бас нэг илэрхийлэл болдог гэнэ шүү.

Алан Миллер (Alan Miller) болон Сатоши Канадзава  (Satoshi Kanazawa) нарын “Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд яагаад олон охинтой байдаг вэ?” гэсэн номонд "Эрүүл амьдралын хэв маяг нь нэг талаас таны бие галбираар харагдах бол нөгөө талаас таны үсийг харахад л шууд мэдэгдэнэ. Эрүүл бүсгүйчүүдийн үс гялалзсан өнгөтэй байдаг бөгөөд эрүүл мэнд тааруу бүсгүйчүүдийн үс нь огтхон ч гялалздаггүй" хэмээн бичсэн байдаг аж.

Өөрөөр хэлбэл, хэрвээ та үсээ тайрах гэж байгаа бол сайтар бодож шийдээрэй. Гэхдээ хамгийн гол нь өөрөөрөө байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ та богино үстэй байхдаа өөртөө илүү итгэлтэй, эрч хүчтэй байдаг бол өөрийн дуртай зүйлээ л хий. Заавал эрчүүдийн хүсэл таалалд нийцүүлэх албагүй шүү дээ.

Урт үс

4 Шүдний өнгө

Судлаачид шүдний хэлбэр, хэмжээ, өнгийг нь өөрчилсөн хэд хэдэн зургийг эрчүүд болон эмэгтэйчүүдэд харуулсан бөгөөд тэд хамгийн сайхан инээмсэглэлтэйг нь сонгож ёстой байсан юм. Судалгаанаас харахад бүсгүйчүүдийн шүд эрчүүдийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. 

Азаар, шүд эмчлэх, цайруулах олон арга байдаг ч хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Холливуд инээмсэглэл болон энгийн цагаан шүд нь эрчүүдэд ижилхэн нөлөөлж байсан гэнэ.  Хамгийн гол нь таны шүд илт муудаж, шарласан байх ёсгүй.

Шүдний өнгө

5 Урт гар

Хачирхалтай нь эрчүүд урт хөлнөөс илүү урт гарыг илүүд үздэг гэнэ. Өмнөд Уэльсийн их сургуулийнхан нэгэн судалгаа хийсэн бөгөөд тэд 20-49 насны 96 эмэгтэйн бичлэгийг судалгаанд оролцогчдод харуулжээ. Харин дараа нь хамгийн үзэсгэлэнтэй сэтгэл татам бүсгүйг сонго гэсэн даалгавар өгсөн аж. Ингээд судалгаанаас харахад эрчүүд урт гартай бүсгүйчүүдийг илүү үзэсгэлэнтэй хэмээн тодорхойлсон байна. Ташаа, бэлхүүс, нас болон жин нь мөн чухал зүйлд тооцогдож байсан юм.  Харин охид бүсгүйчүүд урт хөлөнд дуртай байдаг ч энэ нь таныг үнэлэх эрчүүдийн үнэлэмжинд төдийлөн нөлөөлөхгүй гэнэ.

Урт гар

6 Чанга, тод ярих

Судалгаанаас харахад эрэгтэйчүүд чанга, тод яриатай бүсгүйчүүдэд илүү татагддаг гэсэн байна. Энэ нь тухайн бүсгүйг залуу, эмэгтэйлэг, эстрогений түвшин сайтай байгааг харуулдаг аж. Мөн тод ярианы темптэй байх нь таныг илүү жижиг бие галбиртай болохын нотолгоо болдог. Тиймээс ч эмэгтэйчүүд баргил хоолойтой эрчүүдийг илүүд таалдаг байна.

Амьтдад хүртэл энэ хууль үйлчилдэг гэж эрдэмтэд хэлжээ. Тод, чанга хоолой нь тухайн амьтныг том болохыг тодорхойлдог бол нарийхан, сул дуутай амьтан нь жижигхэн, хурдан хөдөлгөөнтэй байдаг ч сул дорой байдаг.  Тиймээс энэ шалтгаанаар эрчүүд чанга дуу хоолойтой бүсгүйчүүдийг илүүд үздэг байж болох юм.

Чанга, тод ярих

7 Нурууны хонхорхой

Эрчүүд төгс галбирт дуртай байдаг нь нууц биш. Тэд өгзөг болон нурууныхаа хооронд хонхорхойтой бүсгүйчүүдийг ихээхэн таалдаг. Билкентийн их сургуулийн сэтгэл судлаач Дэвид Льюис (David Lewis) хоёр туршилт явуулсан байна. Тэрээр хэсэг бүлэг эрчүүдэд төрөл бүрийн галбиртай эмэгтэйчүүдийн зургийг харуулсан бөгөөд эдгээр бүсгүйчүүд дундаас тэд төгс эмэгтэйг заах хэрэгтэй байсан юм. Ингээд эрчүүдийн харц ойролцоогоор 45 градусын налуу хотгор нуруутай бүсгүй дээр тогтжээ. Харин хоёр дахь туршилтан дээр тэдэнд хэдийгээр өгзөг нь тонтгор ч нуруу болон өгзөгний хооронд нугалаагүй зургийг харуулсан байна. Үүнээс харахад өгзөгний хэмжээ чухал биш, харин нуруу болон өгзөгний хоорондох хонхорхой чухал болох нь батлагджээ.

Нурууны хонхорхой

8 Улаан өнгө

Эндрю Эллиот (Andrew Elliot) болон Даниэл Ниеста (Daniela Niesta) нарын судалгаанаас харахад эрчүүд улаан өнгөнд төрөлхийн дуртай байдаг бололтой. Улаан өнгө эрчүүдэд төдийгүй амьтдад ч гэсэн нөлөөлдөг байна.

Эллиот, Ниеста нар судалгааныхаа оршилд: Ямар нэгэн улаан зүйл агуулсан эмэгтэй амьтан эрэгчнийхээ анхаарлыг ихээхэн татдаг.  Энэ төрлийн үр дүн таван туршилтаар эрэгтэй хүн дээр гарсан” гэжээ. Эрчүүд өөрийн эрхгүй улаан өнгөнд татагддаг бөгөөд өөрсдөө ч түүнийгээ мэддэггүй байна.

Улаан өнгө

9 7:10-ын харьцаа

Эрчүүдийн хамгийн их анхаарал хандуулдаг эмэгтэйчүүдийн биеийн хэсэг бол ташаа юм.  Эрчүүд бэлхүүс болон ташааны харьцаа 7:10 байхыг илүүд үздэг байна.  Учир нь энэ нь хүүхэд төрөхөд хамгийн тохиромжтой харьцаа аж. Харин энэ харьцаа асуудалтай тохиолдолд ирээдүйд хүүхэд төрүүлэхэд асуудал үүсэх магадлалтай.

Гэхдээ эрчүүд яг энэ төрлийн харьцаатай хүнийг хайж байгаа гэдгээ олны өмнө ил зарладаггүй. Тэд мөн л өөрийн мэдэлгүй 7:10 гэсэн харьцаатай бүсгүйд татагдаж байдаг. Энэ нь эрчүүдийн бас нэгэн төрөлхийн сонирхол, зан юм.

7:10-ын харьцаа

17
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()