Зохион бүтээсэн зүйлсээ үзэн яддаг хүмүүс

Аль ч нийгмийн үед шинэ содон, соргог зүйл зохион бүтээдэг хүмүүс хамгийн эрэлттэй байсаар ирсэн. Чухам тэдний амжилтын үр дүнд манай дэлхий хувьсан өөрчлөгдөж байдаг билээ. Гэхдээ өөрсдийн зохион бүтээсэн зүйлдээ харамсдаг хүмүүс байдаг гэнэ. Харин юуны учир юм бол?

Зохион бүтээсэн зүйлсээ үзэн яддаг хүмүүс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Цахим хуудасны “pop-up” сурталчилгааг зохиосон Итан Цукермэн

Америкийн блоггер Итан Цукермэн (Ethan Zuckerman) XXI зууны интернэт ертөнцөд хүмүүсийн хамгийн дургүйг хүргэдэг зүйлийг зохион бүтээсэн юм. Энэ нь аливаа цахим хуудас руу ороход дэлгэцэнд гэнэт гарч ирдэг зар сурталчилгаа юм. Тэрээр “The Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би цахим ертөнцөд хүмүүсийн хамгийн дургүй хүргэдэг зүйлийг зохион бүтээсэн. Уучлаарай, би ч үүндээ дургүй” гэж хэлжээ.

Цахим хуудасны “pop-up” сурталчилгааг зохиосон Итан Цукермэн

2 Нохойны шинэ үүлдэр бий болгосон Уолли Конрон

1980-аад онд нохойн үүлдэр, угсааг судалдаг Австралийн “Royal Guide Dog Association” компанийн ажилтан Уолли Конрон (Wally Conron)-д нэгэн хараагүй эмэгтэйд зориулж үс нь унадаггүй, хөтөч нохойн үүлдэр бий болгох даалгавар өгсөн байна. Учир нь тэр эмэгтэйн нөхөр нохойны үснээс харшилтай байжээ. Ийнхүү Уолли “Лабрадор”, “Пүүдл” үүлдрийн нохойн дундаас “Лабрадүүдл” хэмээх шинэ үүлдрийн нохой гарган авсан юм.

Харин тэр цагаас хойш хүмүүс түүний туршлагыг ашиглан хоёр өөр үүлдрийн нохойноос шинэ үүлдэр бий болгох нь олширчээ. Гэхдээ шинэ үүлдрийн нохойнууд бие бялдар, эрүүл мэндийн хувьд маш их асуудалтай байдаг аж. “Маш олон хүн мөнгөний төлөө шинэ үүлдэр гаргаж авсаар байна. Гэхдээ энэ нохойнууд бүгд асуудалтай. Зарим нь бүр галзуу болдог” гэж Уолли нэгэн ярилцлагынхаа үеэр харамсан өгүүлсэн юм.

Нохойны шинэ үүлдэр бий болгосон Уолли Конрон

3 Ээжүүдийн баярыг санаачилсан Анна Жарвис

Ээжүүдийн баярыг анх санаачилсан хүн яагаад үүнийгээ үзэн ядна гэж та бодож магадгүй. Анна Жарвис (Anna Jarvis) энэ баярыг 1908 оны тавдугаар сарын 10-ны өдөр анх тэмдэглэж, өөрийнхөө ээжид цэцгийн баглаа, ил захидал, чихрийн хамт өгч баярлуулжээ. Гэхдээ энэ баяраар ээжүүдээс гадна нийгмийн хог шавхрууд тооцогддог хамгийн муу хүмүүс ч мөн адил баярлах болсонд түүний дургүй хүрчээ. Тухайлбал, хүүхэд хүчирхийлдэг, хүүхэд хулгайлсан, хүний аминд хүрсэн эмэгтэйчүүд ч мөн адил баярлах эрхтэй болсныг тэрээр шударга бус гэж боддог аж.

Ээжүүдийн баярыг санаачилсан Анна Жарвис

4 Амтлагчны жижиг савыг зохион бүтээсэн Жон Сильван

Орчин үед түргэн хоолны газрууд бүгд л нэг удаагийн жижиг хуванцар аягатай амтлагчийг үйлчлүүлэгчиддээ санал болгодог. Гэхдээ үүнийг зохион бүтээсэн Жон Сильван (John Sylvan) хийсэн зүйлдээ харамсдаг гэнэ. Учир нь үүнийг олноор хийхэд маш их мөнгө ордог хэрнээ том компаниуд маш хямд үнээр худалдан авдаг байна. Мөн хуванцар учраас байгаль орчныг бохирдуулдаг аж. Магадгүй тэрээр өөрийнхөө бүтээсэн зүйлийг үзэн ядах нь зөв байх шүү.

Амтлагчны жижиг савыг зохион бүтээсэн Жон Сильван

5 “AK-47” бууг зохиосон Михаил Калашников

Дэлхийн II дайны үед Михаил Калашников танкчин байжээ. Тэрээр тухайн үед  танкийг шинэчилж, сайжруулах төлөвлөгөөгөө аль хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихсэн байв. Мөн энэ үед гарт хөнгөн хэрнээ сайн онилж бууддаг буу зохион бүтээсэн нь дэлхийн хамгийн алдартай буу болсон билээ. Гэхдээ хожим алан хядагчид гэх мэт муу хүмүүсийн хамгийн итгэлт зэвсэг болсон нь харамсалтай. Нэгэн удаа Михаил Калашников “Тариачдад өвс хадахад нь туслах хэрэгсэл зохион бүтээсэн нь хамаагүй дээр” гэж харамсан өгүүлжээ.

“AK-47” бууг зохиосон Михаил Калашников

6 Эможи зохиосон Скотт Фахлмэн

Фэйсбүүк, твиттер, сошиал орчинд хүмүүсийн зурвас илгээхдээ хамгийн түгээмэл хэрэглэх болсон эможийг хамгийн анх Скотт Фахлмэн (Scott Fahlman) гэгч хүн зохиосон юм. Орчин үед хэлэх зүйлээ эможи буюу дүрсээр илэрхийлэхэд л нөгөө хүн нь ойлгодог болсон. Компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн маань анх эможийг тоглоом шоглоом байдлаар зохиосон гэдэг. Гэхдээ одоо хүмүүс үгийг үнэ цэнэгүй болгож, залхуурах болсонд нь тэрээр дургүй байгаа ажээ.

Эможи зохиосон Скотт Фахлмэн

7 Цөмийн зэвсэг зохион бүтээх онолыг бий болгосон Альберт Эйнштейн

Альберт Эйнштейн (Albert Einstein)-ий E=mc2 тэгшитгэлийг үндэслэн эрдэмтэд цөмийн зэвсэг зохион бүтээжээ. Хожим германчууд болон америкчууд бүгд цөмийн зэвсэгтэй болохоор тэмцэх болсон юм. Чухам үүнээс санаа авсан цөмийн бөмбөгийн улмаас Японы олон мянган гэмгүй иргэн амиа алдаж, дэлхий дахинд энэ зэвсэг сүр хүчээ харуулсан. Эйнштейн энэ үйл явдлын дараагаар “Newsweek” сонинд “Германчууд цөмийн зэвсгийг амжилттай бүтээхийг мэдэж байсан бол би энэ тэгшитгэлийг зохиохгүй байх байсан” гэж харуусан хэлжээ.

Цөмийн зэвсэг зохион бүтээх онолыг бий болгосон Альберт Эйнштейн

27
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()