Сурталчилгаа (15)
Хаах

Бидний толгойд яагаад аймшигтай, гаж бодлууд орж ирдэг вэ?

Заримдаа таны толгойд хүнд хэлэхээс ч санаа зовмоор аймшигтай, бас гажиг  бодлууд орж ирдэг үү? Эсвэл ямар нэгэн байж боломгүй зүйл хиймээр санагдах үе тохиолддог уу? Тэгвэл хүнд яагаад ийм бодол төрдөг талаар бид сонирхолтой мэдээллийг хүргэе. Энэ бүхэн ихэнхдээ бидний өвөг дээдсээс гаралтай байдаг гэнэ шүү.

Бидний толгойд яагаад аймшигтай, гаж бодлууд орж ирдэг вэ?

1 Чи бүтэлгүйтсэн нь ямар сайхан юм бэ?

Танаас өндөр албан тушаалтай, танаас амжилттай яваа хэн нэгэн жижигхэн зүйл дээр алдахад л бид баярладаг. Гэхдээ хэн нэгэн зүрх нь шархалсанд, эсвэл ажлаасаа халагдсанд нь баярлаж байгаа гэдгээ бидний хэн нь ч ил гаргадаггүй.

Шалтгаан: Сэтгэл судлаач Норман Фезер олон жилийн турш энэхүү зан араншинг судалсан бөгөөд хүн төрөлхтөн өөрөөс нь өндөр албан тушаалтай, өөрөөс нь илүү амжилттай яваа хүний азгүйтэлд жирийн үеэс илүүтэйгээр баярладаг болохыг тогтоожээ. Тиймээс хэрвээ та найзыгаа өөрөөсөө дээгүүр гэж боддог бол түүний уналтанд маш ихээр баярлах болно. Энэ үед хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгддэг учир та өөртөө сэтгэл хангалуун болох нь мэдээж.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Энд бүх зүйл нөхцөл байдлаас хамаарна. Жишээлбэл, хэрэв та хотын даргын хүүг олон удаагийн автын осол гаргасны учир баривчиллаа гэх мэдээг сонсоод баярласан бол та шударга үнэний төлөө явдаг нэгэн юм.  Харин найз тань танд азгүйтсэн талаараа ярихад баярласан бол яагаад баярласан гэдгээ бодоод үзээрэй. Магадгүй та түүнд гомдсон юм болов уу. Хэрвээ ямар нэгэн шалтгаан байхгүй бол та өөрийгөө найзынхаа оронд тавьж үзээд ямар туслалцаа хэрэгтэй талаар бодоорой. Өөрийн энергийг эерэг зүгт шилжүүлснээр та таагүй зүйл бодохоо болино.

Чи бүтэлгүйтсэн нь ямар сайхан юм бэ?

2 Дэлхий дээр хэт олон хүн байна

“Алтан тэрбум”-ын онолыг санаачлагчид манай гариг дээр хэтэрхий олон хүн амьдарч байна гэж үздэг. Гэхдээ хүн бүртэй найрсаг ханддаг, тэвчээртэй хүнд ч заримдаа өөр улсын, өөр соёл иргэншилтэй, гадаад төрхтэй хүнтэй удаан байх нь таагүй санагддаг. Энэ нь зарим нэг орон, эсвэл тивийг бүрмөсөн устгахыг хүсэж буйн илэрхийлэл үү?

Шалтгаан: Сэтгэл судлаач Марк Шаллер "Энэ бол өөрийгөө хамгаалсан үйлдэл бөгөөд үүнийг бид мөн л өвөг дээдээсээ өвлөн авсан. Учир нь бидний өвөг дээдэс бусад омог, танихгүй хүмүүсээс өөрсдийгөө хамгаалдаг байсан. Сэтгэл зүйн дархлааны механизм нь өөр царай төрхтэй хүн харах, эсвэл өөрт таалагдахгүй тухайн хүнтэй ижил болчих вий гэсэн мэдрэмжийн үеэр сэргэдэг байна.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Азаар хүн төрөлхтөн энэхүү зан араншингаа засаж чадна. Хүнтэй харьцаж байх үедээ та тухайн хүний хувь хүн тал дээр нь анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд энэ тохиолдолд та төдийлөн арьс өнгө, үндэс угсааны ялгаа олж харахгүй.

Дэлхий дээр хэт олон хүн байна

3 Хэрвээ би...

Өдөр тутмын гэрийн эзэгтэйн ажлаа хийж байх үед тань “Хэрвээ би нөхрийнхөө толгой руу ганжингаар цохивол яах бол?” гэсэн бодол орж ирж байсан уу? Харин та юу ч анзаарахгүй суугаа нөхрөө хараад энэ бодлоо орхихыг хичээнэ. Магадгүй та өөрийгөө сэтгэл судлаач дээр очих хэрэгтэй гэж бодож байна уу? Үнэн хэрэгтээ энэ бол ганцхан тантай тохиолддог зүйл биш бөгөөд хажууд байгаа хүнээ цохиод авмаар санагдах үе хүн болгонд л гардаг гэнэ. Эмэгтэйчүүдийн 84 хувь, эрчүүдийн 91 хувь нь энэ төрлийн аймшигт бодолд автаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Сэтгэл судлаач Эрик Клингер (Eric Klinger) хүн өөрийгөө бүрэн хянаж чаддаггүй гэдгийг баталсан юм. Тэрээр нэгэн судалгаа явуулсан бөгөөд судалгаанд оролцогчид дохио дуугарсны дараа өөрийн толгойд орж ирсэн бодлоо бичих ёстой байсан юм. Судалгаанаас харахад хүн өдөрт 500 орчим удаа таагүй зүйл боддог гэнэ. Эдгээр бодлын 18 хувь нь таагүй агуулгатай байсан бол 13 хувь нь хүний ёсонд нийцэхээргүй бодол байжээ.

Шалтгаан: Судлаач Дэвид Басс энэхүү хачирхалтай бодлууд бидний эрт дээр үеийн өвгөөс гаралтай гэж тайлбарлаж байна. Учир нь өвөг дээдэс маань амьд гарахын тулд амьтан алж байсан шүү дээ. Орчин үеийн хүний ухамсар дахь энэхүү арга нь стресс, дарангуйлал, хязгаарлалтаас үүдэлтэй асуудлын шийдэл болж өгдөг аж.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Хүч хэрэглэх талаарх бодол нь үнэн хэрэгтээ бодит байдал дээр хэрэгждэггүй. Харин аймшигтай бодлыг блоклож өгдөг юм. Энэ нь тухайн хүн аливаа зүйлийг хийхээсээ өмнө асуудлыг нухацтай бодох хэрэгтэй гэсэн дохио өгдөг аж. 

Хэрвээ би...

4 Ямар аймшигтай юм бэ? Сувгаа битгий солиорой

Бид аймшгийн киноны ерөнхий найруулгыг нь гадарлаж байгаа ч олон дахин үзэхээс уйддаггүй билээ. Үүнээс гадна гэмт хэрэг эсвэл ослын талаарх мэдээллийг хүмүүс бас л үзэх дуртай.

Шалтгаан: Профессор Марвин Цукермэн "Сэтгэл санааг нь сэртхийлгэсэн, айдас төрүүлсэн хурц мэдрэмж мэдрэхийг хүсдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Ялангуяа тэд ямар нэгэн аймшгийн зүйл харснаараа энэ мэдрэмж нь сэргэж, таашаал авдаг" гэжээ.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Аймшигтай зүйлд татагдах нь заримдаа сайн талтай. Сэтгэл судлаач Эрик Уилсоны үзэж байгаагаар тухайн хүн бусдын зовлонг харж мэдэрч байгаа нь өөртөө болон бусдад хор учруулалгүйгээр өөрийн аймшигт бодлыг дарах боломжтой болдог гэнэ. Үүнээс гадна энэ тохиолдолд хүн өөрийн амьдралын үнэ цэнийг мэдэрч, хором мөч бүрээ аз жаргалтай өнгөрүүлдэг аж.

Ямар аймшигтай юм бэ? Сувгаа битгий солиорой

5 Хэрхэн үргэлж таатай зүйл боддог болох вэ?

  • Ахмад настнууд бидэнд "Бодол биеллээ олдог" хэмээн хэлсээр бид өөрийн бодлоос айдаг болсон. Таны толгойд аймшигтай, таагүй бодол орж ирсэн тохиолдолд та ургуулан бодож бодит байдал дээр биелчихсэн мэтээр төсөөлөх хэрэггүй.
  • Таагүй бодлоос салах бас нэгэн арга бол цаасан дээр бичиж дараа нь урж хаях явдал юм.  Мөн таны санааг зовоож буй бүх зүйлийг компьютер дээрээ бичээд дараа нь устгаарай.
  • Хэрвээ өмнөх аргууд туслаагүй бол аймшигтай төсөөллөө дуустал нь харах гээд үзээрэй. Сэтгэл судлаач Карл Юнг өдрийн тэмдэглэл хөтлөөд зогсохгүй өөрийн бодлын хүнтэйгээ харьцахаас огтхон ч айдаггүй байсан гэнэ. Тэрбээр өдрийн тэмдэглэлээ ашиглан “Улаан ном” хэмээх нийтлэл бичсэн бөгөөд өөрийн төсөөллийн хүнтэйгээ ярилцаж, бүжиглэж байсан аж.
  • Өөрийн сэтгэл санааг хянаж, санаа зовоож байгаа зүйлийнхээ шалтгааныг олоорой.  Хэн нэгнийг алмаар санагдаж байна уу? Яагаад стресстэж байгаа шалтгаанаа ол. Бусдын уналтанд баярлаж байна уу? Өөрийн давуу тал, амжилтын талаар бодож үзээд ямар үр дүн хүлээж байгаагаа тооцоолоорой.
  • Таагүй бодол айлгадаг хэрнээ заримдаа аливаа зүйлийг хийх түлхэх хүч болж өгдөг. Хачирхалтай бодолтой хүмүүс өөрийн төсөөллийг урлагийн бүтээл болгож чаддаг. 

Хэрхэн үргэлж таатай зүйл боддог болох вэ?

Харин та өөрийн хамгийн аймшигтай төсөөллийг зурж чадах уу?

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()