Сурталчилгаа (15)
Хаах

Тэрбумтнууд хэрхэн амжилтанд хүрсэн нууцыг судалжээ

Америкийн иргэн Майкл Симмонс (Michael Simmons) хэмээх эр бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг компанитай бөгөөд баян, тансаг, амжилттай яваа хүмүүс хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн талаар нэгэн судалгаа хийжээ. Гэхдээ тэрээр хүмүүсийн зан авир, үйл хөдлөл, сэтгэл зүй дээр судалгаагаа түлхүү явуулсан юм. Ийнхүү Майкл “Forbes” сэтгүүлд нэрээ мөнхөлсөн алдартнуудын амжилтын нууцыг олж чадсан байна. Түүний судалгааны үр дүнг танд орчуулан хүргэе. 

Тэрбумтнууд хэрхэн амжилтанд хүрсэн нууцыг судалжээ

1 Таван цагийн хууль

Хүн өдөрт нэг цагийг ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж өнгөрөөдөг. Харин энэ хугацааг ажлын таван өдөрт хуваавал хүн долоо хоногт таван цагийг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлдэг гэсэн үг. Харин жилд энэ нь 32 ажлын өдөр болж хувирна. Үүнээс үзэхэд хүн жилд бүхэн бүтэн нэг сарыг огт үр бүтээлгүй өнгөрүүлдэг ажээ. Харин тэрбумтнууд энэ цагийг хэрхэн зарцуулдаг вэ?

Таван цагийн хууль

2 Уншлага

Орчин үед сэтгэлээ тайтгаруулж, ном шимтэн уншдаг хүний тоо ховордсон. Харин өдөрт нэг цаг ном уншиж хэвшвэл түүний тархи бусдаас илүү сэтгэх нь гарцаагүй.

  • Элон Маск (Ellon Musk) өөрийн амжилтад хүрсэн шалтгааныг өдөр бүр ном уншсантай холбоотой гэж тайлбарлажээ. Тэрээр классик зохиол, түүхийн бичмэл, суутнуудын намтар, шинжлэх ухаан, танин мэдэхүй, инженерчлэлийн ном унших хамгаас дуртай ажээ.
  • Билл Гейтс (Bill Gates) жилд 50 ном уншдаг. Харин түүний эхнэр хүүхдүүдээ багаас нь эхлэн номонд дуртай болгож өсгөсөн гэнэ.

Уншлага

3 Бодрол

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар өөрийгөө таньж мэдээгүй хүн амжилтад хүрдэггүй ажээ. Тиймээс өөрийн үйлдэл, сэтгэл хөдлөлд анхаарал тавьж бодолд автахыг тэд зөвлөдөг юм.

Маш сайн хянамгай, өөрийгөө ойлгохыг эрмэлзэх нь амжилтын эхлэл аж. Тиймээс өдөрт хий дэмий өнгөрөөх хугацааг бага ч гэсэн өөрийгөө таньж мэдэхэд зарцуулахыг хичээгээрэй.

  • Твиттерийг анх зохиосон Жак Дорси (Jack Dorsey) залуудаа өөрийгөө байнга шинэ зүйлд сорьж, юунд дуртайгаа олж мэдэхийг эрмэлздэг нэгэн байв. Тэрээр хоёр ч удаа их сургуулиа орхисон бөгөөд ээж нь түүнийг хэзээ ч амьдралд хөлөө олохгүй нэгэн гэж боддог байжээ. Гэтэл тэрээр зүгээр л өөрийгөө таньж мэдэхийг хүсэж байсан юм.

Бодрол

4 Туршилт хийх

Шинэ зүйлийг эхлүүлэх тийм ч хэцүү биш. Эхлээд санаагаа гаргаж, дараа нь түүнийхээ төлөө өдөр бүр шаргуу ажиллах хэрэгтэй. Та өдөр бүр нэг цагийг зорилгодоо хүрэхэд ашиглавал хэзээ нэгэн цагт амжилтад хүрэх л болно.

  • “Google” компани ажилтнуудаа нэг өдрийн ажлын цагийн 20 хувийг шинэ санаа гаргахад зарцуулахыг уриалдаг.
  • Зохион бүтээгч Томас Эдисон (Thomas Edison) өөрийн зохион бүтээсэн зүйлээ олон цагаар тунгаан бодож биш, олон удаа туршилт хийж, алдаж оносны үр дүнд амжилттай болгосон.

Туршилт хийх

5 Үр дүн нь

Хүн өдөр бүр найман цагаар ажиллахад мэдрэлийн ядаргаанд ордог тул нэг цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхэд хүргэдэг. Харин тэр нэг цагийг арай өөр зүйлд зарцуулбал энэ нь эргээд тархины дасгал ч болж болдог. Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд өдөрт 12 цагийг зарцуулдаг хүн амжилтад хүрч чадна. Гэхдээ өдөр бүр нэг цагийг хувь хүн өөрт ашигтайгаар өнгөрөөх нь ч мөн адил үр дүн авчирна.

Үр дүн нь

24
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()