Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн сэтгэл татам төрхтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?

Америкийн Кентаки мужийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нүүрний хэлбэр, төрхөөс хамгийн сэтгэл татам шинж чанаруудыг нь тодорхойлохыг оролдсон байна. Судалгааны үр дүнд тэд хайсан зүйлээ олсон бөгөөд тэдгээр онцгой шинж чанаруудыг олны танил алдартай жүжигчдийн царай төрхөөр жишээ аван танд сонирхуулъя. 

Хамгийн сэтгэл татам төрхтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?

1 Халамжтай хүний төрх

Халамжтай төрхтэй хүмүүс эсрэг хүйстнийхээ нүдэнд маш дур булаам харагддаг. Хамгийн гол нь тэднийг маш сайн эцэг, эх болно гэж ихэнх хүн итгэдэг. 

Халамжтай хүний төрх

2 Бор үстэй хүмүүс

Хүмүүс ихэвчлэн хар, эсвэл шаргал гэхээсээ илүү бор үсэнд илүү татагддаг. Учир нь ийм үстэй хүмүүс бодит байдал дээр хамаагүй илүү нүдэнд дулаахан харагддаг ажээ.

Бор үстэй хүмүүс

3 Сэтгэл хангалуун төрх

Сэтгэл хангалуун царайтай хүмүүс том амжилтанд хүрсэн гэхээсээ илүү амьдралын хатуу ширүүнийг давж гарсан байдаг. Тийм учраас тэд бусад хүмүүстэй илүү сайн ойлголцож чаддаг. 

Сэтгэл хангалуун төрх

4 Тайван төрхтэй хүмүүс

Ийм хүмүүс ихэмсэг хэрнээ ухаантай харагддаг. Энэ нь ч хүмүүст гүн сэтгэгдэл үлдээдэг. 

Тайван төрхтэй хүмүүс

5 Хайр татам төрхтэй хүмүүс

Хайр татам гэдэг нь хөгжилтэй, бүх сэтгэл хөдлөл нь ил хүнийг хэлнэ. Ийм төрхтэй хүмүүсийг "унших" амархан ч хүн бүр тэдэнд сэтгэл алдардаг. 

Хайр татам төрхтэй хүмүүс

6 Хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хүмүүс

Ийм хүн ажилдаа ч хувийн амьдралдаа ч чин сэтгээлээсээ ханддаг төдийгүй бусдад урам зориг өгдөг. 

Хүсэл эрмэлзлэлээр дүүрэн хүмүүс

7 Идэвхтэй хүмүүс

Тэд үргэлж завгүй байдаг. Тэд боловсрол, ажил мэргэжил, хүсэл эрмэлзлэлээ хослуулж чаддаг учраас хүмүүс үргэлж тэднийг хүрээлдэг. 

Идэвхтэй хүмүүс

8 Наранд борлосон арьстай хүмүүс

Ийм хүмүүс эрүүл, нүдэнд дулаахан харагддаг. 

Наранд борлосон арьстай хүмүүс

9 Бундан, зууван хэлбэрийн нүд

Эрчүүд бундан хэлбэрийн нүдтэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг бол бүсгүйчүүд зууван хэлбэрийн нүдэнд татагддаг. 

Бундан, зууван хэлбэрийн нүд

10 Дөрвөлжин эрүү

Хэзээнээс жижиг эрүүтэй эмэгтэй хүн сайхан харагддаг гэж хүмүүс үзсээр ирсэн. Харин дөрвөлжин эрүүтэй эр хүн хүч чадалтайн дээр өөртөө итгэлтэй харагддаг. 

Дөрвөлжин эрүү

11 Том, жижиг

Эмэгтэй хүний уруул том байх тусмаа халуухан харагддаг бол эрэгтэй хүний улуул жирийн байх нь илүү зохимжтой. 

Том, жижиг

12 Хамрын ялгаа

Эрэгтэй хүн тэгш хамартай байвал дур булаам харагдана. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн шанааны яс жижиг байдаг учраас жижгэвтэр тэгшхэн хамар царайг нь илүү гэрэлтүүлж өгдөг. 

Хамрын ялгаа

13 Нумарсан хөмсөг

Судлаачид нумарсан эсвэл үзүүр нь муруйсан хөмсөг нүдийг илүү том харагдуулдаг болохыг тогтоожээ. 

Нумарсан хөмсөг

14 Нүдний өнгө, хэлбэр

Эмэгтэй хүнд бор, эрэгтэй хүнд цэнхэр өнгийн нүд илүү зохидог гэж америкчууд үздэг. Нүдний хэлбэрийн хувьд бүйлс хэлбэрийн нүд эмэгтэйчүүдийг илүү залуу харагдуулдаг бол зууван хэлбэрийн нүд эрэгтэйчүүдийг цоглог харагдуулна. 

Нүдний өнгө, хэлбэр

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()