Банзал, гутал хоёроо хэрхэн төгс хослуулж өмсөх вэ?

2018-08-17, 13:39
6,639

Заримдаа яарч сандарсан үед хувцсаа тохируулж өмсөнө гэдэг амаргүй даваа байдаг шүү дээ. Та бусдын нүдэнд дур булаам, аятайхан харагдахыг хүсдэг л биз дээ? Тэгвэл бид танд хувцсаа хэрхэн тохируулж өмсөх талаар дэлхийн алдартай стилистүүдийн өгсөн чухал зөвлөгөөг хүргэж байна. 

Банзал, гутал хоёроо хэрхэн төгс хослуулж өмсөх вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Шулуун загвартай банзал + намхан өсгийтэй, хөлд эвтэйхэн гутал

Шулуун загвартай банзал хэзээ ч моодноос гардаггүй чамин хувцас. Орчин үед оффисын ажилтнуудаас гадна өөр хэн ч өмсөх боломжтой. Энэ банзал нь урт, богино, хээтэй, цацагтай гэх мэт олон төрөл байдаг болсон. Харин загвар зохион бүтээгч, стилистүүд шулуун банзал дор намхан өсгийтэй гутал өмсөхийг зөвлөдөг. Энгийн намхан ултай шаахай эсвэл шагай хүрсэн түрийтэй гутал ч өмссөн болно.

Шулуун загвартай банзал + намхан өсгийтэй, хөлд эвтэйхэн гутал

2 Алтан зул цэцгэн хормойтой банзал + шагай нуусан болон сандаал

Алтан зул цэцгийн дэлбээ шиг хормойтой болохоор ийнхүү нэрлэжээ. Энэ банзлыг өмсвөл эмэгтэй хүн илүү ялдам, эмэгтэйлэг харагддаг юм. Тиймээс энэ төрхөө илүү тодотгож банзалтайгаа өнгө дагуу шагай давсан түрийтэй гутал, эсвэл хөлийн хуруу гарсан ботинк, өндөр өсгийтэй сандаал өмсвөл гоё харагдана.

Мөн халуун өдөр Гладиатор загварын оосортой сандаал өмсөж болно. Хэрвээ та илүү чөлөөтэй явахыг хүсвэл энэ банзал доогуур энгийн пүүз өмссөн ч зохицно шүү.

Алтан зул цэцгэн хормойтой банзал + шагай нуусан болон сандаал

3 Хуниастай банзал + ямар ч төрлийн өсгийтэй гутал

Стилистүүд бүсгүйчүүдийг хуниастай банзлыг битүү хоншоортой өндөр өсгийтэй гуталтай хослуулж өмсөхийг зөвлөдөг. Өөрийн биеийн өндөртэй өсгийнийхөө өндрийг тааруулах хэрэгтэй бөгөөд ингэснээр та илүү эмэгтэйлэг сайхан харагдана.

Хуниастай банзал + ямар ч төрлийн өсгийтэй гутал

4 Нөмөргөн хормойтой банзал + намхан өсгийтэй гутал

Нөмөргөн хормойтой банзал ямар ч төрлийн галбиртай бүсгүйчүүдэд зохидгоороо алдартай. Гэхдээ энэ банзлыг өмсөөд өөртөө улам итгэлтэй сайхан харагдахыг хүсвэл  аль болох намхан өсгийтэй гутал сонгоорой.

Нөмөргөн хормойтой банзал +  намхан өсгийтэй гутал

5 “А”- хуниастай банзал + өсгийтэй гутал

Том таазтай эмэгтэй ийм банзал өмсвөл хөл нь улам богинохон харагддаг. Тэгэхээр ийм банзал өмсөхөөр бол өндөр өсгийт сонговол тохиромжтой. Тухайн өдрийн цаг агаарт тохируулан ямар ч төрлийн өсгийтэй гутал өмсөж болно. Гэхдээ танд өндөр харагдах тийм ч чухал биш бол энгийн загвартай пүүз өмссөн ч болно шүү.

“А”- хуниастай банзал + өсгийтэй гутал

6 Богино банзал + төрөл бүрийн ботинк

Энэ жагсаалтад орсон банзал дундаас богино банзал хамгийн олон төрлийн загвартай байдаг болсон тул бүсгүйчүүд түлхүү өмсдөг. Харин стилистүүд энэ богино банзлыг төрөл бүрийн ботинк буюу битүү хоншоортой гуталтай хослуулж өмсөхийг зөвлөдөг байна. Хүйтэн улиралд урт түрийтэй, намхан гутал өмсвөл бүсгүй таныг энэ хослол үнэхээр донжтой харагдуулж чадна.

Богино банзал + төрөл бүрийн ботинк

7 Өвдгөөр татсан банзал + бүх төрлийн гутал

Зуны халуунд эмэгтэй хүн өвдөг давсан урт хормойтой дэрвэгэр банзал өмсвөл илүү тохиромжтой. Энэ банзлыг ямар ч загварын гуталтай хослуулж өмсөж болно. Тухайлбал банзал доогуураа пүүз өмссөн ч дэгжин харагдана шүү.

Өвдгөөр татсан банзал +  бүх төрлийн гутал

8 Урт бариу банзал + өндөр өсгийтэй гутал

Урт бариу банзал эмэгтэй хүний бэлхүүсийг тодотгож өгдөг ид шидтэй. Тиймээс янз бүрийн гоёл чимэгтэй бүс зүүгээрэй. Харин гутлын хувьд зөвхөн өндөр өсгийтэй гутал л зохино. Зуны улиралд ийм банзлын доогуур өсгийтэй сандаал өмсвөл сайхан харагдана гэж стилистүүд зөвлөдөг байна.

Урт бариу банзал + өндөр өсгийтэй гутал

9
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()