Биднийг алмайруулж чаддаг амьтад

2018-08-17, 16:20
4,935

Дэлхий ертөнц үгээр тайлбарлашгүй нууцлаг. Байгаль эхийн  бүтээсэн маш олон гайхамшигтай амьтан байдгийг бид бүгдийг нь тэр бүр мэддэггүй шүү дээ. Тэгвэл энэ удаа бид уншигчиддаа хачин жигтэй амьтад болон тэдний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Биднийг алмайруулж чаддаг амьтад

1 Толгой нь нэвт харагддаг загас

Номхон далайн “Торхон нүдэт” хэмээх загасны толгойн хэсэг тунгалаг учир доторх нь нэвт харагддаг аж.

Толгой нь нэвт харагддаг загас

2 Лемур мичний сүргийг “хуйвалдаан” гэж нэрлэдэг

Лемур мичний сүргийг “хуйвалдаан” гэж нэрлэдэг

3 Эр имж эмэгчнээ өөртөө татахын тулд булчингаа чангалдаг

Имж яг л хүн шиг таалагдсан эмэгчнээ өөртөө татаж, үржилд орохын тулд булчингаа чангалдаг байна.

Эр имж эмэгчнээ өөртөө татахын тулд булчингаа чангалдаг

4 Хэрээ, шар шувуу хоёр бие биенээ үздэггүй

Энэ хоёр жигүүртэн төрөлхийн өстөн дайснууд юм.

Хэрээ, шар шувуу хоёр бие биенээ үздэггүй

5 Африкийн шар зөгийнөөс гадил үнэртдэг

Африкийн шар зөгий дайснаа харах үедээ өөрөөсөө гадил шиг үнэр ялгаруулдаг байна.

Африкийн шар зөгийнөөс гадил үнэртдэг

6 Эмэгчин арваалж амь бөхтэй

Эмэгчин арваалж ойролцоогоор 40 жил насалдаг бөгөөд усан дотор хоёр жил амьдрах чадалтай ажээ.

Эмэгчин арваалж амь бөхтэй

7 Шувууны аймгийн сүнс

Шар шувуу маш нарийн ширхэгтэй өвөрмөц өдтэй. Ийм өдтэй далавчныхаа тусламжтайгаар тэд маш намуухан нисэж чаддаг. Тиймээс тэднийг шувууны аймгийн "сүнс" гэж нэрлэдэг юм.

Шувууны аймгийн сүнс

8 Хошуугүй эрвээхэй

“Луна” хэмээх төрлийн эрвээхэй нас бие гүйцэх үедээ хошуугаа алддаг байна. Энэ эрвээхэй долоохон өдрийн настай бөгөөд гол зорилго нь "үржилд орох" учир тэдэнд хошуу хэрэггүй ажээ.

Хошуугүй эрвээхэй

9 Опоссум таны төсөөлснөөс ч олон дэлэнтэй

Опоссум хэмээх энэ мэрэгч амьтан 13 дэлэнтэй юм.

Опоссум таны төсөөлснөөс ч олон дэлэнтэй

10 Бар өс санадаг

Бар бол манай дэлхий дээрх хамгийн их өс санадаг амьтан ажээ. Тэд өшөө авалт гэж юу байдгийг мэддэг. Нэг л дургүйг нь хүргэвэл хэзээ нэгэн цагт хариугаа авдаг юм.

Бар өс санадаг

11 “Панда” шоргоолж

Чили улсад түгээмэл таардаг энэ шавьжийг панда шоргоолж гэж нэрлэдэг. Харахад яг л хулсны баавгай мэт хар, цагаан өнгөтэй болохоор ийнхүү өхөөрдөж нэрлэжээ. Гэхдээ энэ нь шоргоолж биш зөгий бөгөөд нэг хатгалтаараа үхрийг ч алах чадалтай гэнэ. 

“Панда” шоргоолж

12 Арслан загас 30 хүнийг алж чадах хор агуулдаг

Арслан загас хагарсан тохиолдолд түүнээс 30 хүний аминд хүрэх чадалтай хор ялгардаг юм. Одоогоор үүний эсрэг ямар ч ерөндөг бий болоогүй байгаа.

Арслан загас 30 хүнийг алж чадах хор агуулдаг

13 Баавгай мориноос хурдан давхидаг

Ойрын зайнд энэ хоёр амьтныг уралдуулбал баавгай ялна. Харин холын зайд баавгай амархан бахардах магадлалтай.

Баавгай мориноос хурдан давхидаг

14 Илбэнх ямар ч түгжээг тайлж чадна

XX зууны эхэнд хийсэн нэгэн судалгаагаар илбэнх 13 цоожны 11-ийг нь ядах юмгүй тайлж байжээ.

Илбэнх ямар ч түгжээг тайлж чадна

15 Цагаан аварга загас долоон эгнээ шүдтэй

Энэ амьтан долоон эгнээ нийт 300 шүдтэй юм.

Цагаан аварга загас долоон эгнээ шүдтэй

36
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()