Сурталчилгаа (15)
Хаах

Хүүхдүүд биднээс юу хүсдэг гээч!

Та хүүхдэдээ хэр их цаг зарцуулдаг вэ? Өглөө яаран ажилдаа гарч, орой нь ядарч байгаагаа гайхан хүүхдэдээ халамж, анхаарал тавихаа мартаад байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол бяцхан үрдээ амттан, гоё машин, хөөрхөн хүүхэлдэй, үнэтэй утас авч өгөхийн оронд доорх зөвлөгөөг дагаад үзэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Хүүхдүүд биднээс юу хүсдэг гээч!

1 Хүүхдээ нийгэмшүүл

Хүүхдийн хүмүүжилд сургуулийн өмнөх боловсрол нэн чухал. Тэглээ гээд заавал цэцэрлэгт өг гэсэн үг биш. Харин үеийнх нь хүүхдүүдтэй ойр ойрхон тоглуулах юм уу, хааяа ч болов олон хүүхэдтэй өдөр өнжүүлэхэд өгч байгаарай. 

Хүүхдээ нийгэмшүүл

2 Хүүхэдтэйгээ тоглож сур

Хүүхдээ багаас нь ойлгож зөв харьцаж суръя гэвэл тоглоом маш чухал. Гэхдээ тогло гээд ганцааранг нь орхих биш, харин хамтдаа тоглоорой. Тэгэхдээ хий хөөргөх хэрэггүй, харин сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлсэн, хөгжилтэй зүйл сэтгээрэй. 

Хүүхэдтэйгээ тоглож сур

3 Томчуудтай найзлуулж сурга

Заавал том хүнээс хөндий байлгах хэрэггүй. Ойр дотны таньдаг томчуудтай сайн нөхөрлүүлэх юм бол хүүхэд тань хүн таньж сурахаас гадна хэзээ ч ганцаардахгүй.

Томчуудтай найзлуулж сурга

4 Хол байсан ч сайн харилц

Хэрвээ та хаа нэг тийшээ хол замд гарах гэж байгаа бол хүүхэдтэйгээ харьцаагаа тасалж болохгүй. Азаар орчин үед хэнтэй ч яг дэргэд нь байгаа юм шиг харилцаж болохоор болсон. Тиймээс өдөр болгон интернэтээр холбогдож, утсаар залгаж, боломжтой бол дуртай зүйлийг нь илгээж байгаарай. 

Хол байсан ч сайн харилц

5 Хүүхдийнхээ анхаарлыг тат

Хүүхдээ байнга анхаарч, харилцан ярихдаа эелдэг хэрнээ цэгцтэй дуугарч, инээмсэглэх хэрэгтэй. Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол ярилцаж байхдаа толгойг нь илж, тэвэрч байгаарай. 

Хүүхдийнхээ анхаарлыг тат

25
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()