Америк орны сул талууд

Эрх чөлөөний орон Америкийг хүмүүс амьдрахад хамгийн сайхан орон мэтээр төсөөлж тус улсыг зорих хүсэлтэй байдаг. Тэгвэл хүн бүрийн очихыг тэмүүлдэг газарт хүртэл муу талууд байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд АНУ-ын сул тал, өөрийн орны давуу талын талаар Оросын иргэн Мария Подоляка сонирхолтой харьцуулалт хийжээ. Тэрбээр Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг юм байна.  

Америк орны сул талууд
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Мария Подоляка хэмээх энэ бүсгүй өдгөө Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг юм байна.  

1 Нийтийн тээвэр

ЗСБНХУ-ын үед хувийн автомашиныг тансаг хэрэглээнд тооцдог байсан учир Оросын иргэд төдийлөн хэрэглэж чаддаггүй байсан юм. Тиймээс ч нийтийн тээврийн хэрэгсэл эрчимтэй хөгжсөн бололтой. Том гэлтгүй жижиг хотуудад ч нийтийн тээвэр маш сайн хөгжсөн байдаг.

Нийтийн тээвэр

Харин АНУ-д та хувийн автомашингүй л бол бараг хүн биш гэсэн үг.  Такси маш цөөхөн байдаг учир өндөр төлбөртэй гэнэ. Би Өмнөд Каролинагаас долоон км-ийн зайд орших төмөр зам орохын тулд 25 доллар төлсөн.

Оросын метроны буудал цэвэрхэн, хуваарьт цагаасаа хоцордоггүй. Нью-Йоркт миний амьдарч буй газрын ойролцоох метроны буудал амралтын өдөр бүр хаалттай байдаг. Хотын төвд гэхэд аймшигтай санагдаж байгаа биз.

2 Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл

"Bella" ариун цэврийн хэрэглэл АНУ-т үйлдвэрлэдэг ариун цэврийн хэрэглэлээс 10 дахин хямд хэрнээ 100 дахин илүү таатай байдаг. Харин АНУ-ын ариун цэврийн хэрэглэл нь арьсанд харшил өгдөг.

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл

3 Шоколад

Оросод шоколадны сонголт асар их байдаг бөгөөд та хүссэн шоколадаа сонгох боломжтой. Үүнээс гадна  шоколад идсэний дараа танд угаалгын нунтаг идчихсэн мэт сэтгэгдэл төрөхгүй.

Сүүлийн үед АНУ-д органик шоколад ихээр гарах болсон боловч үнийн хувьд Оросоос 2-3 дахин их байдаг.

Шоколад

4 Эрүүл мэндийн даатгал болон бүрэн үзлэг

"Альфа-Центр Здоровья" эмнэлэгт элэг цөс, ходоодны бүрэн үзлэг оношлогоонд орохын тулд би 5800 рубль зарцуулах болно.

Анхны үзлэгийг Орост ЭМД-аар хөнгөлөлттэй хямд үнээр хийж өгдөг. Мөн нарийн мэргэжлийн эмчид маргааш нь үзүүлж ч болдог.

Харин Хойд Каролинад би ерөнхий эмчид үзүүлэх цаг авах гэсэн боловч сарын дараа л үзүүлэх боломжтой байлаа. "Walkins welcome" зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг газрууд байдаг хэдий ч та тэнд зөвхөн эмчилгээ хийлгэх л боломжтой. Харин нарийн мэргэжлийн эмчид үзүүлж чадах нь юу л бол.

Эрүүл мэндийн даатгал болон бүрэн үзлэг

5 Анхны түргэн тусламжийн эм

Ханиад хүрэх үед Орост антибиотик хэрэглэхгүйгээр эмчлэх олон арга байдаг. Эвкалипт, нүүрсэн эм, балжингарам, “од” бальзамыг ашигласнаар та тийм ч их мөнгө үрэхгүйгээр өөрийгөө эмчилж чадна.

Харин АНУ-д ихэнх эмийг зөвхөн эмчийн заавраар л өгдөг. Дүүргийн эмч нар ихэнхдээ антибиотик л бичиж мэднэ.

Анхны түргэн тусламжийн эм

6 Биеийн гуужуулагч

Орост биеийн гуужуулагч хамгийн сайн хийдэг "Чистая линия" болон "Рецепты бабушки Агафьи" хэмээх хоёр үйлдвэр байдаг. Харин АНУ-д зарагддаг биеийн гуужуулагчийг түрхсэний дараа биеэр минь дүүрэн газрын тос асгачихсан мэт сэтгэгдэл төрсөн шүү. 

Биеийн гуужуулагч

7 Жимс болон хүнсний ногооны худалдаа

Орост лууван, сонгино, төмс, улаан манжинг жилийн дөрвөн улирал идэх боломжтой байдаг.  Харин зун бүх хүнсний ногоогоо шинээр нь худалдан авч, эсвэл өөрсдөө тарьдаг.

Харин АНУ-д нэг кг улаан манжин 3 доллар, шар манжин 2 долларын үнэтэй. АНУ-ын дэлгүүрээс худалдан авсан жимсийг удаан хугацааны турш хөргөгчинд хадгалж болдог бөгөөд энэ нь ямар нэгэн химийн бодис ашигласны баталгаа болдог тул би идэхээсээ айдаг.

Жимс болон хүнсний ногооны худалдаа

8 Интернэт болон гар утас

Орост би Yota операторыг ашигладаг юм. 500 рублиэр хязгааргүй интернэт, 100 минут үнэгүй ярих эрх худалдан авдаг.

Харин АНУ-д 1GB интернэт болон хязгааргүй ярианд 50 доллар төлдөг.  Нэмэлт 1GB бүр 10 долларын үнэтэй. АНУ-д гэр интернэт 50 доллараас эхэлдэг.

Интернэт болон гар утас

9 Сүүн бүтээгдэхүүн

Орост хамгийн сайхан амттай сүү, тараг, цөцгийг боломжийн үнээр худалдаалдаг бөгөөд хаанаас ч худалдан авах боломжтой.

АНУ-д зардаг цөцгий мууддаггүй ч үргэлж ус тогтсон байдаг.  Амт нь тийм ч таатай биш. Нью-Йоркийн “Whole Foods” дэлгүүрт тараг 5 долларын үнэтэй.

Сүүн бүтээгдэхүүн

10 Эмэгтэйчүүдийн дотуур хувцас

АНУ-аас өөрт таалагдсан сайхан дотуур хувцас олно гэдэг маш хэцүү. Учир нь хөхний даруулга нь л гэхэд хөхний товчийг нуусан маш зузаан порлонтой байдаг.

Орост "Милавиц", "Пальметта" зэрэг компани маш сайн дотуур хувцас үйлдвэрлэдэг.

Эмэгтэйчүүдийн дотуур хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()