Баян хүмүүсийн тухай бидний буруу боддог зүйлс

Хөрөнгө чинээтэй, баян хүмүүсийн талаар бидний дийлэнх нь буруу ойлголттой явдаг. Тэднийг хөрөнгө завшиж, татвараас зайлсхийж, бүхнийг мөнгөөр шийдэж, бусадтай дээрэнгүй харьцдаг гэж боддог. Гэхдээ манай дэлхийн баячууд бүгд тийм биш бөгөөд судалгаагаар тэдний 70 орчим хувь нь өөрсдийн гараар бизнесээ хөл дээр нь босгож, баяжсан байдаг аж. Ингээд бид танд манай дэлхийн хүн амын нэг хувь ч хүрэхгүй тэрбумтнуудын талаарх олон нийтийн дунд байдаг буруу ойлголтуудыг хүргэе.

Баян хүмүүсийн тухай бидний буруу боддог зүйлс

1 Бид бодохдоо: Чинээлэг айлд төрснөөр ирээдүйд баян болдог

Дундаж болон ядуу давхаргын гэр бүлд төрсөн хүүхдүүдээс илүү чинээлэг айлд төрсөн хүүхдүүд их сургуульд сурч чанартай боловсрол эзэмших нь түгээмэл байдаг. Гэхдээ энэ нь тэднийг соёлтой, ухаантай нэгэн болно гэсэн үг биш.

Тухайлбал, “Williams Group wealth consultancy” буюу өв хөрөнгийн зөвлөгөө өгдөг компанийн хийсэн нэгэн судалгаагаар баячуудын хүүхдүүд гэр бүлийнхээ өв хөрөнгийн 70 хувийг алддаг болох нь тогтоогджээ.

Бид бодохдоо: Чинээлэг айлд төрснөөр ирээдүйд баян болдог

2 Бид бодохдоо: Баян хүмүүс бүгд өв хөрөнгө өвлөж авсан

Гэвч: “Peterson Institute for International Economics” хэмээх олон улсын эдийн засгийн институц 2016 онд “Forbes” сэтгүүлийн сүүлийн 20 жилд гаргасан баячуудын жагсаалтад  судалгаа хийжээ. Уг судалгаагаар 2014 онд л гэхэд нийт тэрбумтны 70 хувь нь өөрийн гараар бизнесээ босгосон нь тогтоогдсон байна. Энэ дунд бидний сайн мэдэх Билл Гейтс (Bill Gates), Уоррен Баффетт (Warren Buffett) нар багтаж байсан юм. Гэхдээ Америкийн тэрбумтнуудын ихэнх нь ийм замналаар өндөрлөгт хүрсэн бол Европын баячуудын дийлэнх нь өв залгамжлагчид байдаг аж. Үүнийг Европын өнө эртний язгууртны түүхтэй холбоотой гэж судлаачид үздэг.

Бид бодохдоо: Баян хүмүүс бүгд өв хөрөнгө өвлөж авсан

3 Бид бодохдоо: Баячууд хөдөлмөрлөх шаардлагагүй байдаг

Гэвч: Хөрөнгө, эд баялгийн судалгаа хийдэг судлаач, зохиолч Том Корли (Thomas C. Corley)-гийн хийсэн судалгаагаар баян хүмүүс ядуусаас илүү их хөдөлмөрлөдөг гэнэ. Баячуудын 86 хувь нь долоо хоногт 50-иас доошгүй цаг ажилладаг байна. Мөн баян хүмүүс зурагт үзэж, утсаа оролдож, интернэт ухдаггүй, өвдсөн ч ажлаа үргэлжлүүлэн хийсээр байдаг юм.

Бид бодохдоо: Баячууд хөдөлмөрлөх шаардлагагүй байдаг

4 Бид бодохдоо: Баян хүмүүс хувиа хичээсэн байдаг

Гэвч: Судалгаагаар баян хүмүүсийн дийлэнх хувь нь татвараас зайлсхийж, замын хөдөлгөөний дүрмийг түлхүү зөрчдөг, “би" төвтэй хүмүүс байдаг нь тогтоогдсон. Гэхдээ Нидерландын хөрөнгийн судлаачдын хийсэн бас нэгэн судалгаагаар баян хүмүүс их мөнгөтэй болохоор илүү догь зан авиртай, бусдад туслахдаа дуртай төдийгүй ядуу нэгнээс хамаагүй илүү сайхан ааштай гэжээ. Тэд хангалуун амьдралтай болохоор хэн нэгэнд таагүй зан авир гаргах шаардлагагүй гэж үздэг байна.

Бид бодохдоо: Баян хүмүүс хувиа хичээсэн байдаг

5 Бид бодохдоо: Баян хүмүүс хэзээ ч дампуурдаггүй

Гэвч: Та Дональд Трамп бизнесээ эхлүүлсэн цагаасаа хойш дөрвөн удаа дампуурч байсныг мэдэх үү? Баян ядуу хүмүүсийн хамгийн том ялгаа бол алдаанаасаа суралцахдаа илүү сайн байдаг аж. Тэд дампуурсныхаа дараа хөл дээрээ эргэн зогсохын тулд урьд урьдынхаасаа ч илүү шаргуу, няхуур ажиллаж, мөн санхүүгээ зохицуулж сурдаг байна. Тухайлбал дуучин, бизнесмэн 50 Cent 2015 онд дампуурсан ч нөр их хөдөлмөрийнхөө ачаар 2017 онд бизнесээ дахин хөл дээр нь босгожээ.

Бид бодохдоо: Баян хүмүүс хэзээ ч дампуурдаггүй

6 Бид бодохдоо: Тэд татварт маш бага мөнгө төлдөг

Ихэнх хүн баян хүмүүсийг татвар төлөхөөс зайлсхийдэг, төлсөн ч тун бага хэмжээний мөнгө өгдөг гэж итгэдэг ажээ. Гэхдээ судалгаагаар Америк улсын татварын орлогын 47 хувийг тэрбумтнууд бүрдүүлсэн байдаг юм. АНУ-д нийт 325 сая гаруй хүн амьдардаг хэрнээ тэдний ердөө нэг ч хүрэхгүй хувь нь улсын татварын тал хувийг бүрдүүлдэг гэхээр тэд хэчнээн их мөнгийг төлдөг нь ойлгомжтой.

Бид бодохдоо: Тэд татварт маш бага мөнгө төлдөг

7 Бид бодохдоо: Баячууд бүгд дэлхийн шилдэг их сургуулийг төгссөн

Гэвч: Дэлхийн баячуудын талаар хийсэн судалгаагаар тэдний дийлэнх хувь нь их сургууль бус, коллеж төгссөн байдаг. Гэхдээ та бидний сайн мэдэх дэлхийн хамгийн баян 10 хүний дийлэнх нь их сургууль, коллежид огт сураагүй байдаг. Мэдээж өндөр боловсрол эзэмших хэрэгтэй боловч энэ нь таныг ирээдүйд баян нэгэн болох үгүйг шийдэхгүйг санаарай.

Бид бодохдоо: Баячууд бүгд дэлхийн шилдэг их сургуулийг төгссөн

8 Бид бодохдоо: Баячууд татвараас зугтаж өөр орон руу цагаачилдаг

Бүх улс орны татварын хууль, тогтолцоо хоорондоо харилцан адилгүй өөр болохоор зарим хүн татвараас зайлсхийж, цагаачлах нь түгээмэл асуудал. Гэхдээ судалгаагаар баячууд ядуусаас илүү тогтвор суурьшилтай амьдралтай гэнэ. Баячуудын ердөө бага хувь нь л татвараас зугтаж, өөр газар рүү нүүдэг аж.

Бид бодохдоо: Баячууд татвараас зугтаж өөр орон руу цагаачилдаг

9 Бид бодохдоо: Баян хүмүүс нинжин сэтгэлгүй

Гэвч: “Journal of Public Finance and Public Choice” сэтгүүлийн хийсэн судалгаагаар хүн мөнгөтэй байх тусмаа энэрэнгүй зантай байдаг бөгөөд улмаар мөнгөө бусдад хандивлах нь түгээмэл байдаг аж. Мөн баян болон ядуу хүмүүс зар сурталчилгаа, сайн үйлсийн аян зэргийг эсрэг тэсрэг өнцгөөс хардаг гэдгийг British Columbia их сургуулийнхны хийсэн судалгаагаар баталжээ.

Бид бодохдоо: Баян хүмүүс нинжин сэтгэлгүй

10 Бид бодохдоо: Аз жаргалыг мөнгөөр худалдаж авахгүй

Гэвч: Харвардын их сургуулийн эдийн засгийн тэнхим нийт 4000 саятан дээр судалгаа хийжээ. Тэд бүгд мөнгөтэй байх нь тэдэнд аз жаргал авчирдаг гэсэн байна. Тухайлбал, 10 сая ам.долларын орлоготой хүн нэг сая ам.долларын орлоготой хүнээс илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг аж. Мөн гэр бүлээсээ эд хөрөнгө өвлөж авсан нэгэн баян хүнтэй гэрлэж баяжсан хүнээс илүү аз жаргалтай байдаг гэнэ.

Бид бодохдоо: Аз жаргалыг мөнгөөр худалдаж авахгүй

11 Бид бодохдоо: Баян хүн хэтэрхий тансаг амьдардаг

Гэвч: “Business Insider” мэдээллийн агентлагийн нийтэлснээр баячууд хүмүүсийн бодсоноос ч илүү даруухан амьдардаг гэжээ. Баячуудын 92 хувь нь хэзээ ч хувийн дарвуулт хөлөг онгоцон дээр амарч үзээгүй бол 87 хувь нь хэзээ ч тансаг машин өөрсдөдөө худалдаж авч байгаагүй гэнэ. Хамгийн сонирхолтой нь тэдний 30 хувь нь хөнгөлөлтийн купон буюу урамшууллын карт цуглуулдаг гэж хэлсэн байдаг.

Бид бодохдоо: Баян хүн хэтэрхий тансаг амьдардаг

12 Бид бодохдоо: Баяжих боломжгүй

Чинээлэг айлд төрөөгүй, их хөрөнгө мөнгөний үндэс суурь үгүй цагт баян болно гэдэг худлаа гэж бид боддог. Гэхдээ юу ч үгүй хоосон гэр бүлээс гаралтай баян хүмүүсийн түүх зөндөө бий гэдгийг санаарай.

Бид бодохдоо: Баяжих боломжгүй

20
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()