"MTV Video Music Awards"-д хамгийн халуухан хувцасласан одууд

Өнгөрөгч даваа гаригт "MTV"-гийн "Video music awards" болж өндөрлөлөө. Нью-Йорк хотын "Radio Music Hall" театрт зохиогдсон тус наадмын улаан хивсэн дээр Карди Би (Cardi B), Кайли Женнер (Kylie Jenner), Женнифер Лопез (Jennifer Lopez), Ники Минаж (Nicki Minaj) тэргүүтэй олон алдартан алхлаа. Тэдний дотроос Карди Би, Кайли Женнер нарын хувцас олны анхаарлыг хамгийн их татжээ. Ингээд та бүхэнд улаан хивсний ёслолд одууд ямар хувцсаар гоёсныг сонирхуулъя. 

"MTV Video Music Awards"-д хамгийн халуухан хувцасласан одууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Дуучин Карди Бигийн халуухан сонголт

25 настай дуучин, рэппер Карди Би (Cardi B) загвар зохион бүтээгч Николас Жебаннын даашинз өмссөн нь халуухан харагдаж байв. Түүний богино үсний засалт даашинзтай нь гайхалтай зохицжээ. Гэхдээ энэ бүгдээс нь илүүтэй чихэнд нь гялалзах "Lorraine Schwartz"-ийн ногоон алмаазан ээмэг дээр олны  нүд илүүтэй унаж байлаа.

Дуучин Карди Бигийн халуухан сонголт

2 Кайли Женнерийн ажил хэрэгч хослол

Кайли Женнер (Kylie Jenner) загвар зохион бүтээгч Том Фордын даашинз өмссөн нь яг л ажил хэрэгч эмэгтэйн хослол мэт харагдаж байлаа.

21 настай загвар өмсөгч бүсгүй өөрийн гоо сайхны бүтээгдэхүүний бизнесийг эхлүүлээд удаагүй байгаа ч өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтан болоход ойрхон байгаа юм. 

Кайли Женнерийн ажил хэрэгч хослол

3 Найз залуугаараа гоёсон Женнифер

"Versace"-ийн шинэ загварын мөнгөлөг даашинз өмссөн Женнифер Лопез (Jennifer Lopez) алмаазан бугуйвчаар гоёжээ. 

49 настай жүжигчин, дуучин бүсгүй өөрийн найз залуу 43 настай жүжигчин Алекс Родригес (Alex Rodriguez)-ийн хамт ирсэн байна. 

Найз залуугаараа гоёсон Женнифер

4 Өгзгөө гайхуулах дуртай хэвээрээ

Рэппер Ники Минаж (Nicki Minaj) даашинз гэхээсээ илүү усны хувцастай төстэй торон хормой бүхий өвөрмөц даашинзаар гоёжээ. Өдгөө 35 настай тэрээр өгзгөө гайхуулах дуртай хэвээрээ бололтой.

Өгзгөө гайхуулах дуртай хэвээрээ

5 Ариана Грандын өвөрмөц сонголт

25 настай дуучин Ариана Гранд (Arianna Grande) нэхий түрийтэй гутал, жижиг даашинз өмссөнөөрөө бусдаас ялгарч байв. Тэрээр өөрийн сүйт залуу Пит Дэвидсон (Pete Davidson)-той хамт ирсэн юм. 

Ариана Грандын өвөрмөц сонголт

6 Алт, мөнгөн гоёлтой даашинз

Загвар өмсөгч Карли Крос (Karlie Kross) "Elie Saab" брэндийн алт болон мөнгөөр бүрж хийсэн даашинзаар гоёжээ. 

Алт, мөнгөн гоёлтой даашинз

7 Игги Азaлиагийн этгээд загвар

Рэппер Игги Азaлиа (Iggy Azalia) "Fausto Puglisi"-гийн богино даашинз, савхин түрийтэй гутал өмсөж ирсэн ч түүний загалмай хэлбэртэй ээмэг нь хамгийн содон харагдаж байв. 

Игги Азaлиагийн этгээд загвар

8 Хамгийн халуухан өмсгөлт бүсгүй

27 настай Австралийн гоо бүсгүй Шанина Шайк (Shanina Shaik) "Naeem Khan" брэндийн торон хослолтой ирсэн нь энэ үдшийн хамгийн халуухан өмсгөлд тооцогдсон байна.  

Хамгийн халуухан өмсгөлт бүсгүй

9 Гоёмсог цагаан хослол

Харин жүжигчин Блэйк Лайвли (Blake Lively)-ийн өмссөн өргөн өмд бүхий "Ralph & Russo"-ийн хослол нь хамгийн гоёмсогт тооцогджээ. 

Гоёмсог цагаан хослол

10 Эхнэрээрээ гоёсон эр

Рэппер Гүччи Мэйн (Gucci Mane) өөрийн эхнэр Кэйша Каёор (Keyshia Ka'Oir)-оор гоёсон мэт харагдаж байв. 

Эхнэрээрээ гоёсон эр

11 Жижигхэн, бас чамин

Жүжигчин Анна Кендрик (Anna Kendrick) өдтэй бяцхан цайвар өнгийн даашинз өмссөн байна.

Жижигхэн, бас чамин

12 Хөтлөгч супермоделийн сонголт

Энэ жилийн "MTV"-гийн улаан хивсний хөтлөгчөөр ажилласан супермодель Винни Харлов (Winnie Harlow) цагаан өнгийн даашинз дээр төмөр өсгийтэй гутал өмсчээ. 

Хөтлөгч супермоделийн сонголт

13 Наяад оны загвар

Жүжигчин Шэй Мичель (Shay Mitchell), дуучин Тэсса Брүүкс (Tessa Brooks) нар өндөрлөсөн мөртэй, цээжээ ил гаргасан даашинз өмссөн нь  наяад оны загварыг санагдуулна. 

Наяад оны загвар

14 Олныг алмайруулсан өмсгөл

Реалити шоуны од Блэк Чайна (Blac Chyna)-гийн ягаан гинж хэлхэж хийсэн даашинз олныг алмайруулжээ. 

Олныг алмайруулсан өмсгөл

15 Улаан чөтгөр

Телевизийн хөтлөгч Амбер Роуз (Amber Rose) улаан чөтгөрийн дүрд хувирсан нь. 

Улаан чөтгөр

16

Дуучин Рита Ора "Orange is The New Black" цувралын од Даша Поланко (Dascha Polanco) нар галбираа гайхуулах гэсэн мэт нэвт харагддаг торон даашинз өмссөн бол дуучин Тиффани Хэдиш (Tiffany Heddish) хар, цагаан өнгийг гайхалтай хослуулж чаджээ. 

17

"The Stranger Things" цувралын од Милли Бобби Браун (Millie Bobby Brown), бүжигчин Меди Зиглер (Maddie Ziegler) нар "Rosie Assoulin"-ий шинэ загвараар гоёжээ. 

18

Реалити шоуны од Хайди Пратт (Heidi Pratt) нөхөр хүүхдийн хамт. 

19

35 настай загвар өмсөгч, жүжигчин Шантел Жефрис (Chantel Jeffries)-ийн бариу даашинз нь тогосны өд шиг хормойтой аж. 

20

Дуучин Ким Петрас (Kim Petras), Эрика Мена (Erica Mena), Оливиа О'Брайн (Olivia O'Brien) нар ягаан өнгөөр ижилсжээ.

21

"Black In Sky" цувралын од Скай Жонсон (Sky Johnson) гялалзсан хослол өмссөн бөгөөд энгэрээ задгайлсан нь олны анхаарлыг ихэд татаж байв.  

22

Хөгжимчин Морган Сэйнт (Morgan Saint) урт түрийтэй гутал дээр нэвт харагдах цагаан хослол өмсчээ. 

17
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()