Бен Аффлекийн үе мултарсан шинэ амраг олон нийтэд ил боллоо

Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек (Ben Affleck), "Play boy" сэтгүүлийн модель, 22 настай загвар өмсөгч Шауна Секстон (Shauna Sexton) хоёрын болзож эхэлсэн тухай мэдээлэл дэлхийн шар хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Бэтмэний дүрээр анх олонд танигдсан жүжигчин эр Америкийн телевизийн "Saturday Night Live" шоуны продюсер, 38 настай Линдсей Шокустай болзоод жил гаруй болж байсан бөгөөд тэдний харилцаанд цэг тавьсан хүн нь залуухан модель бүсгүй болж таарав. 

Бен Аффлекийн үе мултарсан шинэ амраг олон нийтэд ил боллоо
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Хосууд өнгөрсөн пүрэв гаригт хамт явж байгаад олны өмнө анх үзэгдсэн бөгөөд үүний дараахан буюу ням гаригт Бен Аффлекийн экс найз бүсгүй Линдсей Шокус өөрийн инстаграм хаягаа устгасан аж. Тэгэхээр тэдний болзож эхэлсэн нь тун саяхных, бас гэнэтийнх бололтой. Учир нь Бен Аффлек Линдсей Шокус нар ердөө сарын өмнө Пуэрто Рикод хамтдаа амарч яваа зураг нь олон нийтэд цацагдаж байсан юм.

"Play boy" сэтгүүлийн 2018 оны тавдугаар сарын шилдэг моделиор шалгарсан, халуухан бүсгүй Шауна Секстон Виржиниа мужаас гаралтай гэнэ. 16 настайгаасаа загварын салбарт хөл тавьсан, сүүлийн үед нэлээд нэрд гарч яваа загвар өмсөгчид тооцогдож буй аж.

Өчигдөр буюу даваа гаригийн өглөө Бен Аффлекийн шинэхэн амраг Шауна Секстоныг зураг авалтынх нь үеэр папарацчид ийнхүү дурандсан ажээ.

Тэрээр шар өнгийн бикинитэй тун дажгүй харагдаж байсан ч өмнөх усны хувцасных нь ормоор арьс нь зарим хэсэгтээ цайрч үзэгдэнэ. Гэсэн ч модель бүсгүй үүнээс огтхон ч санаа зовохгүй байгаа нь илт байв. 

Шаргал үст энэ бүсгүй бол Бен Аффлекийн экс найз бүсгүй Америкийн телевизийн алдарт "Saturday Night Live" шоуны продюсер  Линдсей Шокус юм. Тэд өнгөрсөн оны есдүгээр сараас албан ёсоор харилцаагаа ил болгосон бөгөөд Линдсей өмнөх нөхрөөсөө нэг хүүхэдтэй аж. 

Өдгөө 46 настай Холливудын од Бен Аффлек  жүжигчин Женнефер Гарнер (Jennifer Garner)-тай гэрлээд 10 жил болсны эцэст өнгөрсөн оны тавдугаар сард гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэд гурван хүүхэдтэй. Бен хүүхдүүдтэйгээ ойр байхын тулд Лос-Анжелест амьдардаг ажээ.

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()