Холливудын хамгийн үлгэр жишээ эцэг эхчүүд

Цаг наргүй их ажил, ар гэрээ авч явах хүндхэн ачааны хажуугаар хүүхэд өсгөнө гэдэг амаргүй даваа. Холливудын одуудын хувьд энэ нь бүр ч боломжгүй зүйл мэт санагдана. Гэхдээ тэдэн дунд хүүхдэдээ  цаг заваа харамгүй зориулж, сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлдэг аав ээж олон бий. Ингээд Холливудын хамгийн үлгэр жишээ эцэг эхчүүдийг уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ.

Холливудын хамгийн үлгэр жишээ эцэг эхчүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Блэйк Лайвли хүүхдүүддээ үргэлж цаг зав гаргадаг

Жүжигчин Блэйк Лайвли (Blake Lively) жүжигчин Райан Рейнольдс (Ryan Reynolds)-той гэрлэж өдгөө хоёр хүүхдийн ээж болсон билээ. Блэйк үргэлж кино, сэтгүүлийн зураг авалттай байдаг завгүй бүсгүй тул хүүхдүүдээ ихэнх тохиолдолд эцэг эх дээрээ үлдээдэг гэнэ. Гэсэн хэдий ч цаг зав гарах бүрт хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг ажээ.

Блэйк Лайвли хүүхдүүддээ үргэлж цаг зав гаргадаг

2 Анжелина Жолигийн "бригад"

Нэг, хоёр байсан ч хүүхэд өсгөх тийм ч амар биш. Гэтэл жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) зургаан хүүхэдтэй гээд та төсөөлөөд үзээрэй. Мөн тэрээр саяхан нөхрөөсөө салсан болохоор хүүхдүүдээ ганцаараа өсгөхөөр болсон юм. Анжелина чадварлаг жүжигчнээс гадна НҮБ-ын хүмүүнлэгийн үйлсийн элч билээ. Тиймээс өөр улс орнууд руу байнга л ажлаар явж байдаг. Тэгвэл энэ үеэр тэрээр хүүхдүүдээ ч мөн дагуулан явж, тэдэнд олон зүйлийг ойлгуулахыг хичээдэг юм.

“Хүүхдүүд маань одоо том болж байгаа тул би дахин өөртөө цаг зав гаргаж чадахаар болсон” гэж Анжелина хэлж байжээ.

Анжелина Жолигийн "бригад"

3 Селин Дион хүүхдүүддээ өөрийн 200 хувиа зориулдаг

Канадын дуучин Селин Дион (Celine Dion) 1990-ээд оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, тун амжилттай яваа нэгэн. “Би хүүхдүүддээ өөрийн 200, 300 хувиа зориулахыг хүсдэг. Энэ нь хэцүү хэдий ч маш их аз жаргалыг тэд надад эргүүлэн авчирдаг юм” гэж дуучин хэллээ. Түүний том хүү өдгөө насанд хүрсэн ч ихэр охид нь жаахан хэвээрээ байгаа юм.

Селин Дион хүүхдүүддээ өөрийн 200 хувиа зориулдаг

4 Сара Жессика Паркер нарийн бичгийн дарга шиг завгүй байдаг

Зарим алдартан өөрийн хувийн ажлаа бүхнээс дээгүүр тавьж, хүүхдэдээ бага цаг гаргадаг бол жүжигчин Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker) эсрэгээрээ ажлаа хоёрдугаарт, бүр гуравдугаарт тавьдаг гэнэ. Тэрээр хүүхдүүддээ анхаарал хандуулахын тулд жүжигчний карьерээ нэг хэсэг орхиж байв. “Хүүхдүүдийн тарьсан хогийг цэвэрлэх нь үнэхээр хэцүү. Би өөрийгөө яг л хэн нэг хүний нарийн бичгийн дарга мэтээр мэдэрдэг” гэж нэг удаа амьдралынхаа талаар хошигнон ярьжээ.

Сара Жессика Паркер нарийн бичгийн дарга шиг завгүй байдаг

5 Мила Кунис ээж байхын жаргалыг мэдэрдэг

Украин гаралтай жүжигчин Мила Кунис (Mila Kunis) өдгөө хоёр хүүхдийн ээж юм. Тэрээр ууган хүүхдээ ямар ч асрагчийн тусламжгүй өөрөө өсгөж, шинэхэн ээжийн амьдралыг мэдрэхийг хүссэн гэдэг. Мила ийнхүү хүүхдүүдээ хоёр нас хүртэл нь огт кинонд тоглохгүй байхаар шийдсэн юм. Ингээд бодохоор бага насны хүүхдүүдээ анхаарал, хайр халамжаар дутаахгүй байх нууцыг тэр мэддэг бололтой.

Мила Кунис ээж байхын жаргалыг мэдэрдэг

6 Супер ээж Хилари Дафф

Дуучин, жүжигчин Хилари Дафф (Hilary Duff) хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салж, ганц бие ээж болсон. Тиймээс хүүхдээ салалтын золиос болгохгүйн тулд ихээхэн хичээл зүтгэл гаргадаг байна. Тэрээр ажлаа хийхээс илүүтэйгээр хүү Майкдаа цаг заваа түлхүү гаргадаг гэсэн шүү. 

Супер ээж Хилари Дафф

7 Женнифер Гарнер хүүхдүүдээ ганцаараа өсгөхөөс айгаагүй

Жүжигчин Бэн Аффлек (Ben Affleck)-аас салсны дараа Женнифер Гарнер (Jennifer Garner)-т нэг хэсэг хэцүү байсан нь мэдээж. Хэдий сэтгэл гутралд орсон ч хүүхдүүдээ ганцаараа өсгөхөөр шийдсэн юм. “Хүүхэд бүртэй ганцаар цагийг өнгөрөөхийг хичээх болсон” гэж нэгэн удаа тэрээр хэлжээ. “Тэдэнд үргэлж бидний анхаарал хэрэгтэй байдаг. Тиймээс би алдаа гаргамааргүй байна” гэж Женнифер ярьсан байна.

Женнифер Гарнер хүүхдүүдээ ганцаараа өсгөхөөс айгаагүй

8 Нууцлаг ээж Ева Мендес

Жүжигчин Райан Гозлинг (Ryan Gosling)-тэй гэрлэсэн цагаасаа хойш Ева Мендес (Eva Mendes) тун ч нууцлаг нэгэн болсон. Амьдралын утга учир хүүхэд гэж үздэг бүсгүй маань хүүхдүүддээ бүх цаг заваа зориулдаг гэнэ. Тиймээс ч 2014 оноос хойш дахин нэг ч кинонд тоглоогүй байна.

Нууцлаг ээж Ева Мендес

9 Риз Уизерспун хүүхдүүдтэйгээ маш дотно

Жүжигчин Риз Уизерспун (Reese Witherspoon) өдгөө цагаан хэрэглэлийн брэндтэй ч компанидаа бус харин гурван хүүхдэдээ илүү цаг гаргадаг. Түүний инстаграм хуудас тэр чигтээ хүүхдүүдийнх нь зургаар дүүрсэн байдаг шүү. “Хүүхдүүд минь өглөө 08.30 цагт сургуульдаа явах үед л миний хувийн амьдрал эхэлдэг” гэж Риз хувийн амьдралынхаа талаар хэлж байжээ.

Риз Уизерспун хүүхдүүдтэйгээ маш дотно

10 Кортни Кардашиан хэнээс ч туслалцаа хүсдэггүй

Кардашианы гэр бүлийн хамгийн даруухан нь гэгддэг Кортни Кардашиан (Kourtney Kardashian) гурав дахь хүүхдээ төрүүлэхээсээ өмнө ямар ч асрагчийн туслалцаа авдаггүй байжээ. Тэрээр “Хүүхэд төрснөөс хойш гурван сарын хугацаанд надтай хэн ч битгий харьц, хэн ч битгий залга” гэж нэгэн удаа реалити шоуныхаа үеэр хэлж байв.

Кортни Кардашиан хэнээс ч туслалцаа хүсдэггүй

11 Скарлетт Иоханссон цаг заваа сайн зохицуулдаг

Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарсан Скарлетт Иоханссон (Scarlett Johansson) охиндоо бүхнээ зориулж чаддаг нэгэн. Нөхрөөсөө салсан бүсгүй маань яаж бүхнийг зохицуулдаг талаараа "Бүх ажлаа хойш тавьж хүүхэдтэйгээ байх хэрэгтэй. Би өдрийг охинтойгоо өнгөрүүлэх хамгийн дуртай” гэсэн байна.

Скарлетт Иоханссон цаг заваа сайн зохицуулдаг

12 Пинк бүхнийг амжуулдаг

Дуучин Пинк (Pink) өнгөрсөн жил өөрийн аялан тоглолтоо дэлхий даяар хийсэн. Тэгвэл энэ их ажлынхаа үеэр хүүхдүүдээсээ хол байхыг тэрээр хүсээгүй аж. Тиймээс аялан тоглолтдоо хүүхдүүдээ дагуулж явжээ. Пинкийн том охин долоон настай бөгөөд харин бага хүү нь дөнгөж нэг нас хүрсэн юм.

Пинк бүхнийг амжуулдаг

13 Женнифер Лав Хевитт хүүхдүүдийнхээ төлөө кино урлагаас гарсан

2000 оны эхээр хүн бүрийн хайрыг татсан бүсгүйгээр тодорч байсан жүжигчин Женнифер Лав Хевитт (Jennifer Love Hewitt) нөхөрт гарч, хүүхэдтэй болсноос хойш бүх хайраа гэр бүлдээ зориулахын тулд кино урлагаас гарчээ. Тэрээр одоо хоёр хүүтэй. Мөн бүх зүйлийг өөрөө хийхийг хүсдэг болохоор хүүхэд асрагч хөлсөлдөггүй ажээ.

Женнифер Лав Хевитт хүүхдүүдийнхээ төлөө кино урлагаас гарсан

14 Крис Пратт хүүтэйгээ загасанд явдаг

Ердөө гуравхан жилийн дотор алдрын оргилд хүрч чадсан жүжигчин Крис Пратт (Chris Pratt) өнгөрсөн жил эхнэрээсээ салсан аж. Түүндээ хайргүйдээ бус гэр бүлдээ цаг зав гаргаж чаддаггүйгээс болоод ийм шийдвэр гаргасан гэдэг. Гэхдээ тэр цагаас хойш зураг авалтгүй үедээ хүүтэйгээ л цагийг өнгөрөөх болсон байна. Жүжигчин залуу маань загасчлах дуртай, энэ хоббигоо хүүдээ ч мөн өвлүүлэхээр шийдсэн бололтой. Байнга загасанд дагуулж явдаг болжээ.

Крис Пратт хүүтэйгээ загасанд явдаг

15 Женнифер Лопез хүүхдүүдээ юугаар ч дутаадаггүй

Өдгөө 49 настай дуучин, жүжигчин Женнифер Лопез (Jennifer Lopez) үнэхээр их завгүй ажилладаг юм байна. Тиймээс хүүхдүүддээ төдийлөн цаг зав сайн гаргаж чаддаггүй ч юугаар ч дутаахгүй байхыг хүсдэг гэнэ. Тэрээр гурван удаа гэрлэсэн бөгөөд хамгийн сүүлийн нөхрөөсөө дөрвөн жилийн өмнө салжээ. 

Женнифер Лопез хүүхдүүдээ юугаар ч дутаадаггүй

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()