Гэдэс дүүргэдэг жимс, хүнсний ногоонууд

Жимс жимсгэнэ, хүнсний ногоо өдөр тутам хэрэглэснээр хүн өөрт хэрэгтэй амин дэм, шим тэжээлээ авдаг. Гэхдээ зарим төрлийн жимс, хүнсний ногоо гэдэс дүүргэдгийг та мэдэх үү. Магадгүй үүнийг мэддэггүйгээс болоод олон нийтийн газар хаа нэгтээ явж байгаад санамсаргүй хийгээ гаргаж эвгүй байдалд орж мэдэх юм. Ингээд бид танд нэг дор их хэмжээгээр хэрэглэвэл  гэдэс дүүргэдэг  жимс, хүнсний ногоонуудыг танилцуулъя. 

Гэдэс дүүргэдэг жимс, хүнсний ногоонууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Тарвас

Тарвас нь хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлдөг ч их хэмжээний глюкоз агуулдаг. Тиймээс таны ходоод хоол боловсруулах үед их хэмжээний хий ялгаруулахад хүргэнэ. 

Тарвас

2 Бөөрөлзгөнө

Бөөрөлзгөнө хордлого тайлах үйлчилгээтэй ч их хэмжээгээр идвэл удаан шингэдэг.

Бөөрөлзгөнө

3 Манго

Жимснүүд дундаас манго глюкозыг хамгийн их хэмжээгээр агуулдаг. Хэрвээ нэг дор их хэмжээний манго идвэл таны гэдэс дүүрэхээс гадна өтгөн хатах аюултай.   

Манго

4 Вандуй

Вандуйг их хэмжээгээр идвэл таны ходоодон дахь хоол боловсруулах бактеруудад хэт ачаалал өгөх аюултай. 

Вандуй

5 Сармис

Сармис нь ханиад томуунаас сэргийлэх, дархлаа сэргээх үйлчилгээтэй ч нэг дор их хэмжээгээр идэх юм бол таны ходоодонд муу. Учир нь сармис исэллэг чанар ихтэй учраас ходоодыг гэмтээх аюултай. 

Сармис

6 Ногоон сонгино

Бусад хүнсний ногооноос ялгаатай нь ногоон сонгинод глюкоз их хэмжээгээр агуулдаг. Тиймээс нэг дор их хэрэглэвэл таны гэдсэнд хий их хэмжээгээр хуримтлагдах болно. 

Ногоон сонгино

7 Сонгино

Сонгинод фруктоз нэртэй бодис агуулагддаг. Энэ бодис нь хүний ходоодонд байдаг хоол боловсруулах бактертай нийлснээр их хэмжээний хий ялгаруулдаг аж. 

Сонгино

8 Чавга

Чавганд мөн фруктоз бодис их хэмжээгээр агуулагддаг. 

Чавга

9 Артишок

Хэрэв та артишокийг эмчилгээний бус хүнсний зорилгоор хэрэглэх гэж байгаа бол болгоомжтой байгаарай. Учир нь артишоконд фруктан гэх бодис агуулагддаг аж. Фруктаныг хүний ходоод бүрэн боловсруулж чаддаггүй учраас таны гэдсэнд түгжрэл ч үүсгэж мэднэ. Үүгээр хоол хийхийн оронд шүүсийг нь уухыг зөвлөе. 

Артишок

10 Алим

Алим их хэмжээний глюкоз агуулдаг. Түрүүн хэлсэнчлэн глюкоз нь удаан шингэдэг бодис учраас алим таны гэдсийг хийгээр амархан дүүргэнэ. 

Алим

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()